Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Цян Даваа гаригт гадаад хориг арга хэмжээг чангатгах тухай шинэ журмыг хэрэгжүүлэх зарлигт гарын үсэг зуржээ. Уг журам нь 2021 онд батлагдсан БНХАУ-ын гадаадын хориг арга хэмжээний эсрэг хуультай холбогдоно.
Хятадын иргэн, аж ахуйн нэгжийг ялгаварлан гадуурхах арга хэмжээ авах, хэрэгжүүлэхэд оролцсон хувь хүн, аж ахуйн нэгжийг Хятадын засгийн газар хоригийн эсрэг жагсаалтад нэмж болно гэж тус хуульд заасан байдаг. Жагсаалтад орсон хүмүүсийг Хятад руу нэвтрүүлэхгүй, мөн Хятадаас албадан гаргаж болно. Цаашилбал, тэдний Хятад дахь хөрөнгийг хурааж, битүүмжилж, Хятад дахь аж ахуйн нэгж, хүмүүстэй бизнес эрхлэх эрхийг нь хязгаарлах боломжтой.
Харин шинэ журамд гадаадын хувь хүн, байгууллагуудыг хязгаарлаж болох салбаруудыг нарийвчлан тусгажээ. Үүнд, боловсрол, шинжлэх ухаан, технологи, хууль зүйн үйлчилгээ, байгаль орчныг хамгаалах, эдийн засаг худалдаа, соёл урлаг, аялал жуулчлал, эрүүл мэнд, спорт зэрэг салбар багтаж байна. Мөн холбогдох бараа, технологийн импорт, экспортыг хориглох, хязгаарлах зэрэг сөрөг арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд ямар арга хэмжээ авахыг журамд тусгажээ.
Хятад улс сүүлийн жилүүдэд барууны худалдаа, хөрөнгө оруулалтын хязгаарлалттай тэмцэж байна. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн сард Хятадын бараа бүтээгдэхүүнд 20 хувийн татвар ногдуулсан билээ. Удахгүй дөрөвдүгээр сарын эхээр дахин татварыг нэмэх төлөвтэй байна. Үүний хариуд Хятад улс сөрөг татвар тогтоож, газрын ховор элемент зэрэг зарим нөөцийн экспортыг хязгаарлажээ. Мөн гадаадын компаниудад шалгалт хийх зэрэг арга хэмжээ авсан байна.
3,576.26

















































Холбоотой мэдээ