БНСУ: Замын цөмөрхий рүү унасан жолооч нас баржээ

БНСУ: Замын цөмөрхий рүү унасан жолооч нас баржээ

БНСУ: Замын цөмөрхий рүү унасан жолооч нас баржээ

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын Гандон дүүрэгт Даваа гаригийн 18:30 цагийн орчимд авто зам цөмөрч, асар том нүх үүсчээ. Тэрхүү 20 метр өргөн нүхэнд унасан мотоциклын жолоочийг эрэн хайж байсан ч нас барсан болохыг саяхан мэдээллээ. Аврагчид Мягмар гаригийн өглөө 11:00 цагийн орчимд  50 метрийн гүнээс түүний цогцсыг олсон байна. Цогцсыг олохоосоо өмнө тэд 20 метрийн гүнээс мотоцикл болон гар утас олоод байжээ.

Хохирогч 30 гаруй насны эрэгтэй хүн байсан бөгөөд нэрийг нь хараахан зарлаагүй байна.

Хяналтын камерын бичлэг харвал урд нь өөр нэг машин явж байсан ч нүхнээс бултаж чаджээ. Тус машины жолооч гэмтсэн учир ойролцоох эмнэлэгт хүргэгдсэн.

Цөмөрсөн нүхэнд 2000 тонн хөрс шороо болон ус холилдсон байсныг Гандон дүүргийн дарга Ким Чан Соп хэлжээ. Ямар учраас нүх үүссэнийг хараахан тодруулаагүй байна. Саяхан нийтэлсэн тайланг харвал сүүлийн 10 жилийн хугацаанд Сөүл хотод 223 одоо ийм байдлаар газар цөмөрчээ.

Японы Яшио хотод ч бас авто зам цөмөрч, жолооч нь сураггүй болсон хэрэг өнгөрсөн нэгдүгээр сард гарсан. Малайзын Куала Лумпурт өнгөрсөн оны наймдугаар сард мөн ижил байдлаар нүхэнд унаж сураггүй болсон эмэгтэйг долоо хоног хайгаад эрлийг зогсоож байв.

Шохойн чулуу, эсвэл шохойн бүтэцтэй чулуу хагарч задарснаас болж газар цөмрөх нь элбэг байдаг. Зарим тохиолдолд энэ үйл явц аажмаар явагдсаар, урт хугацаандаа том нүх үүсдэг. Шохойн чулуу өөр чулуун давхаргын доор орсноор хагарч, ууссан ч газрын гадаргуу дээр шинж тэмдэг нь ил мэдэгдэхгүй. Малтлага гэх мэт хүний үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр нүх үүсэх үйл явц улам хурдасч болдог.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2025-03-25 66.181.160.28

ман ы мангарууд метро баринаа гээд хөөрцөглөад чи чадахуу гэж манаас асуухад ЧИ МУУМЮУ ГЭЭД БАЙГАА ЮМ ГЭАД НАМБААТАР НЬ ХЭРЭЛДЭАД БАЙГАА ШҮҮ

Avatar

Dembrel 2025-03-25 47.227.179.89

хүн гэдэг үнэн т1 амьтас юм.Эсрэг урсгалд нь маш том цөмрөлт үүсчээд байхад л зүтгээд байхыг Ю тубээр харлаа.

Avatar

Нэргүй 2025-03-25 45.117.34.122

Харамсалтай. Гэхдээ бидэнд хамаатай мэдээ юу?

Avatar

Нэргүй 2025-03-25 47.227.179.89

хамаатай Со д бараг 50 000 Мояа хүмүүс хар ажил хийж амьдардаг.

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж