Үе, үе гарч байгаа өмхий үнэр төв цэвэрлэхээс гараагүй гэв

Хуучирсан мэдээ: 2025.03.25-нд нийтлэгдсэн

Үе, үе гарч байгаа өмхий үнэр төв цэвэрлэхээс гараагүй гэв

Үе, үе гарч байгаа өмхий үнэр төв цэвэрлэхээс гараагүй гэв

Улаанбаатарт улирлын чанартай асуудал, зовлон дундрахгүй. Тэдгээрийн нэг нь үе, үе хотын бүх байршилд тархдаг үнэр. Өмхий, бохир, муудсан эсэх нь үл мэдэгдэх үнэрийг нийслэлийнхэн жил бүр дулааны улиралд хамраараа шинжлэх нь холгүй болдог. Тэгвэ энэ жилийн хувьд хотын зарим хэсэгт салхигүй үед гарч байгаа үнэр төв цэвэрлэхээс гараагүй гэдгийг албаныхан мэдээлэв.

Тодруулбал, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү, иргэд төв цэвэрлэх байгууламжаас эвгүй үнэр үнэртэж байна гээд байгаа. Налайх дүүрэг хүртэл төв цэвэрлэх байгууламжийн үнэр гарахгүй.

Эвгүй үнэртэй холбоотой анхны дуудлага Налайх дүүргээс бүртгэгдсэн. Үүний дараа Зайсан орчмоос, мөн 120 мянгат орчимд таагүй үнэр үнэртэж байгаа талаар мэдээлэл ирсэн.  Төв цэвэрлэх байгууламж 22-ын товчоонд байрладаг. Үнэр тархсан байршлуудаас 30 гаруй км-ийн зайтай. Цэвэрлэх байгууламжийн ойр орчмоос үнэр үнэртэж байгаа талаар ямар нэгэн дуудлага ирээгүй. Тухайн эвгүй үнэр Төв цэвэрлэх байгууламжаас үүсээгүй. Үнэр яг хаанаас гарч байгааг тодорхой мэдсэн зүйл алга гэсэн юм. 

Ямартай ч агаар орчны чанарыг судалдаг баг, хэлтэс нь биш юм аа гэхэд, Нийслэлийн эрүүл мэндийн газрынхан нь эвгүй үнэрт эрх биш судалгаа, шинжилгээ хийх бизээ. Гэхдээ иргэдээс ирдэг жил бүрийн гомдолд тайлбар хэлэхдээ албаныхан нь ядаж бодит баримт нотолгоо, судалгаатай яривал зүйтэй баймаар. Цэвэрлэх байгууламжийн орчинд бол одоо ч бохир үнэртэж байгааг ойролцоох хэсэгт оршин суудаг иргэд шүүмжилж байгаа. Оршин суудаггүй юм аа гэхэд орчин тойронд нь ажилладаг хүмүүс нотолно. Тиймдээ ч олон жил яригдсан шинэ цэвэрлэх байгууламжийг энэ жил ашиглалтад орохыг хүмүүс сар тоолон хүлээж буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж