"УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар худал мэдээлэл өгч байна"

Хуучирсан мэдээ: 2025.03.25-нд нийтлэгдсэн

"УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар худал мэдээлэл өгч байна"

"УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар худал мэдээлэл өгч байна"

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг гурван шатны шүүхээс гэм буруутай гэж үзсэн. Улмаар гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, эргүүлэн татах тухай яригдаж байгаа. Харин тэрбээр өчигдөр сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ "Би Үндсэн хууль зөрчөөгүй. Банкны салбарт 20 гаруй жил ажиллахдаа Хөгжлийн банкны буруутгагдаад байгаа албан тушаалд жил хүрэхгүй хугацаанд ажилласан. Миний дээд албан тушаалтан буюу газрын захирал байсан Я.Сод-Эрдэнэ, Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын дарга асан Г.Дөлгөөн зүгээр хоцорсон. Мөн Дээд шүүхээр ороод О.Батбаатар цагаадаад гарсан. Тэгэхээр миний дээд албан тушаалтнуудад нөхцөл байдал өөрөөр үйлчилсэн" гэсэн юм.

"ТУХАЙН ХҮНИЙ ХОЛБОГДСОН ХЭРЭГ НЬ МИНИЙ АЖИЛЛАЖ БАЙСАН ХУГАЦААНД ОГТ ХАМААРАЛГҮЙ"

Энэ асуудалтай холбоотойгоор Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан Г.Дөлгөөнөөс тодрууллаа. 

Тэрбээр, 2016 оны есдүгээр сард би анх Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын даргын албанд томилогдож, ажиллаж байсан. Тухайн үед миний харьяалсан газар Д.Цогтбаатар гэдэг хүн надтай хамт ажиллаж байгаагүй. 2016 оны есдүгээр сараас 2018 оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд ажиллахад би андуураагүй бол манай тамгын газарт мэргэжилтэн Цогтбаатар гэж хүн байсан. Миний удирдлага, харьяанд бол одоогийн УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар гэдэг хүн огт ажиллаж байгаагүй. Тэгэхээр өчигдөр хэвлэлд өгсөн мэдээлэл бол худал мэдээлэл. Тамгын газарт аж ахуй хариуцсан мэргэжилтнээр Д.Цогтбаатар ажиллаж байсан болов уу гэж санаж байна. Түүнээс бол Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын даргын албанд ажиллаж байхад миний удирдлагад тухайн хүн ажиллаж байгаагүй.

Тухайн хүний холбогдсон хэрэг нь миний ажиллаж байсан хугацаанд хамаарах, холбоотой асуудал огт биш. Гэтэл яагаад худал, ташаа мэдээлэл хэвлэл мэдээллийнхэнд өгч байгааг гайхаж байна.

Д.Цогтбаатарын холбогдсон хэргээр би давхар шалгагдаж байгаагүй. Миний хувьд хаана мэдүүлэг өгөх ёстой тэр бүх газартаа очиж мэдүүлгээ өгөөд явж байгаа. Дээр нь нэмээд УИХ-аас батлагдсан Хянан шалгах түр хороонд 2, 3 удаа очиж мэдүүлгүүдээ өгсөн. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч дамжуулж байсан. Би УИХ-ын гишүүн Д.Цогтбаатартай ямар ч ажлын харилцаанд орж байгаагүй. Шаардлагатай, холбогдох мэдээллийг бүгдийг нээлттэй хэлнэ.

2018 оны нэгдүгээр сараас би Төрийн банкны гүйцэтгэх захирлын албанд томилогдсон. Миний хувьд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын холбогдоод байгаа асуудал намайг ажлаас гарснаас хойш буюу 2018, 2019 онд холбогдоод байгаа гэсэн ойлголттой байгаа. Нарийн мэдээллийг бол мэдэхгүй байна гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж