Иргэдийн болгоомжгүй үйлдлээс түймэр гарч байна

Иргэдийн болгоомжгүй үйлдлээс түймэр гарч байна

Иргэдийн болгоомжгүй үйлдлээс түймэр гарч байна

Хаврын хуурайшилтын эхэлсэн энэ үед онцгой байдлын газарт ахуйн болон ой, хээрийн түймрийн дуудлага  ирэх нь нэмэгдэж байгаа ажээ. Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс буюу шар өвс шатаах, татсан тамхины ишээ бүрэн унтраахгүй хаях зэргээс  ой, хээрийн түймэр гарч байгааг албаныхан хэлж буй.

Он гарснаас хойш өнөөдрийг хүртэл ОБЕГ-т 28 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ. Эдгээр түймрийн улмаас 887 га ой, 1398000 га хээрийн талбай, 39 гэр, 15 сууц, 6 автомашин, 11 мотоцикл, 75 хашаа 27 өвөлжөө, 40 хаваржаа, 6937 бог мал, 569 бод мал, 7930 орчим боодол өвс шатсан хохирол учирсан байна.

Тухайлбал, 2024 онд нийслэлийн хэмжээнд шар өвсний гал түймрийн 48 тохиолдлоор 62.7 га талбай шатаж, иргэдийн өмч хөрөнгө, байгаль экологид хохирол учирсан байна. Ногоон бүсийн хуурайшилт нь болзошгүй ой, хээрийн түймэр болон шар өвсний гал түймрийн аюул, эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Иймд, нийслэлийн ногоон бүсэд зорчиж буй иргэд, зуслангийн чиглэлд оршин сууж буй айл өрхүүд цогтой үнс нурмаа тагтай төмөр саванд хийж хэвших, тамхи, чүдэнз, ил галыг бүрэн унтраан, айл өрхүүд хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг онцгойлон анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 202.9.40.245

Гажиг гичигүүд яаал яаал гнээ нам төр хулгайлсн х***а манж гичинүүд нам блдлг гэж худла шааж х***а манж зулбасгуудын гажигтл хулгайг эсрэгүувл шахж яаана гнэ эндүрцн гичигүүд вэ нам бдлго нэр-р нам төр хулгайлсн х***а манж зулбасгууд улс орнг хужаад эзлүүлж хулгайлж бх-ыг харж дуугүй үг-р нь бх-ийн гнэ ямар эдүрцн чацга х***а манж гичигүүд вэ. Нам төр-иын толгойд гарцн х***а цуст манж содбатр гажиг гичиг нам зайл2лч.

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.9.40.245

Гажиг гичигүүд яаал яаал гнээ нам төр хулгайлсн х***а манж гичинүүд нам блдлг гэж худла шааж х***а манж зулбасгуудын гажигтл хулгайг эсрэгүувл шахж яаана гнэ эндүрцн гичигүүд вэ нам бдлго нэр-р нам төр хулгайлсн х***а манж зулбасгууд улс орнг х***а эзлүүлж хулшгаыож бх-ыг харж дуугжй үг-р нь бх-ийн гнэ ямар эдүрцн чацга х***а манж гичигүүд вэ. Нам төр-иын толгойд гарцн х***а цуст манж содбатр гажиг гичиг нам зайл2лч.

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 188.162.254.113

сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад зохицуулчихна !!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж