Цагаан ордон Йемений довтолгооны төлөвлөгөөг санаандгүй дэлгэжээ

Цагаан ордон Йемений довтолгооны төлөвлөгөөг санаандгүй дэлгэжээ

Цагаан ордон Йемений довтолгооны төлөвлөгөөг санаандгүй дэлгэжээ

Цагаан ордны дээд албан тушаалтнууд Йемений довтолгооны төлөвлөгөөг санаандгүйгээр дэлгэжээ. Тодруулбал, "Atlantic" хэвлэлийн ерөнхий редактор Жеффри Голдбергийг гуравдугаар сарын 13-нд "Signal" мессежийн програм дахь "Houthi PC small group" нэртэй нууцлал бүхий чатанд гэнэт урьжээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Вальц тус чатаар өөрийн орлогч Алекс Вонгд хуситуудын эсрэг АНУ-ын үйл ажиллагааг зохицуулах "бар" баг байгуулах үүрэг өгчээ.

Улмаар үүнээс хоёр өдрийн дараа АНУ Йемений хуситууд руу довтолсон байна. Хусит бүлэглэл Улаан тэнгис дэх хөлөг онгоц руу дайрсан тул тэдэнд үзүүлдэг дэмжлэгээ нэн даруй зогсоохыг АНУ-аас Иранд сануулжээ.

АНУ-ын халдлагаас хэдхэн цагийн өмнө Батлан ​​хамгаалахын сайд Пит Хэгсет төлөвлөгөөний талаарх үйл ажиллагааны дэлгэрэнгүй мэдээллийг мөн чатандаа нийтэлжээ. Үүнд зорилтот байнууд, АНУ-ын байршуулах зэвсгүүд, довтолгооны дараалал зэрэг мэдээлэл багтсан байв. Бусад дэлгэрэнгүй мэдээллийг Жеффри Голдберг өгөөгүй ч гэлээ Цагаан ордны эл үйлдлийг "гайхалтай болгоомжгүй үйлдэл" гэж нэрлэжээ.

Чат группт дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Тагнуулын ерөнхий газрын дарга Жон Рэтклифф, Үндэсний тагнуулын газрын дарга Тулси Габбард, Сангийн сайд Скотт Бессент, Цагаан ордны ажлын албаны дарга Сюзи Уайлс болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ахлах албан тушаалтнуудын бусад төлөөлөл байжээ. Мөн Терроризмын эсрэг үндэсний төвийн захирлын албан тушаалд Трампийн саналаар нэр дэвшээд буй ч Сенатаар хараахан батлаагүй байгаа Жо Кент мөн багтсан байв.

Ардчилсан намын хууль тогтоогчид үүнийг алдалгүй шүүмжилж, энэ бол АНУ-ын үндэсний аюулгүй байдалд халдсан, Конгрессоор шалгах ёстой, хууль зөрчсөн үйлдэл гэж мэдэгджээ.

Харин Трамп сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө энэ талаар мэдээгүй гэжээ. Тэрбээр "Би энэ талаар юу ч мэдэхгүй. Би тэр Атлантик хэвлэлийг бараг мэдэхгүй" гэсэн байна.

"Ийм чат үнэхээр байсан бололтой. Харин сэтгүүлчийн дугаарын санамсаргүйгээр тэр чатанд яаж яваад нэмсэнийг шалгаж байна" гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Брайан Хьюз хэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-25 202.9.46.66

Жомбого Трамп

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж