НҮБ-ын Хүүхдийн сан, Монгол Улсын Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар хамтран 2022 оноос хэрэгжүүлж буй “Таблеттай багш” санаачилгыг ХААН Банк дэмжин ажиллахаар болж, Ховд аймгийн алслагдсан баг, сум, хилийн анги салбарт ажиллаж буй 45 багшид сургалтын ухаалаг багц хэрэглэгдэхүүнийг өнөөдөр гардуулан өглөө. Энэхүү санаачилгын хүрээнд Ховд аймгийн 17 сумын алслагдсан хөдөөгийн баг, хилийн анги салбарт амьдарч буй 1,000 гаруй хүүхэд гэр бүлийн орчинд сургуулийн өмнөх хөгжил, боловсролд хамрагдах боломжтой болж буй.
“Таблеттай багш” санаачилга нь алслагдсан хөдөөгийн бага насны хүүхдийг гэр бүлд суурилсан сургуулийн өмнөх боловсролын чанартай үйлчилгээнд хамруулах үйлчилгээний хувилбар, арга зүйг хөгжүүлэн өргөжүүлэх зорилготой юм.
НҮБ-ын Хүүхдийн сангийн үндэсний элч, ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа энэ үеэр “Хүүхэд таван нас хүртлээ насан туршийн дадал, төлөвшлийнхөө 90 хувийг олж авдаг учраас энэ үеийг хүүхдийн хөгжлийн суурь үе гэдэг. Насан туршийн амьдралын чанарыг тодорхойлохуйц энэ чухал үед нь ХААН Банк хүүхдэд чанартай боловсрол олгоход нь дэмжлэг үзүүлэхээр “Таблеттай багш” санаачилгыг дэмжин хөдөө орон нутгийн алслагдсан бүсэд буй бага насны хүүхдүүдэд гэртээ ээж, аавтайгаа багшийн чиглүүлгээр суралцах, хөгжих боломжийг бүрдүүлэхэд хамтран ажиллаж байна. Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудын сайн сайхны төлөөх энэхүү гэгээлэг үйлсийн нэг хэсэг болж буйдаа баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Монголд хүүхдийн эрхийг хангах, хамгаалахад хувийн хэвшлийн оролцоо, хамтын ажиллагаа, хувь нэмрийг нэмэгдүүлэхэд Хүүхдийн сангийн элчийн хувиар Р.Мөнхтуяа захирал идэвх оролцоотой ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн жил зудын гамшигт өртсөн хүүхдүүдийн боловсролд зориулан бодит дэмжлэг үзүүлсний дээр алслагдсан бүс нутагт сургууль байгуулж, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх төслийг Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн сан, Хил хамгаалах ерөнхий газартай хамтран хэрэгжүүлэхээр зорьж байгаа билээ.
Өнөөдрийн байдлаар “Таблеттай багш” санаачилгын үр шимээр 12 аймгийн 7000 гаруй хүүхэд тэдний эцэг эх, асран хамгаалагчид гэр бүлийн орчинд явуулын багшийн дэмжлэгтэйгээр хөгжил, боловсролын үйл ажиллагаанд хамрагдаж байна.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
Нэргүй 9 цагийн өмнө 202.9.46.77
Танай банк ажилчиддаа анхаарах хэрэгтэй. Гудамжинд биентэйгээ ховоо чалчиж байгаа юм шиг хэдэн авгай хүүхнүүд. Банк, лангуу хоёр ялгаатай.
Лaлaр 2025-03-25 202.9.46.27
багш нарт лизингийн зээл шахах нь физдаанууд