Сурвалжлага: Саарал хотын иргэд гадуур алхахаас айж байна

Сурвалжлага: Саарал хотын иргэд гадуур алхахаас айж байна

Сурвалжлага: Саарал хотын иргэд гадуур алхахаас айж байна

Өвлийн туршид утаа униартай сүлэлдсэн Улаанбаатар хот урин цаг наашилсан ч саарал хэвээр. Хаврын хавсарга, шороон шуур­гатай зэрэгцээд хаа сайгүй бүтээн байгуулалт өрнөнө. Үнэндээ, толгой дээрээс төмөр, тоосго, чулуу унаад ирэх вий гэх айдас дунд нийслэлийнхэн амьдарч байна.

Хичээлээ тарж явсан 10 настай охины дээрээс барилгын зуурмаг шахагч краны шон унаж, амиа алдсан харамсалтай хэрэг 2012 онд гарч байв. Тэрхүү эмгэнэлт хэргээс хойш 13 жил өнгөрсөн ч "аз жаргалтай" Улаанбаатар аюултай хот хэвээр. Хамгийн сүүлд "UB Central Residence" барилгын дээрээс унасан кран нь шинэ баригдаж буй барилгатайгаа сайн бэхлэгдээгүй байснаас хүчтэй салхинд унасан осол болсон. Азаар хүний амь эрсдээгүй ч цаашид давтагдахгүй гэх баталгаа алга. Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт шалгалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд Хяналт үнэлгээний Үндэсний хорооноос тухайн краны бэхэлгээг хийх, ХАБ-ыг хангуулж ажиллах чиглэлийг өгсөн гэдгийг хэлсэн юм. Уг нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг зөрчсөн бол Зөрчлийн тухай хуулиар шийддэг. Аж ахуйн нэгжийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгуулиар торгодог. Үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулсан бол 4000 нэгжтэй тэмцэх мөнгөн торгууль оноодог.

Хүний амь насанд ноцтой хохирол учруулж болзошгүй гэж үзсэн бол үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авдаг заалттай.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж ширүүсэх тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг албаныхан анхааруулсан. Өөрөөр хэлбэл, олон эрсдэл биднийг алхам тутамд отож байгааг сануулж байна. 

"ХАА Л ХӨЛ ТАВИНА ГУТАЛ, ХУВЦАС ТООС ШОРООНД ДАРАГДДАГ"

Монгол Улсын их сургуулийн хичээлийн хоёрдугаар байрны уулзвараас хойш Хүнсний 4-р дэлгүүр хүртэл явган алхав. Салхинд хугарч, унасан бололтой мод явган хүний зам дээр хэвтэнэ. Гадаа зэврүүн байгаа учраас ихэнх хүмүүс хурдан алхах аж. Даарсандаа салхины өөдөөс толгой гудайх тул хажуугаар зөрж байгаа нэгнээ мөргөх шахна. Тэнд алхах оюутнуудаас нийслэлийн гудамж талбайгаар явахад ямар бэрхшээл тулгардаг талаар тодруулав. Тэдний ихэнх нь явган хүний зам талбай хангалтгүй, стандарт бус байдаг талаар хэлж байлаа.

Хаврын шороон шуур­гатай зэрэгцээд жил бүр хаа сайгүй зам хааж, зам хаагаагүй газар нь ухаж, төнхчихнө. Хаа л хөл тавина гутал, хувцас тоос шороонд дарагддаг хэмээн учирлана.

Түүнээс гадна сүүлийн жилүүдэд суррон, скүүтер унасан хүмүүсээс айх болжээ. Тэдний хувьд Улаанбаатар хотын замаар алхах нь амьд үлдэхийн төлөө явж буй видео тоглоомын дүр шиг санагддаг талаар хошигнов. Учир нь, хэн хаанаас гарч ирээд дайраад алчих бол гэдэг өнөөдрийн хувьд айдас, хүйдэс болжээ.

 

Цааш Баянбүрдийн тойрог хүртэл алхахад хазайж, унах дөхсөн гэрлийн шон, үйлчилгээний газрын хаяг, самбарууд арай ядан тогтож харагдана. Нийслэлээс эдгээр зөрчлүүдэд арга хэмжээ авч ажилладаг гэдэг ч ниргэсэн хойно нь хашхирав гээч болдог нь үнэн. Учир нь дийлэнх осол ихэвчлэн олон жилийн турш арга хэмжээ аваагүй үлдээсэн гэрлийн шон, ААН-үүд өөрсдөө тоомжиргүй хандаж засварлахгүй орхисон самбар зэргээс болсон байдаг. Олон хавар нэгэндээ гэдэг зүгээр ч нэг үг биш юм.

"ӨНГӨРСӨН 14 ХОНОГИЙН ХУГАЦААНД  2045 ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛСЭН"

Нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбайн зөрчил арилгах ажлыг гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлжээ. Уг ажлыг гурван үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хийсэн нэгдүгээр шатны хяналт шалгалтаар 2045 зөрчил илрүүлэн, зөрчлийг арилгуулахаар ажиллаж байна гэдгийг албаныхан мэдээллээ.

УБЗАА-ны Хот тохижилтын хэлтсийн дарга Б.Даваабаяр “Хяналт шалгалтын хүрээнд барилга байгууламж, үйлдвэр үйлчилгээтэй холбоотой 600 гаруй, тохижилт, ногоон байгууламжийн стандарт мөрдөөгүй 520 гаруй, зам, замын байгууламжийн стандартын шаардлага хангаагүй 500 гаруй, дэд бүтэц, инженерийн байгууламжийн аюулгүй байдал алдагдсан 400 гаруй зөрчил илэрсэн. Ийнхүү холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журам, норм стандартыг зөрчсөн зөрчлийг газар дээр нь шуурхай арилгуулж байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 56 байршилд кабелийн утас ил гарсан зөрчлийг арилгуулсан” гэв.

Нийслэлийн холбогдох арав гаруй мэргэжлийн байгууллага хамтран дүүрэг тус бүрийг гурван хэсэгт хуваан хяналт шалгалтыг тавдугаар сарын 10-ныг хүртэл зохион байгуулах юм байна. Энэ хүрээнд шаардлагатай тохиолдолд зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, газрыг чөлөөлөх, зөвшөөрөлгүй болон зөрчил гаргаж барьсан барилга байгууламжийг албадан буулгах, эрсдэл учруулж буй эд зүйл, техник хэрэгслийг хураах зэргээр холбогдох арга хэмжээг авч, Хотын стандартыг мөрдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ гэлээ.

 

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ха ха ха 6 цагийн өмнө 202.9.46.27

эд эзнээ дуурайна гэж энэ дээ, сүүлийн 9 жил мөн сайхан сөнөж байна даа, хохь нь ээ хохь нь, заяа чинь тэр дээ

Avatar

lllllllll;;;;; 8 цагийн өмнө 139.5.219.20

Энэ бүх гай дээр нөгөө скүтер, дугуйны гайг нэмчих. Ер нь манайх шиг ийм арчаагүй, эх оронч сэтгэл түй ч байхгүй, хулгайч зантай, бохир, мангардуу, худалч ард түмэн энэ хорвоо дээр байхгүй. Ийм сайхан нутагт амьдрах эрхгүй новшнууд. Юм болгоныг бузарлана.

Avatar

Зочин 8 цагийн өмнө 139.5.219.133

зөв сэдэв хөндөж хотын даргын сонорт хүртээсэй яг хэрэгтэй ажлаа олж хийхгүй бгаа шүү нямбаа дээрээс юм унчих хий гэж яваад нүхрүү унчихаар бас скүүтр дугуйны замгүйгээс их айдастай бна

Avatar

Иргэн 9 цагийн өмнө 66.181.180.229

Энэ шаардлага хангахгүй барилга барьж байгаа Компаниудыг шалагах хэрэгтэйшдээ? Мөнгөний төлөө үхэн хатан, эрх мэдэлтнүүдийг хахуулдаж барилга барьдаг, тэр хахуулын мөнгө ард иргэдэд чанаргүй материалаар барилга барьж, хууран хахуулын мөнгө ард иргэдээс өндөр үнээр шахсан авдаг нь ил болсон шүүдээ. Хахуул авсан, өгсөн хоёр нь их л нүгэл хийх юмдаа. ТА НАР ОДОО ӨӨРСДӨӨ БОЛОХ Л ТЭР БОХИР МӨНГӨӨ ХҮҮХДҮҮДЭДЭЭ ӨГӨӨД ЭНЭ ХОРВООГООС ЯВНА ШҮҮ ДЭЭ, ТА НАРЫН ҮР ХҮҮХДҮҮД ТА НАРЫН ХИЙСЭН НҮГЭЛИЙГ ҮҮРЭЭД.

Avatar

ИРГЭН 10 цагийн өмнө 66.181.180.229

Жибомел, Мобиком хоёрын дунд баригдах гээд олон жилийн нүүр үзэж буй хуучнаар ШҮДНИЙ ЭМНЭЛГИЙН ТУУРЬ дээр шүдний эмнэлэг баригдах юм гэлээ … гэж яригдаж байсан, хажууд нь хүүхдийн цэцэрлэг байдаг. Ийм олон жил болж байхад тодорхойгүйгээр барахгүй хэн нэгний эрх мэдэлтэн, дарга нарыг байхдаа. Энд ийм өндөр барьж болохгүй л баймаар юм. Энүүгээр явахдаа өдөр бүр айдас хүйдэстэй явдагаа, ард түмэн, иргэдийн амьд явах баталгаа байхгүй болжээдээ. БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ ? ямар ажил хийдэг

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 188.162.254.68

сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад зохицуулчихна !!!!!!

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 66.181.186.21

Маш зөв сэдэв. Саарал шороотой УБ. Яг л хар цагаан кино шиг.

Avatar

ХҮН ӨӨРӨӨ 11 цагийн өмнө 202.70.43.34

Хорвоогийн Хаа ч Хүн Ажиллах, Амьдрах ОРчноо Өөрөө л Бий болгодог, Монголчууд өөрсдөө амьдрах орнчоо саарал, хар, цагаан болгох эсэх нь өөрсдөөс нь л шалтгаална доо. Өөртөө ХАЙРГҮЙ болохороо л Орчноо СААРАЛ болгодог байлгүй

Avatar

ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 11 цагийн өмнө 202.21.110.94

ХАТАГТАЙ Б. ЭРДЭНЭЗАЯА ҮНЭХЭЭР Л ӨВЧТЭЙ АСУУДЛЫГ ХАРЖ, ХӨНДӨЖ ЧАДЖЭЭ. БУСАД МЭРГЭЖИЛ НЭГТ НӨХДҮҮД НЬ БАС ҮЛГЭР ЖИШЭЭ, САНАА АВАХ БАЙХАА……..

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 59.153.113.54

Юун ХАТАГТАЙ вэ!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж