Эмэгтэйчүүд "бяцхан тансаг хэрэглээг" илүүд үзэх болов

FASHION

Эмэгтэйчүүд "бяцхан тансаг хэрэглээг" илүүд үзэх болов

Эмэгтэйчүүд "бяцхан тансаг хэрэглээг" илүүд үзэх болов

Дэлхийн хаа сайгүй эдийн засгийн уналт багагүй хугацаанд үргэлжилж буй нь хэрэглэгчдийн зарцуулалтад нөлөөлсөөр байна. Хэдий эдийн засаг амаргүй байгаа ч эмэгтэйчүүд тансаг зэрэглэлийн гоо сайхны бүтээгдэхүүнд гар татахгүй байгааг "Korea Herald" хэвлэл онцолжээ. Энэ төрлийн бүтээгдэхүүний борлуулалт гар цүнх, хувцас зэргээс давах болсныг томоохон дэлгүүрүүийн борлуулалтын тоо баримт бэлхэн харуулна. Тэр дундаа "Prada", "Hermes", "Givenchy" зэрэг брэндийн бүтээгдэхүүнүүдийн борлуулалт мэдэгдэхүйц өссөн байна.

Өмнөд Солонгос дахь "Lotte", "Shinsegae", "Hyundai" их дэлгүүрүүдийн гоо сайхны тасагуудын борлуулалт өнгөрсөн онд 16-24 хувиар өсчээ. Харин тансаг зэрэглэлийн хувцасны борлуулалт ердөө 5-11 хувиар өссөн байна. Гэтэл 2022 онд хувцасны борлуулалт 30 хувийн өсөлт үзүүлж байжээ.

Дээрх дэлгүүрүүдийг тус тусад нь авч үзвэл, "Lotte" их дэлгүүрийн тансаг зэрэглэлийн гоо сайхны бүтээгдэхүүний борлуулалт 20 орчим хувиар, "Shinsegae" 16.3 хувиар, "Hyundai" 24 хувиар тус тус өссөн.

Хэрэглэгчийн зан үйлийн энэхүү өөрчлөлт нь тэд жижиг хөөрхөн зүйлийг илүү хямд үнээр авах хандлагатай болсныг илтгэнэ. Эмэгтэйчүүд үнэтэй цүнх, хувцас худалдаж авахын оронд уруулын будаг, зовхины будаг зэрэг жижиг тансаг хэрэглээг илүүд үзэж байна.

Эдийн засгийн хямрал даамжрах тусам "бяцхан тансаг хэрэглээ" рүү чиглэсэн энэ хандлага газар авч байна. "Хүнд цаг үед жаахан ч гэсэн сэтгэлийн таашаал эдлэхийг хүссэн эмэгтэйчүүдийн гол сонголт тансаг зэрэглэлийн гоо сайхны брэндүүд болсон" гэдгийг "Lotte" их дэлгүүрийн Ггоо сайхны хэлтсийн худалдан авалтын менежер Мин Да-хэ хэлэв.

Тансаг зэрэглэлийн брэндүүд зах зээлийн өөрчлөлтөд нийцүүлэн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг.

Тухайлбал, Францын тансаг зэрэглэлийн брэнд "Louis Vuitton" 1854 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш анх удаагаа гоо сайхны бүтээгдэхүүний салбарт хүч үзэж байна. Тэд анх удаа иж бүрэн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж буйгаа өнгөрсөн оны намар зарласан билээ. Тус брэнд нь гар цүнх, хувцас, үнэртэн зэрэг тансаг бүтээгдэхүүнээрээ эртнээс алдартай байсан. Өмнө нь үнэртэн, арьс арчилгааны бүтээгдэхүүн гаргаж байсан ч нүүр будалтын цуглуулгагүй байжээ.

"Louis Vuitton" Өмнөд Солонгост бие даасан дэлгүүрүүдээ нээх эсэх нь тодорхойгүй байгаа ч энэ удаагийн алхам нь тансаг зэрэглэлийн салбар дахь илүү өргөн чиг хандлагыг харуулж байна.

"Louis Vuitton", "Dior", "Fendi" компаниудыг эзэмшдэг "LVMH" группын борлуулалт дэлхийн хэмжээнд бага зэрэг буурсан хэдий ч гоо сайхны бүтээгдэхүүний сегмент нь 2024 онд өмнөх оноосоо хоёр 2 хувиар өссөн байна. Үүний зэрэгцээ загварын болон арьсан эдлэлийн борлуулалт нь мөн хугацаанд гурван хувиар буурчээ.

Түүнчлэн "Prada" брэнд 2023 онд анх удаа гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн. Энэхүү цуглуулгад уруулын будаг, будалтын суурь, зовхины будгууд багтжээ. Улмаар Өмнөд Солонгос дахь салбараа өргөжүүлж, энэ оны нэгдүгээр сард Сөүлийн Сонсу-донг хотод бие даасан дэлгүүрээ нээжээ. Өмнө нь үнэртэн болон арьс арчилгааны цуврал гаргаж байсан ч мөн л "Louis Vuitton"-ий нэгэн адил нүүр будалтын бүтээгдэхүүн анх удаа гаргасан нь энэ байв.

Тансаг зэрэглэлийн хувцас хэрэглэлийн эрэлт хэлбэлзэлтэй байгаа тул брэндүүд энэ мэтчилэн гоо сайхны бүтээгдэхүүнийг тогтвортой орлогын эх үүсвэрээ болгож буйг мэргэжилтнүүд онцолж байна.

ЭХ СУРВАЛЖ: KOREA HERALD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 10 цагийн өмнө 192.82.66.30

эмэгтэйчүүд хамгийн их стрессттэй амьдарч байнаа гэсэн үг шүү эр хүнийг болон бусад хэцүү асуудлуудыг орлуулж худалдан авалт их хийж өөрийгөө тайвшруулдаг

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 139.5.216.136

dandaa buruugaa busdaas haidag naad uhmii zangaasaa salj baij hun bolno shuu chutguruudee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж