Монгол Улсын Засгийн газраас 2025 оныг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлажээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 111 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Үүний 80 гаруй мянган иргэн нь хөдөлмөр эрхлэх боломжтойгоос 15 мянга орчим иргэн ажил, хөдөлмөр эрхэлж байна. 4500 хүн нь төрийн албанд ажиллаж байгаа аж. Үлдсэн нь хувийн хэвшилд ажиллаж байна гэж Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан хэлэв. Мөн цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн нэгдсэн сантай болж, ур чадвар, эрэлт хэрэгцээнд нь нийцсэн ажлын байрт хамруулж, бодлого стратегиа боловсруулж, үйлчилгээгээ хүртээмжтэй болгох ажээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний байгуулсан бичил, жижиг аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих тогтолцоог бүрдүүлэх “Хөгжлийн гүүр” туршилтын төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэлийг хангаж байгаа ажээ.
Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан тэрбээр, хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүр халамж авдаг хүмүүс биш хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт хангалтгүй байна. Төрийн үйлчилгээг бэрх биш ээлтэй болгож хялбаршуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүн хөдөлмөр эрхлэх боломж олгосон ажил олгогчийг урамшуулж, дэмжинэ. Ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, хүн бүхэнтэй адил тэгш ханддаг нийгмийн бүтээхийн тулд дээрх төслийг хэрэгжүүлнэ.Учир нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хэрэгжүүлж байгаа бодлого хөтөлбөр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын бий болгоход бодитой дэмжлэг үзүүлж чаддаггүй байсан. Тиймээс энэ жилээс эхлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагааг ил болгож байна. Мөн олон шат дамжлага дамждаг сул тогтолцоог засч сайжруулна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жил бүр хөтөлбөр авч үр дүнгээ тооцуулдаггүй 600 гаруй төрийн бус байгууллага байна. Энэ буруу тогтолцоог халах нь зүйтэй. Мөн хувийн хөдөлмөрийн биржүүд хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд зуучилж байна.
Ингэхдээ ажилд зуучлаад орхих биш тухайн хүнийхээ ур чадварт үнэлгээ хийгээд сайжруулах боломжтой ур чадварыг нь хөгжүүлж сургалтад хамруулж түүний дагуу ажилд зуучилж өгч байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд халамж аваад амьдрах бус өөрсдөө хөдөлмөр эрхлэх сонирхолтой болсон. Тиймээс энэ хүсэлд сонирхолд нийцүүлж тэднийг дэмжсэн хөтөлбөр хэрэгжүүлж, тогтолцоогоо өөрчлөхөөр ажиллаж байна” гэлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын, Бодлого хэрэгжилтийн газрын дарга У.Сосорбурам:
“ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байртай болгох тал дээр анхаарч ажиллаж байна. Тэр хүрээнд энэ онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 20 хувийг ажлын байртай болгохоор зорьж байгаа. Сүүлийн жилүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд бизнес эрхэлж, баялаг бүтээх чиглэлд түлхүү анхаарч байна. Тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд хууль, эрх зүйн орчин чухал. Тэр ч утгаараа сүүлийн жилүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль, эрх зүйн тогтолцоо сайжирч байгаа.
Мөн энэ жил ажил хөдөлмөр эрхэлж байгаа хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үнэлж, халамжийн ажлын байранд бүтэн нэг жилийн хугацаанд хөгжүүлнэ.
Халамжийн ажлын байранд хавсарсан хөгжлийн бэрхшээлтэй, оюуны бэрхшээлтэй нийгмийн амьдралд бүрэн оролцож чадахгүй байгаа болон өөрийгөө илэрхийлж чадахгүй иргэдийг хамруулна. Тэдгээр хүмүүсийн хөдөлмөр эрхлэх чадамжийг сайжруулж, цаашид хөдөлмөрийн зах зээлд хөдөлмөр эрхлэх боломжийг бий болгоно" гэдгийг хэллээ.
ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 2025-03-25 202.21.110.94
САЙХАН ХУДЛАА БУРАХ ЮМ ДАА…………