Байр суурь: МАН гишүүдээ оноогоор үнэлэх санаачилгыг дэмжих үү?

Байр суурь: МАН гишүүдээ оноогоор үнэлэх санаачилгыг дэмжих үү?

Байр суурь: МАН гишүүдээ оноогоор үнэлэх санаачилгыг дэмжих үү?

Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг зөвхөн бүлгийнхээ 68 гишүүнд үйлчлэх үнэлгээний журмын төслийг хэлэлцэж байгаа талаар мэдээлэл өчигдөр цахим хуудаст иргэдийг талцуулсан. Тодруулбал, бүлгийнхээ гаргасан шийдвэрийг дэмжсэн, дэмжээгүйгээр нь гишүүдээ үнэлэх талаар тусгасан. Ингээд бүлгийнхээ шийдвэрийг чуулган дээр дэмжсэн гишүүнд 10 оноо өгнө. Харин дэмжээгүй гишүүнээс 10 оноо хасч, цаашид тухайн гишүүнд улс төрийн дэмжлэг үзүүлэх эсэхийг шийддэг болох аж. Үүнийг УИХ-ын гишүүд юу гэж харж байгаа талаар зарим гишүүн байр сууриа илэрхийллээ.

"ОНОО ӨГӨХТЭЙ ХОЛБООТОЙ НОЦТОЙ ЖУРМЫН ТӨСӨЛ БАЙХГҮЙ"

УИХ-ын гишүүн С.ЗУЛПХАР:

-Монгол Улс парламентын засаглалтай улс. Парламентын засаглалтай улсад төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ. УИХ гэдэг институтын бүрэлдэхүүн нь гишүүд. Улсын Их хурлын гишүү; хуулиар үзэл бодол, санал бодлоо илэрхийлэх халдашгүй эрхтэй. Үүнийг бусад ямар нэгэн журам, дүрмээр зохицуулж болдоггүй. Гэхдээ Улсын Их хурлын тухай хуулиар бол Монгол Улсын УИХ-ын зохион байгуулалтын хэлбэр нь намын бүлэг. Намын бүлгээр дамжсан байдлаар улс төрийн шийдвэр гаргахад нэгдмэл байдлаар оруулах өөрийн гэсэн хэм хэмжээтэй. Энэ хэм хэмжээний хүрээнд ажиллана. Ингэхдээ Үндсэн хууль, Улсын Их хурлын тухай хуулиар заагдсан УИХ-ын бүрэн эрхэд халдах ямар ч боломжгүй.

Оноо өгөхтэй холбоотой ноцтой журмын төсөл байхгүй. Бүр урьд нь журмын төслийг танилцуулсан.

Тус төсөлд намын бүлгийн зохион байгуулалт ямар байх, намын бүлгүүдийн зохион байгуулалттай холбоотой бүлгийн байр суурь хэрхэн илэрхийлэгдэх, шийдвэр хэрхэн гаргах, шийдвэртэй холбоотой асуудал дээр яаж оролцохтой холбоотой зүйлс л багтсан. Энэ журам байж болох л зүйл.

УИХ-ын гишүүнд хуулиар тэртээ тэргүй халдашгүй дархан эрхийг олгосон. Тиймээс бүрэн эрхтэй учир үзэл бодлоо ямар ч хэлбэрээр илэрхийлж болно гэсэн үг.

Байнгын хорооны хуралдаан, чуулганд үг хэлж, саналаа өгч, өгөхгүй байж болно. Энэ бол хуулиар зохицуулагдсан. Харин оноотой холбоотой журам бол бүлгийн зохион байгуулалтыг л илүү боловсронгуй болгож байгаа хэлбэр.

"ОНОО ӨГЧ ХАСЧ, НЭМНЭ ГЭДЭГ АРДЧИЛСАН ТОГТОЛЦООНЫ ХАРШ ЗҮЙЛ"

УИХ-ын гишүүн О.ЦОГТЭРЭЛ:

-Ард иргэдийн мандатыг авсан УИХ-ын гишүүд төдийгүй жирийн иргэдийг ч ингэж үнэлж дүгнэж, уралдуулж, оноо өгч хасч, нэмнэ гэдэг ардчилсан тогтолцооны харш зүйл гэж миний хувьд харж байгаа. Байгууллага дотор дүрэм, журмаар дотоод асуудлаа зохицуулах нь байх зүйл. Тэр хүрээнд л байх ёстой. Түүнээс үнэлж, дүгнэж, цензурдаж эхэлнэ гэдэг буруу байх л гэж бодож байна.

Миний хувьд тэр журмын төсөлтэй танилцаагүй. Ерөнхий утгаар нь харвал буруу зүйл.

УИХ-ын гишүүний бүрэн эрх гэж бий. Төр, намын төлөөллөөс гадна УИХ-ын гишүүн өөрийн итгэл үнэмшлээр асуудалд хандах, сонгосон ард иргэдийнхээ байр суурийг илэрхийлэх олон үүрэг, хариуцлагатай.

"БҮЛГИЙН ШИЙДВЭР БИШ АРД ТҮМЭН, УЛС ОРНЫ ЭРХ АШИГ НЭГДҮГЭЭРТ БАЙНА"

УИХ-ын гишүүн Г.ЛУВСАНЖАМЦ:

-Өчигдөр үнлэгээний журам, аргыг батлах талаар хэлэлцэж, дахин боловсруулж, бүлгийн хурал дээр хэлсэн гишүүдийн саналыг тусгаж, хэлэлцэх нь зүйтэй гэж саналаа хэлсэн. Ер бол бүлгийн шийдвэрийг нэгдүгээрт тавина гэсэн зүйл байхгүй. Ард түмэн, улс орны эрх ашиг нэгдүгээрт байна. Ийм л зорилгоор бид УИХ-ын гишүүн болсон. Тэгэхээр бүлгийн шийдвэрийг дэмжээгүй, бүлгийн шийдвэрийн эрх ашгийг хангаагүй гэсэн шалтгаанаар оноо хасч, хэн нэгэнд давуу байдал үүсгэх ялгаварлан гадуурхалт үүсгэх зүйл байж болохгүй.

Жагсаалтаар нэр дэвшихэд надад бүлгийн саналыг дэмжих ч юм уу, түүнтэй холбоотой санал тавиагүй. Нэр дэвших саналд ард түмний эрх ашиг, улс орны эрх ашиг нэгдүгээрт байна гэдгийг хэлсэн.

Ерөнхий сайд ч хэлсэн. Намын бүлгийн эрх ашиг сүүлд байна гэж. Тэгэхээр нэгдүгээрт, улс  орны эрх ашиг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 66.181.184.236

АНусчдад бусдыг доромжлох, луйвар хоёроос олигтой юм алга.

Avatar

ёстой л үнэн дээ 11 цагийн өмнө 66.181.190.15

Яаг үнэн, Хэдийгээр нам нь гишүүдээсээ шилж сонгоод эрхэм гишүүний нэрд дэвшүүлсэн нь үнэн ч гэлээ Тангараг өргөж батламж авахдаа намыхаа туганд сөгдөн мөргөж ангайлаагүй ээ. Төрийнхөө туганд сөгсөн мөргөж андгайлсан үгээ л сайн бод

Avatar

цөвүүн цагаа гэж?түрийний бөөс толгойд гэж... 11 цагийн өмнө 66.181.190.15

Иймэхүү санал санначлага цор ганц Данхаа л гарна доо. Хөөрхий Учрал мэдээж дагаж намрах л байх оо. Их хурлын эрхэм гишүүнээ батламжилж төрийн тугандаа мөргөн байж тангараглах даа хэлсэн үгээ нэг сайн эргээд санчих оо гэж ард иргэд хэлэх байна.

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 178.174.229.45

ARDIIN NAM SHUU DEE UGAASA HAR NAM a*******n AVLIGACHIN BUZARIIN NAM

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 124.158.104.147

МАН -аас л ийм малан тэнэг шийдвэрүүд гардаг. Хэзээ ч засрахгүй. МАН-ын эрүүл гишүүд Лувсанжамца Зулпхар хоёрт баяр хүргэе.

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 202.131.234.123

хүн биш робот Хиймэл Ухаан хэрэглэ

Avatar

Нэргүй 2025-03-25 66.181.187.103

Хэн хамгийн сайхнаар дээдсийнхээ “””бөгсийгдолоож””” кайф эдлүүлсэн нь хамгийн өндөр оноо авна шүүдээ,,,,гайхалтай мэргэн санаа байнаа,,,,эхлээд нам дотроо хэрэгжүүлээд дараа нь ирэгдэд оноо өгнө,,,,хорооны засаг дарга оноог олгодог болохнээ,,,,,дугаар ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА мандтугай,,,,

Avatar

Нэргүй 2025-03-25 139.5.216.49

Дарангуйлагч нам шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж