Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг зөвхөн бүлгийнхээ 68 гишүүнд үйлчлэх үнэлгээний журмын төслийг хэлэлцсэн асуудал олны анхаарлыг татсан юм. Тодруулбал, бүлгийнхээ гаргасан шийдвэрийг дэмжсэн, дэмжээгүйгээр нь гишүүдээ оноогоор үнэлэх талаар тусгажээ. Ингээд бүлгийнхээ шийдвэрийг чуулган дээр дэмжсэн гишүүнд 10 оноо өгнө. Харин дэмжээгүй гишүүнээс 10 оноо хасч, цаашид тухайн гишүүнд улс төрийн дэмжлэг үзүүлэх эсэхийг шийддэг болох аж. Энэ асуудалд УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "УИХ-ын гишүүний үг хэлэх эрхийг хаагаагүй. Намын бүлэг дээрээ аливаа асуудлыг ярьж, улс төрийн шийдвэрээ гаргахын тулд ний нуугүй ярилцах ёстой" гэсэн бол УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцын хувьд "Ер нь УИХ-ын гишүүнээс оноо хасна гэдэг дээр шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ үнэлгээний журмыг дэмжвэл ардчиллын төлөөллийн тогтолцоо ганхана. Гэхдээ энэ журам дэмжигдэхгүй байх" гэсэн юм. Иймд бид энэ долоо хоногийн VS буландаа талуудын эсрэг тэсрэг байр суурийг онцоллоо.
Ц.Сандаг-Очир
УИХ-ын гишүүн
-Улс төрийн намаас сонгогдсон бол тэгж л явах ёстой. УИХ-ын гишүүний үг хэлэх эрхийг хаагаагүй. Намын бүлэг дээрээ аливаа асуудлыг ярьж, улс төрийн шийдвэрээ гаргахын тулд ний нуугүй ярина. Энэ бол зөвхөн МАН-ын хувьд ч биш Ардчилсан нам болон улс төрийн намын хувьд ийм байгаа. Манай нам буруу шийдвэр гаргадаггүй. Олонхоороо ярилцдаг болохоор зөв шийдвэр гаргадаг. Улс орныхоо талд нь асуудлыг шийдвэрлэж, асуудалд ханддаг. Тэрнээс биш хувь хүний болон хэсэг бүлгийн эрх ашгийн үүднээс асуудалд ханддаггүй гэж хардаг.
Бид ард түмнээс мандатаа авахаас өмнө МАН-аас нэр дэвших эрхээ авдаг. МАН бол зохион байгуулалттай нам. Тиймээс энэ намаас нэр дэвшиж, сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд энэ намын бүлгийн бодлогод харьяалагдан дэмжиж, хамтран явах ёстой. МАН-ын бүлэгт орсноор үгээ хязгаарлуулж байна гэж ойлгож болохгүй. Олонхоороо асуудлаа шийдэж байгаа бол миний байр суурь өөр байж, цөөнх болсон гэдгээ хэлэх эрх нь нээлттэй.
Парламентын гишүүдийн цаашид хариуцлагатай байлгах үүднээс намын бүлгийн дотоод журмын асуудлаар хөшүүрэг хийж байна гэж үзэж байна.
Намын удирдлагуудын гаргасан шийдвэр бүлэг дээр миний саналтай нийцэхгүй байж болно. Би тэрийгээ үндэслэл журмын дагуу хатуу байр сууриа илэрхийлээд ажиллах нь нээлттэй. Манай намын бүлэг ингэж л ажилладаг. Шийдвэр болгоныг гишүүд хоёр гараа өргөн дэмждэггүй. Асуудал дээр олон талаас нь хэлэлцэж, олон гишүүн эсрэг байр сууриа илэрхийлдэг. Энийгээ л гагцхүү намын бүлэг дээрээ ярья гэж байгаа юм. Хувь хүн, УИХ-ын гишүүний ард тойргийн сонгогчид байгаа. УИХ-д сонгогдсон гишүүний ам хэлийг хааж байгаа асуудал огтоос биш.
Г.Лувсанжамц
УИХ-ын гишүүн
-УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж байна. Үнэлгээний журмыг өнгөрсөн жилээс бүлгийн удирдлагууд боловсруулж танилцуулж байсан. Тэр үед би нэлээд санал зөрөлдөж байсан. Миний хэлсэн санаануудыг тусгаагүй, бахь байдгаараа өнгөрсөн жилийнхээрээ орж ирсэн. Хамгийн том асуудал нь, бүлгийн дэмжсэн хуулийн төслийг нэгдсэн чуулган дээр дэмжсэн тохиолдолд 10 оноо, дэмжээгүй бол -10 оноо тавина. Энэ бол бүлгийн эрх ашгийг нэгт тавья гэсэн агуулга гэж бодож байна.
Ерөнхий сайд өөрөө "Ард түмэн, улс орны эрх ашиг нэгдүгээрт байна. Харин намын бүлэг, улс төрийн намын эрх ашиг хойшоо байх ёстой" гэж хэлсэн. Намайг УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд тийм байдлаар санал тавьж байсан.
Би тэр үгэнд итгэж орсон. Гэтэл намын бүлгийн удирдлагууд тэрнээс арай өөр байдлаар хараад байх шиг байна. Тэрийг нь би эсэргүүцсэн. Өчигдөр үнэлгээний журмыг батлахаар санал авах гэж байсан. Миний зүгээс "Маш олон УИХ-ын гишүүн энэ журмыг эсэргүүцэж байна. Өнөөдөр батлахгүй. Энэ журмаа дахин боловсруулж, ирэх долоо хоногийн бүлгийн хуралд танилцуулж, баталъя" гэдэг байр сууриа илэрхийлсэн. Би тойргийн гишүүдээс маш их дэмжлэг авч байгаа. Надад хэн нэгэн ялгавартай хандаагүй. Цаашдаа миний ажиллаж байгаа ажлын хэсэг идэвхтэй ажиллах болов уу. Ер нь оноо хасна гэдэг дээр шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ үнэлгээний журмыг дэмжвэл ардчиллын төлөөллийн тогтолцоо ганхана. Гэхдээ энэ журам дэмжигдэхгүй байх.
Нэргүй 1 минутын өмнө 66.181.184.236
Нэг намын дотоод асуудалд хошуу дүрж сүржигнэх нь бүдүүлэг даварсан үйлдэл. Тэр тусмаа ардчиллыг бүрэн гутаасан хулхи ардчилагчид бүр тохиромжгүй. Та нар шиг хурал дээрээ нэгнээ түлхэж унагаад мордчихдог, эмүүд нь хурал дээрээ үсдэлцдэг, үүнийгээ ардчилал гэж сайрхдаг хэт даврагчид бишээ, дотроо ярилцаад олонхиороо шийдчихнэ санаа зоволтгүй.Өөрсдөө нам шиг нам, улс төрч шиг улс төрч болчихоод бусад руу дайр. Бидон Ганбат гэхэд том албан тушаал горьдоод гомдогсдын нэг гэдэг
Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа 2 цагийн өмнө 103.212.117.123
2002 оноос төрийн жинхэнэ албан хаагчид үр дүнгийн гэрээгээр ажлаа төлөвлөж, оноогоор үнэлүүлдэг болсон.Улс төрийн албан хаагчдын ажлыг оноогоор үнэлэх боломжгүй, мөн агуулга муутай гэж үзсэн. УИХ-ын гишүүдийг сонгогчид үнэлэнэ гэсэн үзэл давамгайлсан.Оноогоор үнэлэхэд заавал маргаан гомдол гардаг.ТИЙМЭЭС ОНООГООР ГИШҮҮДЭЭ ҮНЭЛЭХ НЬ ОНОВЧГҮЙ. 1/МАН-ын гишүүн бус хүмүүс жагсаалтаар сонгогдсон, 2/ Бараг сөрөг хүчингүй хамтарсан ЗГ ажиллаж байгаа үед намын бүлгүүдийн үүргийг доош нь хийгээд байна
Нэргүй 2 цагийн өмнө 178.174.229.45
JINHENE KOMMUNIST LENINCH ULAAN HUVSGALH NUHUR SANDAGDORJID HUVSGALIIN HALUUN BAYAR HURGIE. CHI BOL JINHENE ARDIIN NAMIIN GISHUUN BNA
Нэргүй 6 цагийн өмнө 202.70.43.34
Монголд Дунд буюу Звсрын үеийнхэн дуусч байж байдал дээрдэнэ гэж үнэн шүүү
Нэргүй 5 цагийн өмнө 139.5.216.237
Харин эсрэгээрээ ах зах ёс заншил хүнийг хайрлах сэтгэл зүрхгүй хэт барууныг шүтсэн хүмүүс энэ орныг бусдын идэш болгоно доо
ylcuin+gl; 7 цагийн өмнө 50.147.160.114
xynui blr;
зочин 7 цагийн өмнө 124.158.104.69
гишүүний эрх үүрэг гэж хуулинд байгаа шүү дээ, хуулиас давсан намын бодлого гэж байх ёсгүй баймаар
Иргэн 7 цагийн өмнө 202.9.46.87
Сандаг-очир гологдож, сэтгэлгээ нь дутагдаж байна даа,
Нэргүй 8 цагийн өмнө 66.181.187.100
Сандаг-Очир гишүүнцэр насаараа намаа дагаж намираад хоолоо олж гударч бгаа гөлгөнцөр ш дээ !
Нэргүй 10 цагийн өмнө 203.91.115.44
Бүтээлч, ажил хэрэгч Илон Маск зэрэг хүн бол хийсэн ажлынх нь тайланг гаргуулаад мууг нь халдаг шинэлэг санаа гарч байна дах
Нэргүй 10 цагийн өмнө 66.181.178.163
Энэ хайрцаглах ажиллагаа Хүрэлсүхийг ерөнхийлөгчөөр улираах ҮХ-ийн өөрчлөлт хийхийн өмнө болж байна. Нэртэйгээр нь үндсэн хуульдаа “УИХ-ын гишүүн бол ард түмний эрх ашгийг хамгаалагч бус улс төрийн намыг хамгаалах төлөөлөл юм” гэж нэмэлт өөрчлөлт оруулчих л даа. МАН- аа
Нэргүй 10 цагийн өмнө 66.181.188.58
УИХ гишүүд гэмт хэргийн өмгөөлж хамгаалдаг болжээ эрх чөлөө хязгаартай эрхэмээ хэтэрвэл дарангуйлагч болно ,кк
санаа 10 цагийн өмнө 202.9.41.28
алийгаа алдаад ирэхээр ардчилалаа санадаг эрх ашиг нь байвал ардчилал байхгүй болохоор социализм гэж ярьдаг уулсууд олширлоо
Нэргүй 10 цагийн өмнө 66.181.191.127
НЯЛХСЫН ПОПРОХ ӨВЧИН ГЭЖ БАЙДАГ ЮМАА
Нэргүй 11 цагийн өмнө 64.119.31.218
Энэ н.Сандаг-Очир гэж хаанаас ирсэн долдой бэ
Нэргүй 11 цагийн өмнө 124.158.104.51
Харах царайны цэдэнбалч сэтгэхүйтэй Сандагочир манай нам алдаа хийдэггүй гэнээ. Бараг100 жил Төр барьж байгаа нам шүүдээ. Ардууд ядуу амьдарч байна. Алдаа биш үү? Бас МАН, АН хоёр адилхан гэнээ. Үгүй. АН -ын улстөрийн шийдвэр нь ураны төслийг дэмжсэн. Гэтэл АН -ын С.Ганбаатар улайран эсэргүүцэж байна. Үг хэлэх эрх чөлөө гэж үүнийг хэлдэг, буруу ч бай, зөв ч бай. Гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй. МАН хүлээдэг болгож эрх чөлөөг хаах нь дээ.
Нэргүй 10 цагийн өмнө 124.158.104.51
Энэ луглагар коммунист Сандагочир баахан + оноо авч УИХ-д дархлагдах санаатай бэртэгчин нөхөр. Гадаад хэл ус байхгүй лдээ, энэ нөхөрт. Харин МАН-д эрүүл санаатай Лувсанжамц ….. нарын гэрэлтэй залуус байгаад бахархууштай.