Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдэд Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 24-28 метр, зарим үед 34 метрийг давж хүчтэй салхи, шороон шуурганы гамшигт үзэгдэл болохыг анхааруулсан. Мөн Өвөрхангайн нутаг, Говь-Алтай, Ховд, Архангайн өмнөд хэсгээр, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 28 метрийг давж хүчтэй салхи, шороон шуурганы аюултай үзэгдэл, Завханы нутгаар цасан шуурганы аюултай үзэгдэл, 25-26-нд шилжих шөнө Сэлэнгэ, Хэнтийн нутаг, Төв аймгийн зүүн хэсгээр, 26-ны өдөр Хэнтий, Дорнод, Дорноговийн нутаг, Төв аймгийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурганы аюултай үзэгдэл ажиглагдахыг анхааруулж буй.
Тиймээс болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хол замд зорчих, малд явахдаа анхаарал болгоомжтой байж, утсаа цэнэгтэй байлгахыг онцгой байдлын газраас анхааруулж байна.
Мөн зайлшгүй шаардлагагүй тохиолдолд орон нутаг руу тээвэрт гарахгүй байхыг зөвлөж байна.
Өчигдөр /2025.03.24/ зарим аймгийн нутгаар байгалийн гамшигт үзэгдэл болж, хүчтэй шороон шуурга шуурсны улмаас Баянхонгор аймгийн Баянговь сумын Өргөн багт дөрвөн ханатай гэр нурж, хүн дарагдсан осол гаарчээ. Мөн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багт байшингуудын дээвэр хуурсан байна. Үүнээс гадна хэд хэдэн аймаг, сумдад шороон шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, явган болон машинтай зорчиход хүндрэлтэй байдал үүссэн байна. Иймд Онцгой байдлын ерөнхий газар, ЦУОШГ, АТҮТ-өөс өгч байгаа мэдээллийг тогтмол авч байхыг албаныхан зөвлөлөө.
Нэргүй 2025-03-25 188.162.254.113
сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад зохицуулчихна !!!!!!
Нэргүй 2025-03-25 202.9.40.245
Нам төрийн толгойд хулгайг-р гарсн х***а манж хог шаарууд 35 жил хулгай хийсн асар урт хугацаанд хулгай хийлээ х***а манж гажиг эзрхилл хулгайг үтр түргн тасдн зогсо хэдн секунд ч блгх шаардллгүй.