Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр /2025.03.25/ хуралдаж байна.
"Чоныг агнах бус алах гэж хуульд оруулах хэрэгтэй"
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар:
-Хуульд чоныг агнах бус алах гэж оруулах хэрэгтэй. Агнах гэхээр зохион байгуулалттай болно. Харин малчин амь нас, мал сүргээ хамгаалахын тулд чоныг агнахгүй. Хамгаалалтын арга хэмжээ юм.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:
-Хэлэлцэхийг дэмжиж байна. Хууль хоорондын нийцлээ анхаарна биз. Амьдралаас урган гарч ирж байна. Байгальтайгаа ойр уламжлалт аж ахуйтай ард түмэн.
Бүс нутгаар нь чонын тоо толгойг нарийвчлан гаргах ёстой. Том тоон дээр эргэлдэж болохгүй. Орон нутгаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх талаас анхаараарай.
БОУАӨЯ-ны Байгалийн нөөцийн бодлогын газрын дарга Ц.Уранчимэг:
-Тал хээрийн чонын тоо толгой цөөрсөн байгаа. Хангайн бүс дээр агнах байдал ховор байдаг. Тусгай зориулалтын ангаар орж ирж байгаа тоон дээр ахуйн зориулалттай агнах амьтны тоо хэмжээг салбар яам руу ирүүлээд тэр тоог нь бүс нутгаар нь баталж, тухайн аймаг орон нутагтаа зөвшөөрөл олгодог. Хангайн бүсийн 8 аймгаас 411 чоно агнах хүсэлт ирүүлсэн ч дөнгөж 20 орчим чоно агнасан байх жишээтэй. Хуулиар нээлттэй байгаа харилцаа.
Нийт 13 аймгийн хоёрхон аймаг л байгалийн нөөцөө тогтоож, хуулиа хэрэгжүүлэхгүй байна. Хэрэгжихгүй байгаа хуульд дүн шинжилгээ хийж, оновчтойгоор зохицуулах шаардлагатай.
УИХ-ын гишүүн Т.Аубакир:
-Дэмжиж байгаа. Биеэ хамгаалах зорилгоор чоно алсан тохиолдол Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Улаанхад баг дээр нэгэн эмэгтэй нөхрөө хамгаалж, гулуузаар цохиж алсан. Тиймээс энэ хуулийн зохицуулалтаар чоноо хавтгайгаар нь устгаад байж болохгүй. Хүн чонод бариулсны дараа амаа барих биш нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байна. Хар галууг зохистой хэмжээнд устгах ажил, аргаль, янгир ямааг хамгаалах, өвс тэжээлээр хангах, тарвагыг нүүлгэн шилжүүлэх ажлыг хийх шаардлагатай байна.
Чонын хувьд хотондоо дуу гаргах буутай байх ёстой. Чоно, баавгай, ирвэстэй зэрэгцэж амьдарч ирсэн. Өөрсдийгөө хамгаалах сургалтыг хийх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат:
-Хуулийн үзэл санааг нь дэмжиж байна. Жилдээ 150 гаруй чоно агнах зөвшөөрөл олгодог юм байна. Жилдээ хэд орчим байж тэнцвэр хадгалагддаг юм бэ. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэд ирвэсийн талаар их ярьж хэлдэг. Чононоос илүү хамгаалалттай амьтан. Агнавал маш өндөр төлбөртэй, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар:
-1985 оноос хойш нарийвчилсан судалгаа хийгээгүй гэдгийг хэлье. Одноо сайд амьдрал мэддэг учраас энэ талаар ойлгож байна. Гэтэл яамны албаны дарга нэр амьдрал мэдэхгүй, нэг л том дарга нар байдаг. Сүүлийн 25 жилийн судалгаагаар 2000 онд 421 малчинтай байсан бол 298 мянга болж 30 хувиар малчин өрхийн тоо буурсан. Зэрлэг ан амьтны бэлчээр рүү малчид огт халдаагүй. Энийг мэдэж байгаа мэргэжилтэн хаана ч алга. Малын тоо өсч, бэлчээр тэлэгдсэн гэж худлаа хэлж байна. Амьдрал ойр ажилламаар байна. Миний хувьд аймгийн Засаг дарга байхдаа Говь-Алтай аймгийн Алтайн нуруунд ирвэсний асуудал хүнд байна, нүүлгэн шилжүүлж, гадаадын зоопаркуудад худалдан борлуулах асуудлыг судлаач. Хүний амь нас хохирвол яах вэ. Нөхөн олговрыг яах талаар яам руу маш олон албан бичиг явуулж байсан. Орон нутаг руу эрх мэдлийг шилжүүлэх шаардлагатай.
БОУАӨЯ-ны Байгалийн нөөцийн бодлогын газрын дарга Ц.Уранчимэг:
-Ирвэсний тоо толгой 1000 гаруй байгаа. Олон улсын хэмжээнд нэн ховор ангилалд ордог. 2024-2025 онд 31.541 мал саарал чононд бариулсан гэдэг тоон мэдээллийг экологийн цагдаагаас авсан. Нэн ховор амьтныг агнахгүй, тоо хэмжээг нь зохицуулах ёстой гэж одоогийн Амьтны тухай хуульд тусгасан боловч яамнаас Амьтны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хийж байгаа. УИХ-ын гишүүд энэ нарийн зүйл заалтыг тусгахдаа конвенцийн хуульд нийцүүлэн хийхийг дэмжиж байгаа.
УИХ-ын гишүүд санал хэлж дууслаа. Амьтны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай дэмжих санал хураалт явуулж, 86.7 хувь нь дэмжлээ. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Т.Аубакир танилцуулна.
Саарал чонын 13.146 биологийн нөөцтэй гэсэн судалгаа байна
Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:
-Амьтны тухай хуульд өөрчлөлт оруулах танилцуулгыг сонслоо. Агуулгын хувьд дэмжиж байна. Саяхан говийн бүс нутгаар иргэд сонгогчид малчидтай уулзаад ирсэн. Хэд хэдэн асуудал тавьж байгаагийн нэг нь мал сүргээ хамгаалах, хээрийн зэрлэг амьтан буюу чоно, уулархаг бүс нутагт ирвэс гэдэг амьтнаас мал сүргээ, амь нас, эрүүл мэндээ хамгаалах тухай ярьж байна. Ер нь энэ жил ч биш сүүлийн жилүүдэд зэрлэг амьтны тоо толгой өсч байгаатай холбогдуулан мал сүрэг, хүн рүү дайрах үзэгдэл нэмэгдэж байна. Тэгэхээр монгол орны хэмжээнд хийсэн ямар судалгаа байна вэ. Тоо толгой нь өсч байна уу, буурч байна уу. Өмнө нь хохирол амссан малчид даатгалд хамрагдах байдал ямар байна вэ. Нөхөн төлбөр авах боломжтой юу. Хууль зөрчиж чоно агнаж байгаад баригдсан тохиолдол байна уу?
БОУАӨЯ-ны Байгалийн нөөцийн бодлогын газрын дарга Ц.Уранчимэг:
-Амьтны тухай хуулиараа бүх аймгуудад амьтны ан агнуурын менежментийн төлөвлөгөөг таван жилээр хийж батлуулдаг. Энэ төлөвлөгөөндөө агнах зориулалттай бүх амьтны байгалийн нөөцийн судалгаа буюу ашиглалтын судалгааг заавал хийдэг. Тэгэхээр аймаг орон нутгийн ерөнхий агнуур зохион байгуулалтын судалгаагаар 14 аймаг саарал чонын биологийн нөөцийн судалгааг хийсэн байдаг.
Энэ судалгаагаар саарал чоныг Архангай, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Дархан, Дорнод, Өвөрхангай, Завхан, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгууд хийж, салбар яаманд ирүүлсэ байдаг.
Өнөөдрийн тоогоор 13.146 саарал чонын биологийн нөөцтэй гэсэн судалгаа байна. Мөн Амьтны тухай хуулийн 35.1 зүйлд байгалийн тэнцлийг хамгаалах, хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх, мал гэрийн тэжээвэр амьтны өвчинг судлах, иргэн хуулийн этгээдэд хохирол учруулсан бол урьдчилан сэргийлэх, тоо толгойг зохицуулах гэсэн заалтын дагуу аймгууд ерөнхий агнуур зохион байгуулалтын судалгаа аймгийн саналыг үндэслэн тухайн жил нь ахуйн болон агнах тоог яамнаас олгодог.
Сүүлийн байдлаар 2019-2024 онд 1059 саарал чоно агнах зориулалтаар тоог баталсан боловч 153 саарал чоныг агнасан.
Чоныг иргэдийн ахуйн зориулалтаар агнах, хамтран ан ав зохион байгуулах хүсэлтийн дагуу Хөвсгөл аймаг 2024 онд 200 чоныг агнасан байдаг. Салбар яамнаас төлбөрийг нь 100 хувь чөлөөлж ажилласан. Тодорхой нөхцөлөөр салбарын сайдын тушаалаар аймгуудад чиглэл хүргүүлж, амь насаа хамгаалах, малаа хамгаалах, тэнцвэрт байдал алдагдаж байна гэдэг үндэслэлээр хүний амь насанд аюул учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн дагуу болон өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасны дагуу аюул учруулсныг бодит байдлаар нотолсон тохиолдолд чоно агнасан бол шийтгэл хүлээлгэхгүй.
Экологийн цагдаагаас өгсөн мэдээллээр Хөвсгөл, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудад малчны хоттой мал руу чоно дайрч, 13 тохиолдолд ямар нэгэн дайралтад өртсөн гэдэг тоо байгаа гэв.
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар:
-Монгол Улсад 1986 оноос хойш улсын хэмжээнд чонын нарийвчилсан тоон судалгаа мэдээлэл байхгүй гэдэг танилцуулга ирсэн. Харин УИХ-ын гишүүн С.Бямбацогт ийм нөхцөл байдал үүсч, 2023 онд Ховд аймагтаа судалгаа хийлгэсэн байна лээ. Нөхөн олговор олгосон тохиолдол байхгүйтэй адил.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:
-Нарийн судалгаа авч чадсангүй. Сүүлийн жилүүдэд хүн нас барсан тоо байна уу. Хэчнээн мал чононд бариулсан бэ. Ирвэсийг агнаж болохгүй учраас хохирлоо яаж барагдуулж, нөхөн төлбөр авах вэ?
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар:
-Чоно яагаад цөөрсөн талаар судалгаа бас байхгүй. Гэхдээ 2000-2002 он хүртэл Хятадад нэг чоныг хоёр сая төгрөгөөр худалдаж авдаг болсонтой холбоотой говь, тал хээрийн чоныг хурдан давхидаг машинтай улсууд буудаж, цөөлсөн байна лээ. Нөгөө талдаа чоно агнаж, хийморио сэргээх давалгаа бус зөвхөн бизнес байсан юм билээ. Хятадын хил рүү нууцаар гаргаж, тоо толгой нь эрчимтэй буурсан юм билээ. Гэтэл сүүлийн жилүүдэд чоныг хоёр сая төгрөгөөр зарах асуудалгүй байхгүй болсноор тоо толгой нь хэрээс хэтэрсэн.
Сүүлийн жилүүдэд чононд бариулж нас барсан тохиолдол нэг бүртгэгдсэн. Харин чононд ноцуулсан тохиолдол нэлээд бүртгэгдсэн байна лээ.
Иргэдийнхээ амь нас, эрүүл мэндээ хамгаалахын тулд заавал зөвшөөрөл авдаг байж болохгүй. Тэр боломжийг нь нээж өгье. Ирвэсний асуудал өнөөдөр үнэхээр хүнд болсон. Малчин айлын гэр дээр хэвтчихээд арга ядаад хутгаар бүлж байж буулгаж байна. Энэ асуудал жилээс жилд даамжирч, хүн барьсны дараа яригдах байх. Магадгүй энэ чоно нэг хүн барьсан байна. Олон хүн хазаж, ноцсон байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Салбарын сайд бодлогын түвшинд ямар бодолтой байна вэ. Ер нь 2000 оны тавдугаар сарын 12-нд Ан агнуурын тухай хуулийг хүчингүй болгосон. 2012 оны тавдугаар сарын 17-нд Амьтны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, ан агнуурын харилцааг зохицуулж байгаа. Энэ нь өөрөө учир дутагдалтай. Улсын хэмжээнд чоныг шууд агнахаас илүүтэйгээр хуулиа цогцоор нь харж шийдмээр байна. Чонын дараа ирвэс орж ирэх юм уу. Байгалийн нөөцийн тухай хуульд зохистой харилцааг нь шийдээд өгчихсөн шүү дээ. Төлбөрөөс чөлөөлж, хөнгөлнө. Аймаг, сумын удирдлага нөөцөө тогтоож, салбарын яам хүсэлтийг нь шийдвэрлэж байгаа.
Хотонд орж ирсэн чоныг буудах зөвшөөрөл бүрэн эрх нь байгаа. Ямар ч асуудалгүй. Торгууль ялын асуудал байхгүй. Эрүүгийн хуулиар тэгж заасан. Бид нэг зүйлээ туйлшруулж, нийтэд нь арга хэмжээ авч болохгүй. Энэ асуудал аймаг, сумын удирдлагын арчаагүй байдалтай шууд холбоотой. Сумандаа орлого төвлөрүүлж, зохистой харилцаагаа бариад явах ёстой.
БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа:
-Хөдөөгүүр явахад иргэдээс маш олон захидал яаманд ирсэн. Чонын тоо толгой хэт нэмэгдэж, хоттой мал руу дайрч байна гэдгийг хэлж байна. Бид бүх хуулиараа зохицуулсан ч ард иргэд тэр олон зохицуулалтыг мэддэггүй юм байна. Засгийн газраас энэ толгой эргүүлсэн баахан дүрэм журмаа боль гэсэн. Бид чонын ан автай холбоотой дүрэм журмыг цуцалсан. Урьдчилж тодорхойлоход амаргүй учраас тухайн айл өрх рүү хэзээ дайрахыг мэдэхгүй. Тусгай зөвшөөрөл авдаг зүйлсийг цуцалсан. Мал сүргээ хамгаалах зүйл заалтыг дэмжиж байна.
Энэ хууль анх ямар зорилгоор гарсан гэхээр туйлшруулж, талын чоныг хядаснаар хууль орж ирж байсан. Мал, хүн рүү дайрсан тохиолдолд гэж ойлгомжтой болгох хэрэгтэй. Хууль санаачлагчийн зүгээс давхардалгүй болгох хэрэгтэй. Чоно өөрөө байгалийн тэнцвэрийг хадгалж байдаг. Тиймээс хэт их туйлширч болохгүй. Мал болон хүний амь насаа хамгаалах нь зөв.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Энэ хуулийн 25.7 зүйлд амь нас, мал сүргээ хамгаалах зорилгоор чоно агнасан бол хуулийн 25.1 зүйл хамаарахгүй гэдгийг дэмжиж байгаа. Манайх журамтай холбоотой асуудалд нарийвчилсан харилцааг зохицуулах болохоос шинэ харилцааг журамладаггүй. Тиймээс хуулиас давсан журмыг цэгцэлж байгаа. Зөвшөөрлийн тухай хуулийг 2022 онд батлагдаж байсан. Энэ хуулиар бүх зөвшөөрлөө яамнаас аймаг руу шилжүүлж байсан. Үүнтэй холбоотой Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт орох уу?
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар:
-Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт орохгүй. Бид аймгийн ИТХ болон УИХ-ын гишүүн гээд 20 гаруй хүмүүс уулзаж, "Сүүлийн 20, 30 жилд төвлөрсөн эрх мэдэл орон нутгийн хөгжлийн түгжээ болж байна. Санхүүгийн бүх эрх мэдлийг Улаанбаатарт төвлөрүүлснээс хөдөө орон нутаг хөгждөггүй. Тиймээс бүрэн өөрчлөлт хийж, Нэгжийн хууль болон салбар хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай.
Нэргүй 2025-03-25 178.174.229.45
AMITAND CH BAS ERH BII GEDGIIG ENE MULGUUNUUD DAANCH MEDEHGUI HARGIS ZAN CHANARTAI ARD TUMEN DEE
Зочин 2025-03-25 103.212.118.118
Хаха, эхлээд чоныг чөлөөтэй алахыг зөвшөөрнө, дараа нь адилхан л мал барьдаг гээд ирвэс рүү орно, энэий санаа бол угаасаа ойлгомжтой
зочин 2025-03-25 66.181.190.23
хүн амьтны доог болж хэрэггүй хууль ярьж байхаар хил гаалиинхандаа шаардлага тавь хилээр чоно гаргаж байгаагаас л болж чоно ховордсон шүү.
гаалийнхан бол мэдэж л байгаа
Нэргүй 2025-03-25 122.201.31.114
Алаад байхдаа ч яахав дээ. Царайтайгаа таарсан юм бодож олох юм. Устгах гэж нэг үг байна даа. Нохой устгал, муур устгал.
Нэргүй 2025-03-25 202.126.89.118
chono ugaasaa aldag baisan um bilee. sotializmiin ued norm batlaad aldag baisan. teglee geed chono hovordson um baihgui. chono ihsvel busad an tsoordog. hun agnaj baij baigaliin tentsver togtono.
Нэргүй 2025-03-25 103.212.117.59
Чонын тоо толгойг зохистой хэмжээнд барихгүй бол нөгөө хамгаалах гээд байгаа буга, хандгай, хар сүүлт, бөхөн, зээр гэх мэт амьтдыг чинь сүйрүүлж тэднийг дуусгаад мал руу дараа нь хүн рүү орох даварсан аюултай амьтад. Хээр хөдөө явган нүцгэн явсан хүүхэд, хүнийг барьсан тохиолдол их. Хүн бүр чоныг алж чадах биш чаддаг нь алж байхад устаж үгүй болно гэж уултай хадтай модтой газарт лав байхгүй
Зочин 2025-03-25 139.5.219.133
чоно биш хүн агнаад бгаа ч юм шиг
Нэргүй 2025-03-25 103.212.117.59
Үнэхээр сүр болох юмаа бусад өрөвдмөөр амьтдыг ингэж УИХ-аар хэлэлцдэг бил үү
зочин 2025-03-25 103.212.117.73
Байгальд илүү зүйл гэж огт байдаггүй гэж байгаа. Бүх чоныг нь устгаад хаячихвал энэ амьтны гүйцэтгэж байсан үүрэг эзгүйдэнэ шүү. Байгалийн тэнцвэр тэр хэмжээгээр алдагдана. Нутгийн иргэд иймэрхүү асуудлыг өөрснөө зохицуулаад ирсэн уламжлалтай шүү…
Нэргүй 2025-03-25 51.158.187.83
Чоно ихэдвэл чимээгүй л агнах үйл ажиллагаандаа орон нутаг нь орно биз дээ. Энэ нэг хөгийн гар яахаараа чоно агнах тоог УИХ тогтооох ч гэх шиг хачин юм ярина вэ? Эрсдэлийг нутгийн иргэд тооцоод л арга хэмжээгээ авчихна шдээ. Нөгөө өөрийгөө цэвэр усанд мөнхжүүлэх гээд балайрч явсан үе шигээ юм ярих юм даа… Ийм мэтийг сонгохгүй байж болдоггүй юм уу?
Нэргүй 2025-03-25 139.5.218.177
Амьдармаар бна гээд байхад нь а лмаар бна гээд байх . Хүн малын тоо ихсэж байгалийн тэнцвэр алдагдсан нь чононы буруу юм бна л даа
Нэргүй 2025-03-25 202.126.89.66
Ирвэсний нутгаас зайл.
Нэргүй 2025-03-25 202.21.111.170
Чоно яах бэ ….. Зэрлэг нохойг устгах арга хэмжээг сар тутм зохион байгуулахгүй бол тун удахгүй хүн барих нь.
Нэргүй 2025-03-25 66.181.177.54
Хүүхдийн төлөө газрын даргын амьнд хүрсэн хүн дээ муухай МАНАН төлөөлөгч МАН-н Амарбаясгалан даргын хүүхэлдэй
Нэргүй 2025-03-25 203.91.116.154
Балайраад байгаарай. Тэр чинь өмнөх дарга нь байхгүй юу. Гэхдээ энэ Амгаа ч бас дуп гар мазаалайг устгах гээд чичрээд байгаа нөхөр
зочин 2025-03-25 66.181.166.196
Говь-Алтайн малчдад ирвэс, чоныг хүссэнээрээ агнах эрх олгох юм гэсэн