Сонгомол болон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Йордан улсын нийслэл Амман хотод өнөөдөр /2025.3.25/эхэлж байна. Энэ удаагийн тэмцээнд Азийн 38 орны 370 гаруй тамирчид оролцохоор мэдүүлгээ хүргээд байгаа аж. Харин манай улсаас чөлөөт бөхийн төрөлд Үндэсний шигшээ багийн эрэгтэйчүүдийн багийн ахлах дасгалжуулагч Д.Гомбодорж, дасгалжуулагч Ж.Чулуунбат, Г.Амархүү, эмэгтэйчүүдийн багийн ахлах дасгалжуулагч С.Сүхбаатар, дасгалжуулагч Б.Одончимэг, Ө.Ууганбаяр нарын удирдлага дор нийт 20 тамирчин оролцох бол сонгомол бөхийн төрөлд дасгалжуулагч С.Мөнхсүхийн удирдлага дор гурван тамирчин зодоглоно. Энэ төрөлд 55 кг-д М.Сумъяабазар, 63 кг-д Н.Ганбаяр, 77 кг-д Н.Оргил нар өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ.
Монгол Улсын шигшээ багийн эрэгтэй тамирчид:
- 57 кг-д Б. Мөнх-Эрдэнэ
- 61 кг-д Т. Түвшинтулга
- 65 кг-д Ц. Цогбадрах
- 70 кг-д Т. Тулга,
- 74 кг-д Б. Батбаяр
- 79 кг-д О. Сүлдхүү
- 86 кг-д Н. Батбилгүүн
- 92 кг-д Б.Бат-Эрдэнэ
- 97 кг-д Г. Ганхуяг
- 125 кг-д М.Лхагвагэрэл
Харин эмэгтэй бөхийн төрөлд
- 50 кг-д Б.Мөнхнар
- 53 кг-д Ч.Отгонтуяа
- 55 кг-д Б.Отгонтуяа
- 57 кг-д Х.Болортуяа
- 59 кг-д Т.Алтжин
- 62 кг-д С.Цэрэнчимэд
- 65 кг-д Т.Энхжин
- 68 кг-д Э.Дэлгэрмаа
- 72 кг-д З.Болортунгалаг
- 76 кг-д Э.Даваанасан
Чөлөөт бөхийн энэ оны УАШТ-нд түрүүлсэн тамирчин тивийн дэвжээнд хүч үзэх ба тус тэмцээн 1979 оноос эхлэлтэй. Тэгвэл Монголчууд чөлөөт бөхийн Азийн АШТ-ээс анхлан медаль хүртсэн нь 1989 он юм. Япон улсад болсон тус тэмцээнээс 48 кг-ын жинд Ч.Батбадрал, 68 кг-д Х.Амараа, 82 кг-д П.Сүхбат нар алтан медаль хүртсэн бол 130 кг-д А.Баатархүү мөнгө, 74 кг-д Л.Энхбаяр, 90 кг-д Ч.Бямбадорж нар хүрэл медальтай ирж байв. Монголын чөлөөт бөхийн баг 1979 оноос энэ тэмцээнд тасралтгүй оролцохдоо 1999 оноос бусад жилүүдэд медальтай ирсэн билээ.
Нэргүй 2025-03-25 59.153.114.235
Амжилт хүсэе Монгол улсынхаа нэрийг дэлхийд цуурайтуулаад ирээрэй
Мөнхжаргал 2025-03-25 66.181.189.205
Түүх битгий гуйвуул. 79 оноос эхлэсэн ч гэх шиг. Манайхан 89 оноос медаль хүртэж эхлэсэн ч гэх шиг.
зочин 2025-03-25 66.181.166.196
Чимээгүйхэн яваад шалаа арчаад ирэхгүй, бөөн сүр зар болж яваад хоосон гуяа ганзгалаад ирэх ч бас хүсмээр юм биш л баймаар, кк
Нэргүй 2025-03-25 202.9.41.75
х** даг хулгайчуудын нэг нь бнадаа
нефть 2025-03-25 66.181.166.134
Тулга гайхамшигтай бөх ш дээ, даанч ДАШТ-нд оросуудад улайм цайм луйвардуулж, Олимпод эцсийн мөчид азгүйтсэн
Зочин 2025-03-25 103.212.118.118
Үгүйдээ олимпын медальтай, дэлхийн аварга байж байж гайхамшигтай гэгдэх байлгүй дээ, чамд гайхамшигтай санагдаж байж болох ч олон түмэнд хүлээн зөвшөөрөгдөхөд амжилт үзүүлэх, гайхамшигтай гэдгээ батлах л хэрэгтэй болно доо, одоо бол Тулгын статус шалныхан дундаа арай дөнгүүр нь төдий
зочин 2025-03-25 66.181.166.196
Тамирчид уу, жуулчид уу гэдэг нь аяндаа мэдэгдэнэ дээ, жуулчин голдуу л байх вий
444 2025-03-25 43.228.129.131
Амжилт хүсье