Сүржин нэртэй даржин "ШУВУУ"

Сүржин нэртэй даржин "ШУВУУ"

Сүржин нэртэй даржин "ШУВУУ"

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас зарлан хэрэгжүүлсэн "Таван Ш" ажиллагааны нэг нь "Шувуу" ажиллагаа байв. Гэвч өнөөдөр энэхүү "Ш" ажиллагаа үндсэндээ сүржин нэртэй даржин шоу болоод дуусах тийшээ ханджээ. "Шувуу" ажиллагааны хамгийн сүртэй дуулиан нь Т.Бадамжунайн баривчилгаа байсан агаад Х.Нямбаатарын өөрийн биеэр түүнийг "олж ирсэн" шууд бичлэгийг орон даяар бүгд үзэж суусан нь хоёр жилийн өмнөх явдал байлаа.

Т.БАДАМЖУНАЙН ШҮҮХ ХУРАЛ СУРАГ АЛДРАВ

Ардын засгийн авлигатай тэмцэх "5Ш" хөтөлбөрийн "Шувуу" ажиллагааны хүрээнд тнтерполын “Хөх булант”-ад 52, “Улаан булант”-ад тав гээд нийт 57 этгээдийг  хаана байгааг олж тогтоосноо Х.Нямбаатар хуулийн сайд байхдаа өдөр болгон мэдээлдэг байсан юм.

Алс холоос баривчлан авчирсан эхний шувуу нь Ардын намын өвгөн шувуу байлаа. Хаврын шувуудтай хамт Монголд ирсэн авлигын өвгөн шувуун хэрэг хэний ширээн дотор тоосонд дарагдаад хэвтэж буйг хэлэхэд хэцүү.

Ямар байсан түүнийг Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатар Филиппин улсад саатуулж, өөрийн биеэр баривчлан Монголд авчирснаас хойш хоёр жил болж байна. Түүнийг  Монголд авчирсанд хамгийн их айж байгаа хүн бол Х.Баттулга болохыг Х.Нямбаатар нэр заан дурдаж, тэд "Эрдэнэт" үйлдвэрт шахаа хийн, ёндоо хуваадаг байсныг нь илчилсэн.

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунай болон бусад гурван хүнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр хянан хэлэлцээд, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэснээс цагаас хойш тэрбээр үүрэндээ нуугдчихсан юм. Түүнтэй холбоотой хамгийн сүүлийн мэдээ нь гэвэл энэ оны нэгдүгээр сард АТГ-аас Т.Бадамжунайн эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг дэх Баянголын амны зүүн энгэрт дэх 100 га газрын хууль бус болохыг тогтоож, төр буцаан авахаа зарласан байдаг.

ТӨМӨР ЗАМЫН ШУВУУДЫГ ТӨРХӨМД НЬ ХЭЗЭЭ АВЧРАХ ВЭ?

Нүүрсний 40 их наядын хулгайн хэрэг ид дуулиан болж, "ЭТТ"-н гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг хуулийнхан баривчлахтай зэрэгцээд нутгаа орхин зугатсан шувуу бол “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал. Экс Ерөнхийлөгч, одоо УИХ-ын гишүүн болсон Х.Баттулгаас цагтаа Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдаж явсан тэрбээр мухар төмөр замын мөнгөнөөс зувчуулсан, нүүрс хулгайлсан гэх хэрэгт нэр холбогдсон агаад өнөөг хүртэл хаана байгаа нь тодорхойгүй шувуу болжээ. Түүний байршил илрэх бүрт тэрбээр үүрээ солиод яваад байгааг ч Х.Нямбаатар мөн л хуулийн сайд байхдаа хэвлэлийнхэн мэдээлж байсан билээ.

Н.Удаанжаргалын хувьд АТГ-т шалгагдах болонгуутаа Өмнөд Солонгосыг зорьсон. АТГ нүүрсний хэрэгтэй холбоотойгоор 2022 оны арваннэгдүгээр сард гүйцэтгэх ажиллагаа явуулж, 33 объектод нэгжлэг, шалгалт хийн, дөрвөн хүнийг саатуулсан байдаг. Хуулийнхан нэгжлэг, шалгалт явуулснаар Н.Удаанжаргалын 700 мянган ам.долларын хадгаламж, таван үл хөдлөх хөрөнгийг тогтоосон гэдэг мэдээлэл бий.

Эдүгээ АНУ-д орогнож байж болзошгүй гэх түүнийг Засгийн газрын “Шувуу” ажиллагааны хүрээнд мөн л албадан авч ирэхээр болж, нэрийг нь зарлаж байсан билээ.

Тэгвэл "Шувуу" ажиллагааны хүрээнд сураглаж эхэлсэн шувуу бол Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан С.Төмөрбат. АТГ 2019 онд "Салхитын мөнгөний орд"-ыг эзэмшигч нартай холбоотой хэргийг шалгах шатанд шүүгч асан С.Төмөрбатыг холбоотой болохыг тогтоосон байдаг. Тэрбээр хэрэгт холбогдож, шүүгчийнх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэнгүүт 2019 оны зургадугаар сард гэр бүлийнхээ хамтаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор гарч, Оросоор дамжин, АНУ-д очсоноос хойш эргэж ирээгүй гэдэг. Түүний ээж шүүгч Бямбаа энэ хэргээс болж ШШГЕГ-ын цагдан хорих байранд хоригдож байхдаа амиа хорлож байсан юм.

Түүнчлэн УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын хүргэн ах Д.Буянтогтохыг ч мөн "Шувуу"-гаар сураглаж байсан. Харин одоо Ж.Мөнхбат нь хүртэл шувуу болоод гадагшаа ниссэн гэх. Тодруулбал, 40 их наядын нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан түүнийг яллагдагчаар татсан агаад тэрбээр биеэ эмчлүүлэх нэрээр БНСУ-ыг зорьсноос хойш нутагтаа эргэн ирсэн нь тодорхойгүй байна.

Мөн Гашуунсухайтын төмөр замын хэргээс болж гадагшаа зугатсан Х.Баттулгын шувууд болох Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ нар "овоолсон шороо"-ныхоо мөнгөөр гадаадад ажиллаж, амьдарч байна уу гэх хардлага ч бий.

 

Авлигатай тэмцэх зорилготой эхлүүлсэн "Шувуу" ажиллагаа сүүлдээ хулгай, мөрийтэй тоглоомчдыг агнадаг сүржин нэртэй даржин шоу болсон уу гэдэг асуулт байна. Мөн ЖДҮ, Хөгжлийн банк, ногоон автобусны хэрэг, нүүрсний хулгайтай холбогдсон хэн хаашаа шинээр "Шувуу" болоод ниссэн бэ гэдгийг ч асуумаар байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 1 минутын өмнө 103.140.10.217

Төрийн ордонд жигүүртний хаан хангарьдууд заларцгааж байна.

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.9.40.76

авилгачидаа бага дээр нь шийтгэж устгахгүй бол улс орон маань мөхлөө. авилага үүрлээгүй төрийн алба бүү хэл айл өрх алга боллоо. энэ бол маш аюултай өвчин. манай шүүхэд тэр өвчин халдсан бол бид дууслаа. одоо мөнх тэнгэрт л найдах үлдлээ.

Avatar

сонгогч 6 цагийн өмнө 202.9.46.52

ц.илжигжорж, ч.саахуубалаг 2- н нэр алгаа

Avatar

Зочин 7 цагийн өмнө 66.181.177.60

5 Ш ажиллагааг өдөр бүр төрийн албхн хаагчдаар уншуулсаны дараа ажлыг нь эхлүүж хэвшүүл.

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 59.153.114.85

Гадаад улсаас гэмт хэрэгтэн шилжүүлж авахыг ТҮЦ-нээс чихэр авдаг шиг амархан гэж ойлгодог тэнэг байгаа бол бурхан өршөөг л гэхээс. Өөсрдийн тархины хэмжээгээр л ойлгож байхаас одоо яая гэхэв. Зарим нэг шувууных шиг тархитай хүмүүс байх л юм

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 66.181.187.100

Монгол Улс ийм балай Шүүхтэй байгаадтяахав дээ !!! Бадамжунай гэж илэрхий хээл хахуульчинг л барьсан мөртлөа шийтгэж чадахгүй, улс төрийн шийдэл хүлээгээдил мөн ч арчаагүй бнаа !

Avatar

Ха ха ха 6 цагийн өмнө 202.9.46.27

МАН-ынхан МАН-ынхаа хулгайчийг үхэн хатан өмөөрөхгүй яах юм. Бадамжунай хэрэв АН-ын хүн байсан бол өдийд шууд буудан өгцөн байгаа

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.9.40.17

Болжмор ажиллагаа

Avatar

ИРГЭН 9 цагийн өмнө 66.181.187.212

Сумын галчын хийдэг шувуу ажилгаа гэж юу байхав!!! ккк Сум багийн хэмжээний хурган заль нь эхнээсээ илэрч байгаа тэр!!! ккк

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 66.181.177.66

SADARTLA SHAAX SEKSEER UILCHLNE XALYYTSTAL80955877SEKSEER

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 66.181.177.66

SEKSEER XUSSEN VANXANDI BOOW GOE XXNO80955877DYYDLGN

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 103.168.34.87

интерполоор эрэн хайгдаж байсан хэрэгтнүүд нь гадаадад баригдахаар нь эндээс интерполоор хайх шаардлагагүй, гэмт хэрэгтнүүд биш гээд сэжигтэн яллагдагч аас нь чөлөөлчихдөг биз дээ.

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 59.153.115.173

Гадаадад дүрвэсэн хүмүүс ямар орлогоор амьдарч байгаа нь хачирхалтай???

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 188.162.254.68

монголын цагдаа нар ёл, тас, бургэдуудэд ойртох чадал, зориг, сэтгэл байхгуй харин болжмор, чогчиг, хэрээнуудэд бол эр бяраа гайхуулна !!!!!дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж !!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж