ШУТИС-ийн 8 багш метроны чиглэлээр БНСУ-д мэргэжил дээшлүүлнэ

ШУТИС-ийн 8 багш метроны чиглэлээр БНСУ-д мэргэжил дээшлүүлнэ

ШУТИС-ийн 8 багш метроны чиглэлээр БНСУ-д мэргэжил дээшлүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Шинжлэх ухаан, технологийн их сургууль, метроны төслийг гүйцэтгэж буй БНСУ-ын “Духуа инженеринг” ХК хамтран ажиллах гурван талт санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд Улаанбаатар метро төслийн инженер, техникийн ажилтнуудыг бэлтгэхээр ШУТИС, БНСУ-ын Халла их сургуульд “2+2” хөтөлбөрөөр суралцуулж, эхний ээлжид 200 оюутныг сургахаар харилцан тохиролцоод байна. Тэгвэл өнөөдөр мэргэжилтнүүдийг бэлтгэх ШУТИС-ийн найман багш метроны чиглэлээр мэргэжил дээшлүүлэхээр БНСУ-ын Халла их сургуулийг зорилоо.

Тодруулбал, метроны механик ба хөдлөх бүрэлдэхүүний инженерчлэл хөтөлбөрөөр Механик инженер, тээврийн сургуулийн багш О.Эрдэнэ-Очир, Э.Уранбаяр, метроны удирдлага, хяналтын инженерчлэл хөтөлбөрөөр Ж.Азжаргал, Б.Дэлгэрмаа, метро барилгын инженерчлэл хөтөлбөрөөр Барилга, архитектурын сургуулийн багш Н.Саранчимэг, М.Цас-Оргилмаа, метроны дохиолол ба цахилгааны инженерчлэл хөтөлбөрөөр Мэдээлэл холбооны технологийн сургуулийн багш А.Сундий, Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн багш Б.Энх-Амгалан нар БНСУ-ын Халла их сургуульд мэргэжил дээшлүүлнэ.

2025-2026 оны хичээлийн жилд ШУТИС нь метроны удирдлага, хяналтын инженерчлэл, метроны барилгын инженерчлэл, метроны дохиолол ба цахилгааны инженерчлэл, метроны механик ба хөдлөх бүрэлдэхүүний инженерчлэл гэсэн дөрвөн шинэ бакалаврын хөтөлбөрөөр оюутан элсүүлнэ.

Улаанбаатар хотын метро төслийн инженерүүдийг тусгайлан бэлтгэснээр авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийн тээврийн хэрэгслийн сонголтыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Түүнчлэн Монгол Улс, БНСУ хооронд хамтарсан боловсролын тогтолцоог бий болгож, сургалтын системийг нэвтрүүлэх, багшлах боловсон хүчин бэлтгэх, “Духуа инженеринг” ХК-д дадлага хийх зэрэг боломжийг багш, суралцагч нарт олгож байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-25 202.9.40.8

сайн байна. Солонгос улс том Гуанжугаас Мукпу хот руу явдаг метрог 2018 оноос эхэлж энэ оны 10 сард ашиглалтанд орохоор бэлэн болсон байгаа. одоо бол вагон явж туршилт хийж байна . Солонгос улс бол зам тээвэр их сайн хөгжсөн улс . Та бүхэндээ сайн судлаж үзэж тооцоолж бүх зүйлийг сураад ирээсэй. Мөн Бас тэр Швьцарь улс шугаман метро бол бас гайхамшигтай. хөгжсөн машин хүнтэйгээ зэрэгцээд явдаг юм байна лээ. Тэр Австри улсын газар доор тэр метрог гайхалтай тооцоолж хийж бүтээсэн түүхтэй.

Avatar

Засаг 2025-03-25 66.181.178.30

Солонгост метроны газар доорхи байгууламжаас болж газар дээр авто замууд цөмөрч хүмүүс амиа алдсан тохиолдол гарлаа

Avatar

Зочин 2025-03-25 202.126.91.150

яагаад заавал Солонгос гэж…цэвэр цэмцгэр, тохижилтоороо дэлхийн номер нэг Москвагийн метро байдгийг мэдэхгүй юу

Avatar

Тахар 2025-03-25 66.181.178.30

Үхэр монголчуудад цэвэр цэмцгэр байдал таарахгүй гэжийнаа.

Avatar

Нэргүй 2025-03-25 82.102.22.141

Амжилт хүсье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж