NEWS.MN сайт "126:1″ булангийнхаа энэ удаагийн дугаарт УИХ-ын 2024 оны сонгуульд МАН-аас жагсаалтаар нэр дэвшин парламентад сонгогдсон А.Ариунзаяаг танилцуулж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд агсан П.Жасрайн зээ охин гэдэг том имижээр улс төрийн босго “өшиглөн” богино хугацаанд карьер ахин хууль тогтоох дээд байгууллагад орж ирсэн улстөрч бол УИХ-ын гишүүн А.Ариунзаяа юм. Тэрбээр УИХ-ын 2024 оны сонгуульд МАН-ын жагсаалтын 14-т эрэмбэлэгдсэнээр парламентын гишүүн болсон.
“Монгол даатгал” компанид менежерээр ажиллаж байсан А.Ариунзаяаг анх Ардын нам руу татан авч ирсэн хүнээр УИХ-ын дарга асан, эдүгээ Засгийн газрын Тусгай Элчин сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа М.Энхболд нэрлэгддэг.
МАН 2012 оны УИХ-ын сонгуульд ялагдал хүлээж, өр ширэндээ баригдан ажилчдынхаа цалин, пүнлүүг ч тавьж чадахгүй хүнд нөхцөлд орсон бэрх үед М.Энхболд тус намын даргаар сонгогдож, бүтэц, бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийхэд А.Ариунзаяа ирсэн байдаг. Улмаар МАН 2016 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, Засгийн эрхийг авсны дараа тэрбээр УИХ-ын даргаас нэрийг нь санал болгосны дагуу Үндэсний статистикийн хорооны даргаар томилогдсон. Энэ үеэс тэр “Ерөнхий сайд агсан П.Жасрайн зээ охин” гэдгээр олноо танигдаж байв.
Олон нийтийн хувьд “Өвөөгийнхөө шийрийг хатаах тулхтай улстөрч болох болов уу” гэдэг хүлээлт байсан ч одоо бол “Сайн эцгийн нэрийг гурав худалдаж иднэ л гэдэг болж байна даа” гэх шүүмжлэлийг дайх нь бий. Үнэндээ ч тэр өвөөгийнхөө нэр нүүрээр МАН-д ирсэн цаг үеэс карьер нь тасралтгүй өссөөр Үндэсний статистикийн хорооны дарга, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд зэрэг албыг хашсаны зэрэгцээ УИХ-ын гишүүнээр сонгогдсон.
УИХ-д намын листэд бичигдэхэд одоогийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн нөлөө байсан гэж улс төрийн хүрээнийхэн ярьдаг. Говь-Алтай аймгаас гаралтай нь нутаг нэгтэн болгодог төдийгүй өвөө нь нэгэн цагт Монгол Улсын Ерөнхий сайдын алба хашиж байсан зэрэг ч мөн нөлөөлсөн биз.
Ер нь МАН-д бичигдээгүй нэг дүрэм байдаг нь Засгийн эрхийг барьж байх цаг үедээ төрийн том алба хашиж байсан улстөрчдөө тэтгэврийн нас давсан ч төрийн томоохон албанд шургуулдаг бол ач, зээг нь ч мөн чирж, үе залгамжлуулан төрийн алба залгуулдаг.
Тэрхүү жишгээр нь УИХ-ын гишүүн А.Ариунзаяа төрийн алба залгуулж, улс төрийн карьераа шат ахиулсаар ирсэн гэж хэлэхэд бодит байдлыг дэгсдүүлсэн болохгүй л болов уу.
Тэрбээр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын алба хашиж байх үедээ ажилтан, албан хаагчиддаа төрсөн өдрөөр нь яамныхаа тамга тэмдэгтэй мэндчилгээ илгээсэн нь “Төрийн тамгыг үнэгүйдүүлсэн сайд” гэх шуугианы эзэн болгож байв. Түүний дээрх үйлдлийг олон нийт сошиалаар дамжуулан буруутгасан ч экс сайд харин бууж өгөөгүй. Тэрбээр өөрийн нүүр номондоо “Мэргэжилтэн бүрдээ төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлж, улс орны хөгжилд хувь нэмэр оруулж байгаад нь талархал илэрхийлдэг ажлыг Статистикийн дарга байхаас авахуулаад, одоо яаманд ч хэрэгжүүлж байгаа юм. Гадны хүний нүдээр буруу харагдах ч бидэндээ бол цаг зардал бараг гарахгүй ч сэтгэл шингэсэн үнэ цэнтэй эд. Тэгсэн “Тамга дарсан, төрийн тамга үнэгүйдүүллээ” гэж шүүмжлэх нь ээ. “Ариунзаяа сайд мэргэжилтэн бүрдээ төрсөн өдрөөр мэндчилгээ дэвшүүлж талархал илэрхийлдэг. Гарын үсэг зурж, тамга дардаг” гээд уг нь гоё шүүмжлэл байна. Дараагийн мэндчилгээндээ тамга дарахгүй л хүргэе дээ. Ер нь бид нэгэндээ талархал илэрхийлж, нэгэндээ сайн ажилласанд нь баяр хүргэж, хүнд урам өгч чадах аа байсан байна шүү. Ажилтан бүр ажилдаа дуртай, урам зоригтой бол улс орон аяандаа зөв гольдролд орох учиртай. Төр, хувь, аль аль нь" гэж хариу барьсан юм.
Мөн эл албыг хаших үед нь УИХ-ын гишүүн С.Чинзориг “А.Ариунзаяа сайдыг би зургаан сар дэмжиж ажилласан. Залуу хүн сураг гээд нэлээд ажиглалаа, тодорхой үр дүн гарахгүй байна. Фэйсбүүкээр ажил хийхээ болих хэрэгтэй. Мориноосоо буумаар байна, амьдрал дээр буумаар байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан иргэдийг ажил, орлоготой болгох асар олон ажил бий. 150 мянган ажлын байр бий болгох, ядуурлыг хоёр дахин бууруулах зэрэг зорилт сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон. Энэ ажлаа хиймээр байна. Төрийн албан хаагчдыг халж, солино гээд бужигнуулаад байдгаа боль. Ийм замаар ажил хийвэл шаардлага тавина. Хариуцлага тооцох асуудлыг сөхөж тавина" хэмээн сануулга өгч байв.
Сайдын албанаас буусныхаа дараа тэрбээр жил орчмын хугацаанд Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажилласан бол мөн жил орчмын хугацаанд МАН-ын орон тооны нарийн бичгийн даргаар ажилласан.
МАН-ын даргын нарийн бичгийн даргаар ажиллаж байх үеэр намынхан нь ногоон автобусны хэргээс болж, албан тушаалаасаа огцрон, шинэр Улаанбаатар хотын захирагчийг томилох шаардлага үүсэн намынх нь Удирдах зөвлөлөөр хэлэлцэн УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг дээрх албан тушаалд томилохоор болж, дэмжигдсэн үед хэвлэлийнхэнд яриа өгөх үеэрээ “Намынхаа шилдэг гишүүдийг фронтод илгээж байгаа” гэж хэлээд дахин хэл амны бай болж байв.
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл/НДҮЗ/-ийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигч Ж.Батзоригийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “ н.Товуусүрэн гэж хүнийг тус зөвлөлийн гишүүнээр оруулж ирэх ёстой байсан” гэх байр суурь илэрхийлсэн. Гэвч н.Товуусүрэн нь 78 настай бөгөөд хуулиараа даатгуулагчийг төлөөлж нэр дэвшүүлэх ёстой тул хуулийн шаардлага хангаагүй гэдгийг МҮЭХ-ноос тус хуралдаанд оролцсон төлөөлөл мэдэгдсэн юм.
Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших үедээ Авлигатай тэмцэх газарт гаргасан Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Жилийн орлого 90 сая, 1.1 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөхтэй, 83 сая төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгсэлтэй, 222 сая төгрөгийн хадгаламжтай” гэж мэдүүлжээ.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- 1986-1996 онд Орос Монголын хамтарсан 3-р сургууль
- 1997-1999 онд ХБНГУ-ын Халле хотын коллежид Германистик чиглэлээр суралцсан
- 1999-2005 онд ХБНГУ-ын Ханновер хотын Их сургууль, Улс төр, нийгэм судлал, түүхийн ухааны магистр
- 2014-2015 онд Монгол Улсын ЗГХЭГ-ын дэргэдэх Удирдлагын Академи
- 2015-2017 онд Монгол Улсын Эдийн засгийн үндэсний дээд сургууль, Бизнесийн удирдлагын магистр
- 2021-2024 онд Монгол Улсын Эрдмийн их сургууль, Бизнесийн удирдлагын доктор (Ph.D)
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 2005-2013 онд Монгол Даатгал ХХК-д Хүний нөөц, сургалт хариуцсан менежер, Ерөнхий менежер, Тэргүүлэх менежер
- 2013-2016 онд Монгол Ардын намд Намын байгуулалт, стратеги төлөвлөлтийн газрын дарга, Эдийн засгийн хөгжлийн бодлогын газрын дарга, Нийгэм, эдийн засгийн бодлогын газрын дарга
- 2016-2020 онд Монгол Улсын Үндэсний Статистикийн Хорооны дарга
- 2020-2022 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
- 2022-2023 онд Монгол Улсын Ерөнхий сайдын Ахлах зөвлөх, Ажлын албаны дарга
- 2023-2024 онд Монгол Ардын намын орон тооны нарийн бичгийн дарга
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2024 оноос Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын Бүлгийн дэд дарга
ШАГНАЛ
- 2023 онд Алтангадас одон
ГАДААД ХЭЛ
- Англи, Герман, Орос
Г.ХОРОЛ
Иргэн 7 цагийн өмнө 66.181.177.22
Г.ХОРОЛД
Сэтгүүлч ХОРОЛОО чи одоо болиочээ хаашаа юм бэ?! заавал хэн нэгэн хүн намд оруулах ёстой юу?! Бүүр нэг хүний нэр хүндийг унагах гээд ядсан дурак сэтгүүлч юмаа даа чи?! ……………………..Зүгээр ажлаа хийж яваа хүнийг яахнав дээ?!!!!!
Нэргүй 7 цагийн өмнө 66.181.190.144
Yostoi hogiin hariltsaatai gajig avgai . Baliar n**** bn le
Үтэр түргэн үхтүгэй 9 цагийн өмнө 202.9.46.27
Сөнөмөл хулгайчууд
боржуур 2025-03-25 202.70.34.115
Жасрайн Жанцан гэгч түүний ах Дундговь аймгийн Баянжаргалан сумын Хар-өндөрийн төмөрийн хүдрийн уурхайг Хятадын Тайшин деволопмент компанид шилжүүлж хууль бусаар олборлолтыг эхлүүсэн бдг……………………….. шүү
Нэргүй 2025-03-25 66.181.191.91
АЦАН МИЧ
зочин 2025-03-25 66.181.188.31
Ардчилагч гэх хулгайчууд бусдын нэр төр рүү дайрч, бохирлох гүтгэх харлуулах ,энэ мэтээр иргэдийн толгойг эргүүлж хуурч мэхлэх зэрэг бохир ажлаа л хэвлэл мэдээллийэ хэрэгсэл ашиглан хийж байна,
Нэргүй 2025-03-25 202.126.91.180
Balai avgai
Нэргүй 2025-03-25 66.181.187.100
Сарлагийн ҮНЭЭ, савагаа унжуулсан шал сагсуу сарлагийн ҮНЭЭ ! Өвөөгийнхөө нэрийг өдий хүртэл худалдаж идсэн, өчүүхэн амьтан доо .
зочин 12 цагийн өмнө 66.181.188.31
Харин хамгийн бохир адгийн хүн чанараа гээсэн өчүүхэн амьтад АН дотор үржиж олширдог үүр уурхай нь болдог,
Зочин 2025-03-25 202.126.88.96
МАН -ын нэр цэвэр, мэдлэг боловсролтой ховорхон гишууний нэг. Юун Булгантуяа, Ундрам!!!
Нэргүй 2025-03-25 139.5.216.49
Овоо гэж хардаг байлаа коммунист болоод албан ёсны МАНгар болчихсон
Нэргүй 2025-03-25 66.181.191.139
ЭНЭ САЙД НИЙГМИЙН ХАМГААЛАЛЫН САЛБАРТ ХАРИН Ч ШИНЭЧЛЭЛ ХИЙЖ ЧАДСАН ХҮН.
Үх 2025-03-25 202.9.46.27
Балай авгай хулгайч, үх фисдаа
Нэргүй 12 цагийн өмнө 66.181.188.31
АН л тэр хулгайч фисдаануудаар дүүрсэн
Нэргүй 2025-03-25 66.181.179.175
SEKSEER XUCHINDEX ERTEI XUSNEER SADARLI80955877TSAGN
Нэргүй 2025-03-25 66.181.179.175
SEKSEER XUSNEER VANXANDI BOOW XXNO MASSAJLI VANAGN SEKSEER80955877
ЗОЧИН 2025-03-25 202.9.40.184
АРИУНЗАЯА ГЭГЧ ЭНЭ ДЁБИЛЫГ ХАРАХААР НЭЭХ ИХ ХЭНХЭГ, ДҮРДЭЭ ОРСОН МАНГУУ ЮМ ХХРАГДААД БАЙДАГ. СОЦ НИЙГЭМД БОЛ УЛААН ГАЛСТУК ЗҮҮСЭН МАНГУУНУУДЫН АРМИЙН ЭРЭГ ШУРАГ.
Ха 2025-03-25 64.119.29.144
Диплом гэж сертификат нэртэй 1 хуудас цаас л байгаа даа. Енеедрийн монголчуудын, ялангуяа албан тушаалтнуудын боловсролын унэмлэх гэж харуулдаг зуйл нь
Нэргүй 2025-03-25 51.158.187.83
Боловсролыг өндөр гэж боддог байлаа