“УИХ дээр хэрэг ярьдаг буруу жишиг тогтоож байна”

“УИХ дээр хэрэг ярьдаг буруу жишиг тогтоож байна”

“УИХ дээр хэрэг ярьдаг буруу жишиг тогтоож байна”

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн /2025.03.24/ хуралдаанаар цагдаагийн байгууллагаас энэ сарын 19-нд зохион байгуулсан хойшлуулшгүй ажиллагааны талаар Хууль зүй дотоод хэргийн сайд мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулт өгсөн.  Энэ үйл явцыг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “УИХ дээр хэрэг ярьдаг буруу жишиг тогтоож байна” гэж шүүмжилсэн юм.

Тэрбээр “Би бол УИХ-ын гишүүд  чинь яачихаад байгаа юм бэ гэж асуумаар байна. Нэг хэргийг энд авч ирээд Засгийн газрын төвшинд ч ,УИХ-ын түвшинд ч ярих.  Өдөрт хэдэн зуун хэрэг гардаг байхад УИХ нэг хэргийг авч ирээд ярих юм уу. Сүүлдээ УИХ дээр хэрэг ярьдаг болох нь байна шүү дээ. Хэргийн дотоод нарийн ширийн юмыг нь хүртэл ярьдаг болох нь байна ш дээ. Асуугаад байна шүү дээ, гишүүд. Прокурорын зөвшөөрлийн хүрээнд л сайд учирлаж тайлбарлаад байна. Энэ чинь буруу жишиг тогтоож байна. Цаашдаа асуудлыг сенсаци болгочихвол УИХ, Засгийн газрын түвшинд ярьдаг болгох гэж байна ш дээ. Хүний эрх зөрчигдсөн талаас нь ярихыг ойлгож байна. Сүүлдээ асуудал өөр тийшээ болж хувирч байна.

УИХ -ын гишүүүдийн үндсэн үйл ажиллагаа нь хууль тогтоох. Та бид нарын баталсан хуулийн хүрээнд л мөрдөн байцаагч нар ажиллаж байгаа. Сайд сая хэллээ.  Мөрдөн байцаах үйл ажиллагаа,  хэрэг бүртгэлийн ажиллагаа хийж болох юм уу. Хөндлөнгөөс нь нөлөөлөх байдал үүсэхийг ч үгүйсгэхгүй болж байна.

УИХ-ын гишүүд ээ, хууль тогтоох байгууллагынхаа ажилд л анхаар, хуралдаа суу. Хажууд чинь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах гээд гишүүдийн ирц бүрдэхгүй 2-3 цаг хүлээж байна.

Үндсэн үйл ажиллагаандаа анхаарч ажиллаач ээ, улстөржсөн үйл ажиллагаан дээр нь хуваагдаж “алалцах” ямар хэрэгтэй юм.

Хэрэг дээр ажилладаг,  мөрдөн байцаадаг,  хянадаг эрх бүхий байгууллага нь байгаа шүү дээ. Энэ хэрэг дээр үнэхээр хууль зөрчсөн бол хариуцлага хүлээх хуулийн заалт нь байгаа. УИХ -ын гишүүд нь урдуур нь гүйж ороод асуудлыг жинхэнэ улстөржүүлнэ гэж энэ. Цаашдаа хэрэг болгоныг байнгын хороон дээр авч ирж ярина гэвэл маш буруу” гэсэн юм.

Олон нийт ч УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар цахим мөрийтэй тоглоомтой холбоотой хуулийнхны мөрдөж буй хэргийг УИХ дээр ярьсан нь хэрэгт зориудаар нөлөөлөх гэсэн оролдлого ч байхыг үгүйсгэхгүй гэж шүүмжилж буй юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ц.Сандаг-Очир гуай. 6 цагийн өмнө 103.212.116.90

Овоо босгоод тэгээд "хэрэг ярьсан". Тэгээд УИХ юу ярихаар Монгол Улс зөв зам дээр гарах вэ?

Avatar

Рыгы 7 цагийн өмнө 66.181.160.82

Ийм маанаг царайтай юмыг гишүүн болгож хөөргөж байдаг. Одоо монголчууд хүнээ таньдаг болох болсоон. Ийм царайнаас олигтой юм гарахгүй нь хэнд ч тодорхой байна.

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 66.181.161.132

Гүй тэгээд байгаа царай нь энэ юм чинь яахын? Хулгайчууд л сууж байшдээ.

Avatar

Иргэн 12 цагийн өмнө 202.126.88.96

Юу ярихаа мэдэхгуй хумуус шуудээ. Менгеер гарсан мулгуунууд!

Avatar

Ддд 3 цагийн өмнө 103.57.92.96

тийм шүү.Гарын 10 хуруунд ч багтахаар мэдлэг чадвартай хүн байхгүй юм чинь.Учрал,Батшугар… өөр хэн бнааддд

Avatar

Цөм хулгайч нар 2025-03-25 202.9.46.27

Дандаа хулгайч нар тул хулгайн тухай ярихгүй тэгээд ажилгүйдэл ядуурал эдийн засаг нийгмийн асуудлууд зэрэг эрүүл саруул юм ярьж чадах уу

Avatar

Нэргүй 2025-03-25 66.181.168.8

буруу яваад байхад, иргэдийн төлөөлөл болсон их хурал дээрээ ярихгүй яах юм, тэгээд?

Avatar

havar bolood bnaa mederelee yzyyleerei hoo.. 11 цагийн өмнө 66.181.184.217

malaa teriig shiideh gej tsagdaa huuli geed bvh yum bii shuu tenegee.

Avatar

Нэргүй 2025-03-25 66.181.160.29

эвээлд энхрийлэгддэг юм ш дээ – тэр " сарлагийн ч боловсролгүй " гэмээр ГИШҮҮН ээ …

Avatar

Нэргүй 2025-03-25 66.181.160.29

Сандагочир гишүүнд баяр хүргэе . Эрх ашигийн хамааралтай нөхөд сандарч байна уу гэлтэй ЭВГҮЙ харагдсан шүү . " … бидний нэг хэрэгт \ хулгай , авилга , мөнгө угаах г . м утгаар болов уу \ бид 126 -г шөнөжин байцаах уу " ч гэх шиг … Дүүгүүрийн чулуу нэг үхрийн нэг эвэр шүргэм исгэрэн сүнгэнэх төдийд л уулын царамд даналзаж байсан 126 сарлаг яах ийхийн зуургүй цас – мөс манарган сүүлээ агсаж – хамраа онголзуулан дутарч ЭЗЭНИЙХЭЭ эвээ

Avatar

Zochin 2025-03-25 202.131.251.130

bugd gemt heregtnuud yum chin oor yugaa yarihav dee. huuliar yaj oorsdiigoo hamgaalah ve gedgee yarina shuu dee. Mongol oron, ard irged edend ogt padgui.

Avatar

Нэргүй 2025-03-25 66.181.179.175

SEKSEER TACHAANGUI GOE BOOWN XXNO80955877SEKSEER VANXANDNA

Avatar

Нэргүй 2025-03-25 2.217.73.55

САНДАГ ОЧИР ГИШҮҮНД БАЯР ХҮРГЭЕ ! ОДООГИЙН БАЙДЛААР УИХ д ЦӨӨХӨН ЭРҮҮЛ ҮГ ХЭЛСЭН НЬ ЭНЭ БАЙНА ҮНДСЭН АЖЛАА ХИЙЖ ҮНДЭСТЭН УЛСАА ХӨГЖҮҮЛЭХ ,АРД ОЛНЫХОО АМЬДАРЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ, ХУУЛЬ ТОГТООМЖОО САЙЖРУУЛАН БАТЛАХ ТАЛ ДЭЭР ЭНЭ ХЭРЭГТ ХӨНДЛӨНГӨӨС ХӨЛӨӨ ДҮРЖ БАЙГААТАЙГАА АДИЛХАН АНХААРДАГ БОЛООСОЙ Хэт улс төржиж ёстой нөгөө попрох гэдгээ үзүүлж өгөх нь инээдтэй харагдавч цаанаа хичнээн эмэгнэлтэй байгаад жирийн бид хараад харамсаж байна

Avatar

Нэргүй 2025-03-25 178.174.229.45

IIM MULGUU AMITAD ENE SUUHAAR ENE ULS UUDLUHGUI . MONGOL HUNII ASUUDAL BNA SAIHAN SHUDRAGA ZALUUSIIG HILS HERGEER HORIJ BNA END YARIHGUI UUR HAANA YARIHIIN HAANA ?

Avatar

Нэргүй 2025-03-25 66.181.186.80

хуулийнхан хууль зөрчсөн талаар өмгөөлөгч нар л ярина биз дээ УИХ -д ямар чхамаагүй бүх зүйлийг авч хэлэлцэх гээд байгаа юм уу тэгвэл хүмүүсийн амьдрал хэцүү талаар авч хэлэлцээч дээ

Avatar

Нэргүй 2025-03-25 103.57.95.119

Шинэ гишүүд загнадаг дарга болсон гэж эндүүрээд байна. Бяруу болоогүй байж бухын баалтаар баана гэгчээр… юу ч сураагүй байж юун ч овортой, юун ч дарангуйлагч царайтай гээч, яг метро, цахилгаан станц гээд бүтээн байгуулалт ярих болохоор бултацгаагаад

Avatar

з 2025-03-25 202.126.90.250

гишүүд өөрсдөө ашиг сонирхол нь холбогдоод ирэхээр хэргийг улстөржүүлж эхэлдэг.

Avatar

Нэргүй 2025-03-25 139.5.219.169

Ер нь тийм шдээ ялангуяа тэр АН залуу гишүүд худлаа попорхоо болимоор бн. Хийх ёстой ажлуудаа хиймээр бн. Тэгэж гэмт хэрэг авч попормоор бгаа бол гишүүнээ болиод өмгөалөгч бололдоо

Avatar

Нэргүй 2025-03-25 188.162.254.113

сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад зохицуулчихна !!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж