"HeavyGod"-ийн ачаар орон гаран "G2" баг "The MongolZ"-ийг хожлоо

"HeavyGod"-ийн ачаар орон гаран "G2" баг "The MongolZ"-ийг хожлоо

"HeavyGod"-ийн ачаар орон гаран "G2" баг "The MongolZ"-ийг хожлоо

Португалын Лиссабон болон Данийн Копенхаген хотуудад цахим спортын "CS2" төрлийн "BLAST Open Spring" тэмцээн эхэлсэн. Нийт 400 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг оролцсон бөгөөд Монголын "The MongolZ" болон "The Huns" багууд өрсөлдөв.

"The Huns" баг Саудын Арабын "Falcons" багт хожигдож, тэмцээнээ өндөрлүүлсэн бол "The MongolZ" баг өнөөдөр/2025.03.25/ Германы "G2 Esports" багтай плей-оффын эрхийн төлөө шийдвэрлэх тоглолтоо хийлээ. Тоглолын өмнө "The MongolZ"-ийг энэхүү тоглолтод хожих багаар нэрлэж байв. Гэвч бодит байдал дээр бүх зүйл өөрөөр өрнөжээ. Өнөө цагийн дэлхийн шилдэг "m0NESY"-тай баг сүүлийн үед орон гаран тоглож байгаа гэхэд хилсдэхгүй.

Тэд сүүлийн гурван тэмцээндээ нийт 13 тоглолт хийснээс зургаад нь хожигджээ.

Тиймээс ч Монголын баг хожно гэсэн хүлээлт олон хүний дунд байсан. Эхний мап "Ancient" дээр "The MongolZ" илүүрхэж эхлүүлсэн ч "G2" 13-11 гэсэн харьцаатай хожжээ. Харин удаах "Dust2" дээр "G2" дахин илүүрхэж, 2-0 гэсэн харьцаатай хожсон аж.

Ингэснээр тэд плей-оффын шатанд шалгарсан зургаан багийн нэг болсон бол "The MongolZ" тэмцээнээ өндөрлүүлж, 10 мянган ам.долларын эзэд болжээ. Дээрх тоглолтод "m0NESY"-оос гадна "G2"-ийн шинэ цэрэг "HeavyGod" тун сайн тогложээ.

"The MongolZ"-ийн дараагийн тэмцээн дөрөвдүгээр сарын 6-нд Румыны Бухарест хотод эхэлнэ. Монголын баг чансаагаараа тус тэмцээний хоёрдугаарт бичигдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-25 43.228.129.131

Манай багууд англи хэлний Тhe гэдэг үгийг нэрнээсээ авч хаяаа, тэнэг харагдаж байна ямар английн баг байгаа биш, The гэсэн үгтэй нэг ч баг алга

Avatar

Нэргүй 2025-03-25 202.21.111.170

2 oron garan bag hahha

Avatar

Нэргүй 2025-03-25 43.242.243.159

daldar kid

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж