Хятад: Хориг арга хэмжээний шинэ журамтай болов

Хятад: Хориг арга хэмжээний шинэ журамтай болов

Хятад: Хориг арга хэмжээний шинэ журамтай болов

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Цян Даваа гаригт гадаад хориг арга хэмжээг чангатгах тухай шинэ журмыг хэрэгжүүлэх зарлигт гарын үсэг зуржээ. Уг журам нь 2021 онд батлагдсан БНХАУ-ын гадаадын хориг арга хэмжээний эсрэг хуультай холбогдоно.

Хятадын иргэн, аж ахуйн нэгжийг ялгаварлан гадуурхах арга хэмжээ авах, хэрэгжүүлэхэд оролцсон хувь хүн, аж ахуйн нэгжийг Хятадын засгийн газар хоригийн эсрэг жагсаалтад нэмж болно гэж тус хуульд заасан байдаг. Жагсаалтад орсон хүмүүсийг Хятад руу нэвтрүүлэхгүй, мөн Хятадаас албадан гаргаж болно. Цаашилбал, тэдний Хятад дахь хөрөнгийг хурааж, битүүмжилж, Хятад дахь аж ахуйн нэгж, хүмүүстэй бизнес эрхлэх эрхийг нь хязгаарлах боломжтой.

Харин шинэ журамд гадаадын хувь хүн, байгууллагуудыг хязгаарлаж болох салбаруудыг нарийвчлан тусгажээ. Үүнд, боловсрол, шинжлэх ухаан, технологи, хууль зүйн үйлчилгээ, байгаль орчныг хамгаалах, эдийн засаг худалдаа, соёл урлаг, аялал жуулчлал, эрүүл мэнд, спорт зэрэг салбар багтаж байна. Мөн холбогдох бараа, технологийн импорт, экспортыг хориглох, хязгаарлах зэрэг сөрөг арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд ямар арга хэмжээ авахыг журамд тусгажээ.

Хятад улс сүүлийн жилүүдэд барууны худалдаа, хөрөнгө оруулалтын хязгаарлалттай тэмцэж байна. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн сард Хятадын бараа бүтээгдэхүүнд 20 хувийн татвар ногдуулсан билээ. Удахгүй дөрөвдүгээр сарын эхээр дахин татварыг нэмэх төлөвтэй байна. Үүний хариуд Хятад улс сөрөг татвар тогтоож, газрын ховор элемент зэрэг зарим нөөцийн экспортыг хязгаарлажээ. Мөн гадаадын компаниудад шалгалт хийх зэрэг арга хэмжээ авсан байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-25 103.212.117.59

Манай үндэсний үзэлтнүүд хятадыг үзэн ядагч нар хоригт ороход энүүхэнд болж дээ

Avatar

baliar Xotx 2025-03-25 50.147.160.114

xitad ch bas gaigyi,

Avatar

Нэргүй 2025-03-25 202.21.126.107

ЧИЙ Л САЙН МАГТАЖ БӨГСИЙГ НЬ ДОЛООЖ БАЙВАЛ БАРАВ ХЯТДАД ЭЗЛЭГДЭХ ЮМ БОЛ ХАМГИЙН ТҮРҮҮ ЧАМАЙГ а**х БАЙХ ЯАГААД ГЭВЭЛ ЧИ ХЯТАД ХЭЛТЭЙ БАЙХ

Avatar

Нэргүй 2025-03-25 66.181.190.197

Новарын гужаагийн э****з хурлийз шарлийзүүд хятадад их элгэмсүү дотно байдаг

Avatar

Хулгайч 2025-03-25 202.9.46.27

Сөнөтүгэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж