Дуу чимээ ихтэй тээврийн хэрэгслийн гомдлыг 102 тусгай дугаарт мэдэгдэнэ

Дуу чимээ ихтэй тээврийн хэрэгслийн гомдлыг 102 тусгай дугаарт мэдэгдэнэ

Дуу чимээ ихтэй тээврийн хэрэгслийн гомдлыг 102 тусгай дугаарт мэдэгдэнэ

Спорт автомашин, мотоцикл сонирхогч залуучууд өөрийн унаж, хэрэглэж буй тээврийн хэрэгсэлдээ зориулалтын бус тоноглол хийх нь ихэссэн. Үүнээс шалтгаалан гарч буй дуу чимээ нь бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг бөгөөд энэ төрлийн гомдол Цагдаагийн байгууллагад ихээр бүртгэгддэг байна.

Тодруулбал, 2023 оны эхний хагаст нийт 88 гомдол, мэдээлэл иржээ. Үүний 34 нь долдугаар сарын 25-31-ний хооронд бүртгэгдсэн байна.

Энэ төрлийн гомдолд ямар зохицуулалт хийдэг талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 10.1-т “Улсын стандарт шаардлагыг хангасан үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрнө”, Замын хөдөлгөөний дүрмийн хоёрдугаар хавсралтын 4.3-т “Яндан, дуу намсгуур ажиллахгүй буюу байхгүй болсон, зориулалтын бус дуу намсгууртай автомашин ашиглахыг хориглоно” гэж тус тус заасан байдаг. Үүний дагуу Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалтын ажлыг зохион байгуулдаг.

Хуульд заасны дагуу яндангаас гарах дууны хэмжээ хэтэрсэн тээврийн хэрэгслийг дуу намсгагч (глушитель) ажиллахгүй болсон, эсвэл зориулалтын бусаар өөрчилж тоноглосон гэж үздэг байна.

Монгол Улсын стандарт 50,14,2003 гэсэн стандартаар дууны децибел хэмжээс буюу дууны дээд нэгжийг зөрчсөн, стандарт бус дуу намсгагч хэрэглэсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 14.7.15-т заасны дагуу зөрчлийг арилгах арга хэмжээ авна. Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хувь хүнийг зуун мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг сая төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог зүйл заалт бий. Цагийн хязгаарын хувьд 22:00-06:00 цагийг хүний амарч тайван байх хугацаа гэж үздэг. Энэ төрлийн гомдлыг иргэд Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт мэдэгдэх боломжтой” гэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

И 9 цагийн өмнө 103.212.118.18

Замын цагдаа гэж дураа хүрэхээр замын голд зогсож урсгалаараа явж байгаа хөдөлгөөнийг хэсэг бусниулаад сонирхол нь буудаг юмуу болиод хоол эргүүлээд явчихдаг төрийн хэсэг бүлэг хүмүүс байх юм. Хажуугаар нь оркууд дүрэм зөрчөөр явж байхад тоох ч үгүй. Автобусны буудал, 1р эгнээ дүүрэн машин зогсоостой тоож байгаа төрийн цагдаа байхгүйээ….

Avatar

зочин 2025-03-25 66.181.166.196

102-т хичнээн хэлээд ч яах юм билээ, манай тээврийн цагдаа арга хэмжээ авч, таслан зогсоох чадваргүй бас хүсэлгүй ш дээ, уг нь ядаад байх юмгүй тээврийн хэрэгслийг нь журамлаад, дориухан торгууль шийтгэл оногдуулаад, болохгүй бол тээврийн хэрэгслийг хураагаад л нам дарж болох үйлдэл

Avatar

газар шороо 2025-03-25 66.181.166.134

102-т мэдэгдээд бх шаардлагагүй ил бна ш дээ, хотын гудамжаар нүдний өмнүүр муухай хаазлаад давхиад бгаа оркуудыг зогсоогооч ээ? заавал 102-т мэдэгдэх шаардлага алга ш дээ, нүдэн дээр ил бхад? ажлаа хийгээч ээ, замын цагдаа нар аа?

Avatar

Нэргүй 2025-03-25 202.9.40.245

Түрүүний бөөс хулгайч х***а манж хог шаарууд толгойд гарцн гажигтж бхд мнгол хүн хоосрл үгүйрлиыг ннүрл шдэ. Лаларуудыг үтр зайл2лх ёстой. өндр бга гажиг бдл-с дордно гээ бод

Avatar

Нэргүй 2025-03-25 66.181.161.121

Орон сууцны хороолол дунд зун оройн цагаар айл амьтан цонхоо онгойлгоцон байхад новшийн юмаа чарлуулаад явдаг малнууд ямар их амьтны х****л иддгээ мэддэг болуу, яавч эрүүл бишээ

Avatar

Зочин 2025-03-25 202.179.24.209

Хууль, дүрэмд нь тодорхой заалт байдаг л юм байна. Заавал хүсэлт, гомдол хүлээхгүйгээр хууль, журмын хэрэгжилтэд хяналт тавьж хэрэгжүүлж болдоггүй юм уу. Энэ ажлыг хий гэж л түмний хөрөнгөнөөс цалинжуулж байгаа биш үү. Танхай балмад жолооч нарын үүсгэж байгаа бусдыг хордуулж хохироосон дуу чимээ хэрээс хэтэрч байна

Avatar

Нэргүй 2025-03-25 66.181.191.139

ЗҮГЭЭР Л ЯАРАЛТАЙ ЗОГСОО

Avatar

Зочин 2025-03-25 202.126.88.96

Энэ чарласан мотоциклуудыг хориглохнуй бол унэхээр стресстэй байна!!! Дууны евчинд иргэд нэрвэгдсэн байна шуудээ, яаралтай зогсоое! Шаардлагагуй уед дуут дохио егехийг ч зогсоое!

Avatar

Зочин 2025-03-25 202.126.90.92

Би энд байна гэж мотоциклээ байдгаар нь орилуулаад давхиад байхад барьж чадахгүй цагдаа гэж байж болох уу. Бас 102 т мэдэгдээрэй гэнэ үү. Мэдэгдээд нэмэргүй л болов уу. Хэдэн муу нусан жорыг барьж чадахгүй бна гэхээр л …
Настайчууд, өвчтэй зовлонтой улсыг унтуулахгүй бна шүү дээ

Avatar

Нэргүй 2025-03-25 202.131.234.123

нулимс асгаруулагч цац_

Avatar

Нэргүй 2025-03-25 66.181.180.169

Moto gui hot gej haa ch baihgui, horigloh ch bolomjgui. Uurt chin evlrehees uur songolt alga daa

Avatar

Зочин 2025-03-25 172.56.54.54

Дуу чимээнээс гадна утаа тортог ялгаруулж агаар бохирдуулж байгаа машиныг торгож, хөдөлгөөнд оролцохыг хоригломоор байна. Ядууг нь өрөвдөөд бусдын эрүүл мэндэд хохирол учруулдгийг болимоор байна

Avatar

слава 2025-03-25 124.158.111.36

Дууны стандарт хангаагүй автомашин явуулж байгаа цагдаа болон бусад хариуцсан хүмүүст маш гомдолтой байдаг ..яагаад гэвэл иргэдийн амгалан тайван байдлыг хангана гэж тангараг өргөчхөөд хүүхэд ахамад хүмүүсийн эрх зөрчигдөж байхад тодорхой хийсэн ажилгүй ,төрөөс цалин аваад сууж байдаг даа манай цагдаа нар…..

Avatar

Нэргүй 2025-03-25 66.181.166.134

МОТОЦИКЛОО ОРИЛУУЛСАН ОРКУУДАА ЖУРАМЛААЧ ЭЭ? ЭНД ТЭНДГҮЙ ЯВЖ БНА Ш ДЭЭ? цагдаа шууд зогсоогоод торгооч ээ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж