"УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар худал мэдээлэл өгч байна"

"УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар худал мэдээлэл өгч байна"

"УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар худал мэдээлэл өгч байна"

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг гурван шатны шүүхээс гэм буруутай гэж үзсэн. Улмаар гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, эргүүлэн татах тухай яригдаж байгаа. Харин тэрбээр өчигдөр сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ "Би Үндсэн хууль зөрчөөгүй. Банкны салбарт 20 гаруй жил ажиллахдаа Хөгжлийн банкны буруутгагдаад байгаа албан тушаалд жил хүрэхгүй хугацаанд ажилласан. Миний дээд албан тушаалтан буюу газрын захирал байсан Я.Сод-Эрдэнэ, Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын дарга асан Г.Дөлгөөн зүгээр хоцорсон. Мөн Дээд шүүхээр ороод О.Батбаатар цагаадаад гарсан. Тэгэхээр миний дээд албан тушаалтнуудад нөхцөл байдал өөрөөр үйлчилсэн" гэсэн юм.

"ТУХАЙН ХҮНИЙ ХОЛБОГДСОН ХЭРЭГ НЬ МИНИЙ АЖИЛЛАЖ БАЙСАН ХУГАЦААНД ОГТ ХАМААРАЛГҮЙ"

Энэ асуудалтай холбоотойгоор Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан Г.Дөлгөөнөөс тодрууллаа. 

Тэрбээр, 2016 оны есдүгээр сард би анх Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын даргын албанд томилогдож, ажиллаж байсан. Тухайн үед миний харьяалсан газар Д.Цогтбаатар гэдэг хүн надтай хамт ажиллаж байгаагүй. 2016 оны есдүгээр сараас 2018 оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд ажиллахад би андуураагүй бол манай тамгын газарт мэргэжилтэн Цогтбаатар гэж хүн байсан. Миний удирдлага, харьяанд бол одоогийн УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар гэдэг хүн огт ажиллаж байгаагүй. Тэгэхээр өчигдөр хэвлэлд өгсөн мэдээлэл бол худал мэдээлэл. Тамгын газарт аж ахуй хариуцсан мэргэжилтнээр Д.Цогтбаатар ажиллаж байсан болов уу гэж санаж байна. Түүнээс бол Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын даргын албанд ажиллаж байхад миний удирдлагад тухайн хүн ажиллаж байгаагүй.

Тухайн хүний холбогдсон хэрэг нь миний ажиллаж байсан хугацаанд хамаарах, холбоотой асуудал огт биш. Гэтэл яагаад худал, ташаа мэдээлэл хэвлэл мэдээллийнхэнд өгч байгааг гайхаж байна.

Д.Цогтбаатарын холбогдсон хэргээр би давхар шалгагдаж байгаагүй. Миний хувьд хаана мэдүүлэг өгөх ёстой тэр бүх газартаа очиж мэдүүлгээ өгөөд явж байгаа. Дээр нь нэмээд УИХ-аас батлагдсан Хянан шалгах түр хороонд 2, 3 удаа очиж мэдүүлгүүдээ өгсөн. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч дамжуулж байсан. Би УИХ-ын гишүүн Д.Цогтбаатартай ямар ч ажлын харилцаанд орж байгаагүй. Шаардлагатай, холбогдох мэдээллийг бүгдийг нээлттэй хэлнэ.

2018 оны нэгдүгээр сараас би Төрийн банкны гүйцэтгэх захирлын албанд томилогдсон. Миний хувьд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын холбогдоод байгаа асуудал намайг ажлаас гарснаас хойш буюу 2018, 2019 онд холбогдоод байгаа гэсэн ойлголттой байгаа. Нарийн мэдээллийг бол мэдэхгүй байна гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хулгай 9 цагийн өмнө 202.9.46.27

Ямбий нүүртэй Янгүгийн Содбаатар хулгайчийн хулгайч. Үхээрийн хулгайчуудаар дүүрсэн тийм бузар хулгайч хоноцуудыг агуулж байдаг хонуур болсон өмхий хар буруу харсан нүх шүү дээ, одоогийн МАН.

Avatar

stuped 10 цагийн өмнө 66.181.182.236

ЯМАР Ч БАЙСАН ЭНЭ ДӨЛГӨӨН БОЛ ХЭРГЭЭ Я. СОДБААТАРЫН АХТАЙ ХАМТ ТУСГААРЛУУЛАХ НЭРЭЭР ЯЛ ЗАВШИЖ БУЙ КРАНААР ДЭЭШ ТАТУУЛАГЧ ЭТГЭЭД ШҮҮ. ЧИНИЙ ХЭЗЭЭ ХААНА ХЭНТЭЙ АЖИЛАЖ БАЙСА НЬ ХАМААГҮЙ ГОЛ НЬ ЧИ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЭРСДЛИЙН УДИРДЛАГЫГ ТОЛГОЙЛЖ БАЙХДАА АЖЛЫН ХАРИУЦЛАГА АЛДАЖ АСАТ ИХ ХЭМЖЭЭНИЙ ЗЭЭЛД ЭРСДЭЛ ҮҮСГЭЖ ЗАРИМААС НЬ ХАХУУЛЬ АВЧ ЯЛ ҮҮРЭЭГҮЙ ХОЦОРСОН НЭГЭН ШҮҮДЭЭ

Avatar

Зочин 11 цагийн өмнө 139.5.216.162

Я.Содэрдэнэ, Дөлгөөн нарын хэргийг тусгаарласан гэж сонссон. Хэрэг нь хаана байгаа юм бол. Хуулийнхан хэрэг сугалж авч үлддэг, замхруулдаг явдлаа болих хэрэгтэй дээ. Шударга ёс хаана байна.

Avatar

Зочин 2025-03-25 66.181.186.150

Хяналт шинжилгээ мониторинг үнэлгээний газар бол эрсдэлээс сэргийлэх *л дутагдлыг илрүүлэх арилгуулах зэрэг үүрэгтэй. Өөрөөр хэлбэл хамгийн түрүүнд хариуцлага хүлээх газар шүү дээ. Гэтэл цэв цэвэрхэн гэм буруугүй гээд явж бдаг. Манайхан хүнийг яаж ялгүй сугалах хэнд ял өгөхөө маш сайн зохион байгуулж бгаа юм даа. Шудрага ём гэж огт бхгүй

Avatar

зочин 11 цагийн өмнө 66.181.188.31

Юу ч мэдэхгүй байж бусдыг бүү гүтгэ,Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол бусдыг гүтгэх хэрэгсэл биш, Бусдыг гүтгэж байж хэрэгт унагдаг цаг өнгөрсөн, Холбогдох байгууллагууд маш нарийн шалгаж байж буруутаЙ эсэхийг баримтаар нотлоно,Үүний үндсэнд шүүх шийднэ,Энэ л та нарын яриад байдаг ардчилсан зарчим биз дээ,Бусдыг хилсдүүлэх явдал ардчилсан зарчим биш биз дээ,

Avatar

Нэргүй 2025-03-25 139.5.216.49

Чи бол шилдэг хулгайч шдээ нэг их гэмгүй царайлж гэнэ төрийн банкнаас их хулгай хийсэн одоо төрийн банкинд байгаа өөрийнхөө хүмүүсээр дамжуулан хулгай хийж байгааг хүн болгон мэдэж байгаа

Avatar

Зочин 2025-03-25 103.212.118.118

Угаасаа гээндээ ч гоондоо ч гэдэг шиг л юм байгаа ш дээ, энэ дөлгөөн ч энхийн цагаан тагтаа биш ш дээ

Avatar

Нэргүй 2025-03-25 122.201.31.114

Нэг хулгайч мултарлаа. Одоо нөгөө хулгайч нь юу гэх бол. Ерөнхийлөгчийн хамгалаалтанд орж хэргээ тусгаарлуулж авч үлдсэн хулгайч байгаа шүү дээ. Загасан ойт ард түмэн аль хэдийн мартчихсан. Эдгээр нь бол жинхэнэ хулгайчууд юм шүү дээ, уг нь.

Avatar

Нэргүй 2025-03-25 188.162.254.113

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!!!!

Avatar

Туул 2025-03-25 202.5.202.130

3 шатны шүүхээр нотлогдчихоод байхад ийм увайгүй худалч юм УИХ-д гарааад бидэнд хууль батлаад байдаг

Avatar

Нэргүй 2025-03-25 66.181.179.175

SEXSDI BOOBN XOXI80955877SEKSEER TSAGAAR VANXANDI

Avatar

Гэрэл 2025-03-25 202.5.202.36

Д.Цогтбаатар аа захиалгаар хүн гүтгэх ч бас хуулийн хариуцлага хүлээдэг байлгүй дээ. Ийм мэдэн будилсан нөхдүүд их хуралд сууж байх ч гэж дээ.

Avatar

Хулгайч 2025-03-25 202.9.46.27

намын жагсаалт гээч юмнны харгай гарч байгаа нь энэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж