MBA: Б.Барсболдыг 1 тоглолт өнжүүлж, Казинс, шүүгч хоёрт хариуцлага тооцохгүй гэв

MBA: Б.Барсболдыг 1 тоглолт өнжүүлж, Казинс, шүүгч хоёрт хариуцлага тооцохгүй гэв

MBA: Б.Барсболдыг 1 тоглолт өнжүүлж, Казинс, шүүгч хоёрт хариуцлага тооцохгүй гэв

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн 2024-2025 оны улирлын плей-оффын хагас шигшээ шат эхэлсэн. Энэ шатны сонирхолтой учраа болох Хасын Хүлэгүүд болон Сэлэнгэ Бодонс багуудын цуврал 1:1 гэсэн харьцаатай үргэлжилж буй. Талбай дээрх өрсөлдөөн ч савнаасаа хальж, тамирчдын дундах сөргөлдөөн үүссэн.

Цувралын хоёр дахь тоглолтод Сэлэнгэ Бодонс өрсөлдөгчөө илт илүүрхэж, цувралыг тэнцүүлсэн. Тус тоглолтын үеэр Хасын Хүлэгүүд багийн тамирчид болох Б.Барсболд болон Б.Саруул-Эрдэнэ эсрэг багийнхаа тамирчдад дээр зүй бус үйлдэл гаргасан нь телевизийн бичлэгт үлджээ. Улмаар энэхүү үйлдлүүд нь сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлыг татаж, маргааны сэдэв болов.

Тэгвэл Монголын сагсан бөмбөгийн холбооны Мэргэжлийн зөвлөл болон ажлын хэсгээс дээрх үйлдлүүд дээр хариуцлага тооцжээ. Тодруулбал, Н.Батбаярын биед халдсан гэх үндэслэлээр Б.Барсболдыг нэг тоглолт өнжүүлэхээр болж, 500 мянган төгрөгөөр торгосон бол М.Бишрэлт дээр спортын бус зүй бус үйлдэл гаргасан Б.Саруул-Эрдэнийг 300 мянган төгрөгөөр торгосон аж. Түүнчлэн Хасын Хүлэгүүд багийг гурван сая төгрөгөөр торгох шийтгэл ноогдуулав.

Ингэснээр Б.Барсболд Пүрэв гаригт Сэлэнгэ Бодонсын эсрэг цувралын гурав дахь тоглолтод оролцохооргүй болж байна. Гэхдээ бүрэлдэхүүн зузаан Хүлэгүүдэд О.Сэргэлэн, Э.Эрмүүнзаяа гээд түүнийг орлочих бололцоо бий.

Хасын Хүлэгүүдийн зүгээс хариуд нь Монголын сагсан бөмбөгийн холбооны Мэргэжлийн зөвлөлд хандан Сэлэнгэ Бодонс багийн тамирчин ДеМаркус Казинс болон дээд лигийг дэнсэлж буй гадаад шүүгч хоёр хамтдаа эмчилгээний өрөөнд байгаа гэрэл зургийг илгээн арга хэмжээ авахыг хүсчээ. Харин Мэргэжлийн зөвлөлийн зүгээс Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуулиар "эмзэг мэдээлэл" гэж үзэн ашиг сонирхлыг зөрчил үүссэн гэж дүгнэх боломжгүй гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-25 59.153.112.205

Оролчих гэж бичнэ.Орлох боломж бий гэхэд болно шүү

Avatar

Зочин 2025-03-25 203.23.199.2

Хариуцлага хүлээх нь зөв. Хэтэрхий муухай үйлдэл гаргасан. Ялж, ялагдаж болно. Нэгнээ гэмтээхээр үйлдэл гаргасан шүү. Тамирчны ёс зүй гэж байх ёстой.

Avatar

Нэргүй 2025-03-25 139.5.217.106

Юу яриад байгаа юм бэ? Ноёны бөх унахаар түших ёстой юм уу? Онгироо Барсаа бандийг 1-2 жилээр тоглох эрхийн хасах хэрэгтэй. Мэргэжлийн тамирчин хүний ёс зүйгүй ийм нөхдүүдийг сургамжтай шийтгэл ноогтууллах хэрэгтэй. Шилдэг байлаач ёс зүй, үзэгчдээ хүндлэх соёл байх ёстой шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж