Хэлэлцээ АНУ, ОХУ-ын талд ашигтай болсон гэв

Хэлэлцээ АНУ, ОХУ-ын талд ашигтай болсон гэв

Хэлэлцээ АНУ, ОХУ-ын талд ашигтай болсон гэв

Орос, Украины дайны гал зогсоох хэлэлцээг хийхээр талууд Саудын Арабт уулзсан. АНУ дайтагч талуудтай тус тусад нь уулзсан бөгөөд өдгөө Оросын шийдвэр нэн чухал байгаа юм.

Тэгвэл АНУ-ын хэлэлцээчид Риц-Карлтон тансаг зэрэглэлийн зочид буудалд Оросын талтай бараг 12 цагийг хэлэлцжээ. Тэдний ярилцаж хэлэлцсэн зүйлс бүрэн тодорхой болоогүй ч Хар тэнгисийн үр тарианы хэлэлцээг Москваг дахин сэргээх сонирхолтой байгаа, эрчим хүчний байгууламжуудын халдлагыг зогсоох зэрэг сэдэв хөндөгдсөн байна. Ямартай ч ашигтай хэлэлцээ болсон гэдгийг ОХУ-ын хэлэлцээч, Холбооны зөвлөлийн Олон улсын харилцааны хорооны дарга Григорий Карасин хэлжээ. "Бид бүх зүйлийн талаар хэлэлцсэн. Хэлэлцээ нарийн, төвөгтэй байсан ч гэлээ бидэнд болон АНУ-д нэлээн ашигтай байсан" гэж тэр хэлэв. АНУ, ОХУ өнөөдөр хамтарсан мэдэгдэл хийх төлөвтэй байна. Григорий Карасин тэргүүтэй Оросын төлөөлөгчид өнөөдөр орой Москва руу буцна.

Хэлэлцээ нэг зочид буудалд үргэлжилж байгаа ч Орос, Украины талууд бие биетэйгээ уулзааүй.

Харин АНУ, Украины талууд ашигт малтмалын гэрээнд гарын үсэг зурах төлөвтэй байгааг Трамп Даваа гаригт мэдэгдсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Мөнхжаргал 2025-03-25 66.181.189.205

Орост ашигтай гэдэг муу даа

Avatar

Нэргүй 2025-03-25 27.123.212.86

Өглөөний мэндээ Наранжаргал Мандах . " Тэгвэл АНУ-ын хэлэлцээчид " – энэ арай оновчгүй , ядмагхан үг оруулжээ . " АНУ-н зуучлагчид " гэх нь зөв санагдаад байна

Avatar

Цогоо 2025-03-25 139.5.216.203

Орос орон бидний мэддэг орос орон биш дэлхийд хамгийн худалч улсаар тодорсон ялсан ч ялагдсан ч энэ дэлхийн улсууд ойрын 100 жилдээ а******н коммунистууд ямар вэ гэдэгийг мэдсэн одоо эдийн засаг олон эрсийн амийг жижигхэн газараар солилцох хэрэг байсан юмуу Харин Украйныг дэлхийд тэргүүлэгч орон болгсон з****г техник ээр дэлхийд барахгүй орон болгосон байна

Avatar

ах нь 2025-03-25 66.181.185.61

Эзэн Чингис хаан 1000 жил муулуулсан уу? Япон Гитлерийн Герман 100 жил муулуулж байна уу? эргүү минь

Avatar

зочин 2025-03-25 66.181.160.102

Хоёр их гүрэн нэг жижигхээн улсыг нийлж дээрэмдсэн гэсэн үгүү ?..Бүх жижиг улсууд яаралтай цөмийн зэвсэгтэй болох хэрэгтэй гэдэг нь эндээс харагдаж байна да

Avatar

нянгар 2025-03-25 66.181.185.61

хохь нь . Жижигхэн улс байж хүний хатгаасанд орж сүйрч байвал энэ бол сургамж. Жижиг улс Дипломат бодлого сайтай байх ётой байдаг юм. Мөнхийн найз байхгүй шүү. Мөнхийн хөрш байна. Том улсын том сэтгэж сэргэг байх ёстой болохоос биш шүүмжилэгч харилцан ашигтай хамтын ажиллагаа байдаг юм. Чадалгүй я***н хөршийг эсвэл далай заагласан золбин хөршийн үгэнд орохоор Украин шиг балардаг юм даа

Avatar

Зочин 2025-03-25 103.212.116.106

Шааааа чи …Хүний хатгаасанд ороод байсан юм байхгүй за ..Угаасаа л Украйн тусгаар улс болсон нь дайрах шалтаг болсон за ..Украйны тусгаар тогтнол Оросыг бүдүүлэг хоцрогдсон , хязгаар нутаг болгосон . Энийг хамгийн түрүүн олж харсан нь Жириновски

Avatar

Нэргүй 2025-03-25 116.203.208.4

ороz ингэж ч шалдаа бууж алингаа алдах гэждээ. Өдүүлсэн дайндаа ч ялж чадахгүй сүүлдээ Америкийн аманд орж дууслаа даа ккк.

Avatar

нялхас 2025-03-25 66.181.185.61

дипломат бодлого болохоос биш бууж өгөлт биш балай минь Хөшигний цаана Украиныг Европыг хуваагаад иднэ. Одоо оросын хямд газыг Ёвропчуудад АНУ зарна.

Avatar

Нэргүй 2025-03-25 66.181.187.100

Украйны Орост эзлэгдсэн нутаг дэвсгэрт газрын ховор элемент нэн элбэг юм гэнэлээ, АНУ,Трамп яван явсаар түүнд нь л дөхөөд бгаа хэрэг л дээ !

Avatar

Зочин 2025-03-25 79.127.249.215

Оросуудтай хийсэн гэрээ цаасныхаа үнэнд ч хүрдэггүй гэдэг.

Avatar

З 2025-03-25 59.153.113.69

Тэнэг л байна даа. Ардчилал хүний эрх гэдэг урианы цаана цэвэр эрх ашиг бгаа. Оросын манайхтай адилхан ядуу болгож бүх баялагийг нь европ үнэгүй хамах л сонирхол бгаа

Avatar

Даш 2025-03-25 103.212.162.178

"Хэлэлцээч" гэхгүй "Хэлэлцээр хийгч" гэвэл дээр

Avatar

зочин 2025-03-25 66.181.188.31

Хэлэлцээ хийж үр дүнд хүрэхэд их хол зай байна, Зеленский түүний нацистүүд,түүнийг дэмжигч европын гол орнууд оросуудыг сөгдүүлж байж гэрээ хэлэлцээ эхлүүлнэ гэж байхад яаж үр дүнд хүрэх юм, Ийм байхад дайны гадыг түр зогсоох нь мэдээж орост аюултай

Avatar

Нэргүй 2025-03-25 66.181.187.100

Орост аюултай тусмаа Монголд тустай ! Орос сулрах туса м манайд үзүүлэх дарамт шахалт нь суларнаа.

Avatar

Нэргүй 2025-03-25 202.55.188.33

Чи Хятадын тагнуул байх

Avatar

Нэргүй 2025-03-25 66.181.187.100

Лаа лаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж