“126 гишүүнээс 1 нь асуудалд орвол бүгдийг нь шөнөжин байцаах уу”

Live“126 гишүүнээс 1 нь асуудалд орвол бүгдийг нь шөнөжин байцаах уу”

“126 гишүүнээс 1 нь асуудалд орвол бүгдийг нь шөнөжин байцаах уу”
20 : 08
2025-3-24

“126 гишүүнээс 1 нь асуудалд орвол бүгдийг нь шөнөжин байцаах уу”

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Ноорог” медиагийн уран бүтээлч нарт цагдаагийн байгууллагаас хойшлуулсан ажиллагаа явуулсан асуудалтай холбогдуулж, Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдээлэл өглөө. Энэхүү мэдээлэлтэй холбогдуулж гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

-Хариу нь нэгдлийн улаан бух гэж би зориуд твиттертээ бичсэн. Коммунизмын үеийн хууль шүүхийн байгууллагын дарга нар хүн яллах гэж улайраад байдаг учраас нэгдлийн улаан бух гэж нэрлэдэг байсан юм билээ.  Нэгдлийн улаан бух шиг зүйл анги нь өөрчлөгдсөн. Эхлээд үндэсний аюулгүй байдалд хортой гэдэг  нэг зүйл зарлаад.  Дараа нь хүний амь настай холбоотой гэж зарлаад,  дараа нь мөрийтэй тоглоомын асуудал яригдаад.

Найман хүүхэд нэг байгууллагад ажилладаг. Холбоотой хоёр хүүхдийг нь л барина биз, яахаараа наймууланг нь авч яваад шөнөжингөө байцаадаг юм бэ.

126 гишүүний нэг нь асуудалд орвол 126-г цөмийг нь шөнөжингөө байцаах уу, нэг байгууллагад ажилладаг учраас. Эрүүгийн гэмт хэргийг  бусдад нялзааж хэрэглэж болохгүй байлгүй дээ. Одоо болохоор Ноорог вэб сайттай холбоотой асуудал байхгүй гээд. Ноорог мн гээд л хэвлэлийн хурал хийгээд байсан биздээ.

Хоёрт, цагдаа танд танилцуулаагүй байхад хаанаасаа 9.3 тэрбум төгрөгийг мэдчихсэн юм бэ.

ХЭҮК хууль зөрчсөн байна гэдэг дүгнэлт гаргаж, ноцтой ш дээ. Бид хариуцлагын асуудал ярихгүй пармалдаад өнгөрөх үү. Эцэст нь хэдэн цагдаа хариуцлага хүлээгээд өнгөрөх вий дээ. Монголын цагдаад сайн цагдаа байгаа шүү. Хууль зүйн сайд өөрөө улс төрийн хариуцлага хүлээнэ гээд байсан, хүлээх үү?

Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл:

-Наймууланг нь яагаад шөнөжингөө байцаасан юм бэ гээд байх юм, байцаагаагүй. Үзлэг нэгжлэг хийсэн, тэр үед гэрчээр байлгасан. шөнөжин байцаасан бол өөр.

Би ямар учраас мэдээлэл хийх вэ гэдгээ төлөвлөж байгаад ярина. Засгийн газрын хуралдаан 2025 оны гуравдугаар сарын 19-нд хуралдаад дуусангуут нь уг хуралдаан дээр танилцуулсан агуулгынаа хүрээнд мэдээлэл хийсэн. Хэлсэн үг болгоныхоо үг, таслал дээр хариуцлага хүлээнэ гэсэн.

Цагдаагийн байгууллагыг явуулсан үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өг гээд мэдээлэл өгсний дараа  олон нийт “юун мөрийтэй тоглоом гараад ирэв, зүйл заалт нь өөрчлөөд байгаа юм биш үү” гээд эргэлзээ үүссэн учраас цагдаагийн байгууллагын прокуророос авсан зөвшөөрлийн дагуу олон нийтэд би мэдээлэл өгсөн.  Прокурорын зөвшөөрөлтэй танилцаарай.

Хүний эрхийн үндэсний комисс/ХЭҮК/-ын дүгнэлтийг хүндэтгэж байгаа. Тэгэхдээ өнөөдөр гэмт хэрэгтэй тэмцэж байгаа хууль бус юм болгоны өмнө явж байгаа цагдаагийн байгууллагын албан хаагчийн тухай яригдаж байгаа.

Цахим мөрийтэй тоглоомтой тэмц, гэмт этгээдүүдийг барь гэж хэлчихээд энэ асуудалтай тэмцээд явахаар ямар нэг үндэслэлгүйгээр буруутгаж болохгүй.

Хэрвээ хэн нэгний буруутгал хэрэгтэй байгаа бол улс  төрийн буруутгал хэрэгтэй бол би тэрийг хүлээхэд бэлэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дүгнэлт өгөх эрхтэй цорын ганц эрхтэй субьект бол прокурор. Прокурор хууль зөрчигдсөн үү гэдгийг хэлнэ, прокурорын байгууллага дүгнэлтээ гаргачихсан.

ХЭҮК- ын ярьж байгаа зүйл үндэстэй бол шүүхээр орох гэмт хэргийн дайны асуудал ярьж байгаа. ХЭҮК хариуцлагаа хүлээх байх.

Энэ тогтоогдоод гараад ирэх юм бол бултаад ингээгүй, тэгээгүй гээд байх юм байхгүй. Энэ асуудал дээр хяналт тавих хүмүүс нь хяналт тавиад явж байна, хэний ч гэм буруугийн асуудал өнөөдөр яригдаагүй байгаа шүү.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар:

-Үндсэн хуулиараа Монгол Улсын иргэн халдашгүй дархан эрхтэй. Юуны чинь УИХ-ын гишүүний дархан эрх. Монгол Улсын иргэн дархан эрхтэй, Үндсэн хуулиараа хамгаалагдсан. Түүнийг нэвтэлж орохын тулд жишээлбэл, хойшлуулшгүй ажиллагаа явагдаж байгаа бол маш нарийн шалгуурууд тавигдсан. Тэр хүрээнд л орох ёстой.

Энд яригдаж байгаа асуудал хэвлэлийн эрх чөлөө рүү сая халдсан байна уу.

Зорилго чинь хэргийг илрүүлэх байна уу, хэвлэлийг айлгах байна уу гэдэг дээр үндсэн ялгаа гараад ирж байгаа.

Аливаа хуулийн хэрэгжилт дээр зорилго бүгдийг шийдэж байгаа. Нийгмийн итгэл маш чухал аа гэдэг чинь энийг л  хэлж байгаа. Зорилгод чинь хүмүүс итгэхгүй байгаа тохиолдолд та нарт ийм пакттай гэдгийг олон нийтэд ярьж өгөх боломжийг бид нар гаргаж өгч байгаа юм. Хэрэгт хажуугаас оролцоогүй шүү, Хууль зүйн байнгын хороо ийм зорилго ч тавиагүй.  Иргэний халдашгүй эрхээ ямар ч төрийн байгууллага тэрэн дотроо УИХ, ямар ч том дарга анхаарч явах ёстой.  

ХЭҮК -ийг мөрдөн байцаах ажиллагаанд оруулдаг болох хуулийг санаачилна гээд ХЭҮК- той яриад явж байгаа. Амьдрал өөрсдөө шаардаад оруулаад ирж байна. Яах аргагүй эдний оролцоо хэрэгтэй байгаа. Ойрын хугацаанд энийг дөрөөлж оруулж ирнэ.

Нооргийн тухай асуудал биш, хэчнээн ийм зөрчил гарсан байж болзошгүй вэ гэдэг дээр холбогдох байгууллага анхаарч ажиллаасай гэж иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж ярьж байгаа юм шүү.

Цагдаагийн байгууллагадаа хэлэхэд, компьютерийг нь хураагаад авсан бол тэндээс нэг ч баримт гээгдээгүй байх ёстой. Энэн дээрээ анхаарч үзээрэй, нэг тийм баримт байхгүй байна, засвар орсон байна гэвэл бие даасан асуудал болно шүү. Энэн дээрээ цагдаа онцгой анхаараарай.

Эл асуудалтай холбоотой мэдээллийг сонсч дуусав.

 

 

 

19 : 44
2025-3-24

Х.Баасанжаргал: Хууль зүйн сайд уучлал гуйх ёстой

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Ноорог” медиагийн уран бүтээлч нарт цагдаагийн байгууллагаас хойшлуулсан ажиллагаа явуулсан асуудалтай холбогдуулж, Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдээлэл өглөө. Энэхүү мэдээлэлтэй холбогдуулж гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:

-Өмгөөлөгч нь өөрөө мессежээ ил болгосон. Манай үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн 19.9.1-д заасан гэмт хэрэгт буруутгаж байна гэдэг мэдээллийг ил болгосон. Дараа нь прокурорын байгууллагаас “худал мэдээлэл тараасан үндэслэлээр тодорхой нэр бүхий иргэдийг  баривчлах хүсэлтийг цагдаагийн байгууллагаас ирүүлснийг татгалзаж шийдвэрлэлээ” гэж хэвлэлийн мэдээлэл гаргасан. Дараа нь цагдаагийн байгууллагын албан тушаалтан “худал мэдээлэл тараасан үндэслэлээр энэ байгууллагыг шалгасан” гэсэн. Дөрөв дэх дээр нь цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийхдээ “мөрийтэй тоглоом” гэдэг зүйл гаргаж ирсэн.

Тухайн хойшлуулшгүй ажиллагааг гарцаагүй хийх үндэслэл байсан юм уу.

Байгаагүй гэдэг нь няцаагдаад байгаа. Худал мэдээлэл тараах гэдэг үндэслэлээр шалгаж байгаа ч гэсэн хэвлэн нийтлэх эрхтэй нь холбоогүй гэсэн. Хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй нь холбоогүй  юм бол яагаад тоног төхөөрөмжийг нь одоо хүртэл өгөхгүй байгаа юм бэ?

Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл:

-Нэг статистик хэлье. Худал мэдээллийг тараах гэмт хэрэг гэж хэрэг байгаа. Энэ дандаа хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй холбоотой үйлдэгддэггүй. Субьектын хувьд ч тийм. Хэвлэл мэдээллийн байгууллагатай дандаа холбодог боловч 2024 он, 2025 оны эхний  хоёрдугаар сарын байдлаар худал мэдэллийг олон нийтэд тараасан 476 хэрэг бүртгэгдэн шалгагдсанаас 54 нь сэтгүүлч, хэвлэл мэдээлэлтэй холбоотой. Өөрөөр хэлбэл,  422 хэрэг нь сэтгүүлч, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй холбоогүйгээр бусдыг цахим сүлжээнд доромжилсон, нэр төрд нь халдсан, худал мэдээлэл тараасан гэмт хэргээр явж байгаа учраас заавал энэ хэргүүд хоорондоо шалтгаант холбоотой байх ёстой, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй нь холбоотой байгаа гэдэг дүгнэлт хийж болохгүй байгаа.

Баривчилгаа огт явагдаагүй. Хэрвээ баривчилгаа байсан бол Эрүүгийн хуулиар баривчилсан хүмүүс нь хариуцлага хүлээх ёстой.

Прокуророос татгалзсан тул энэ үйл ажиллагаа яваагүй. харин шөнийн цагаар саатуулсан, мэдүүлэг авсан энэ үйл ажиллагаа нь хуулийн дагуу байна уу гэдэг зовнилыг ойлгож байгаа.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хяналт тавих үүрэг бүхий этгээд прокурор энэ үйл ажиллагаагаа 24 цагийн дотор прокурорт мэдэгддэг. Энэ үйл ажиллагаа нь явагдсан гэж ойлгосон. Шүүхийн журмаар цагдан хорьж байгаа үйл ажиллагааны дагуу энэ хэрэгт мөн өөр хоёр иргэн хоригдсон гэдэг мэдээлэлтэй байна.

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:

-Бүтэн шөнөжингөө хүнийг явуулахгүй байлгаад байна гэдэг цагдаагийн хуулийн дагуу хийж байгаа саатуулах ажиллагаа болж таараад байна. Хэрвээ саатуулах үйл ажиллагаа юм бол энэ чинь Цагдаагийн албаны тухай хуульд заасан үндэслэл шаардлагыг хангахгүй. Ямар тохиолдолд хүнийг саатуулах юм бэ гэдэг заалтыг уг хуульд оруулсан. Хүний эрхтэй холбоотой асуудал дээр яагаад ийм хөнгөн гоомой ийм байдалтай хандаж байгаа юм бэ.  Энэ хандлага чинь болохгүй байна. Чиглэл өгдөг юм уу.

Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт ямар ч үндэслэлгүйгээр хүнийг ийм байдалд оруулж байгаа дээр залруулга гаргадаг юм уу,  уучлал гуйх ажлаа хийгээсэй гэж хүсэж байна.

Хэвлэлийн эрх чөлөөтэй холбоогүй хамаагүй гэж үзэж байгаа бол хурааж авсан эд зүйл дээр үзлэг хийх явц чинь маш нарийн. Миний өмгөөлөгчийн материалыг хурааж авлаа гэхэд уг материал дотор үйлчлүүлэгчийн асар их нууц байгаа. Сэтгүүлчийн материал дотор эх сурвалжийн нууц гэж байгаа. Энэ мэдээлэл нь алдагдвал яах вэ. Энэ нууц руу та бүхэн эрээ цээргүй л халдаж байна гэсэн үг. Энэ чинь өөрөө зөрчил биш юм уу

Хууль зүйн сайд О.Алтангэрэл:

-Гишүүний зовнилыг ойлгож байна. Гэхдээ одоогийн манай хуульд эх сурвалжийн нууц гэж байхгүй шүү. Хэдүүлээ асуудлаа ярих ёстой. Шинээр өргөн барьсан төсөлд эх сурвалжаа нууцлах эрхтэй гээд оруулсан байгаа. Нууцлах ёсгүй гэж хэлээгүй. Эх сурвалжаа нууцлах эрхийг өнөөдөр бид Загийн газраас санаачилсан хуульд  оруулсан байгаа шүү. Хэвлэлийн эрх чөлөөний дөрөвхөн зүйлтэй хуульд энэ тухай нэг ч заалт байхгүй. Үзлэг нэгжлэг хийж байгаатай холбоотойгоор мэдээлэл аюулгүй байдлалд санаа зовж байгааг ойлгож байгаа. Дүгнэлтийг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн гаргах ёстой. Өмгөөлөгчтэй нь хамтраад материалыг хуулах, ажиллах бололцоогоор нь хангах ажлыг зохион байгуулж  байгаа гэсэн мэдээлэлтэй байгаа.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар:

-Нэг юмыг анхаармаар байна. Хараат бус шалгалт явах ёстой. Хамгийн том улс төрийн механизм шүү дээ. Шалгалт хийж байгаа хүмүүсийг энд авч ирээд ярьж байгаа учраас хэд хэдэн юмыг бодох хэрэгтэй. Асуух ёсгүй, нөгөө тал хариулах боломжгүй зүйлийг асууж байна. Цагдаагийнханд хэлэхэд хариулах боломжгүй юмаа хуулийн дагуу боломжгүй гэдгээ шууд хэл. Бид хуулинд захирагдана.

 -Цагдаагийн байгуллага:

-Саатуулах ажиллагаа явагдаагүй бөгөөд цахим төхөөрөмж, гар утас, таблет зэрэгт үзлэг хийхэд тухайнэзэмшигч, өмчлөгчийг байлцуулдаг. Тухайн төхөөрөмжинд юу байгаа вэ гэдгийг  хөндлөнгийн гэрч бүхий л нотлох ажиллагааг байлгадаг учраас удааширсан нөхцөл байдал байгаа гэдгээ холбогдох байгууллага мэдэгдсэн.

17 : 57
2025-3-24

Мөрийтэй тоглоомонд холбогдсон иргэний хэрэг 2022 оноос шалгагдаж эхэлсэн

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Ноорог” медиагийн уран бүтээлч нарт цагдаагийн байгууллагаас хойшлуулсан ажиллагаа явуулсан асуудалтай холбогдуулж, Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдээлэл өглөө.

Тэрбээр “Монгол Улсын нэр бүхий иргэд нь цахим орчинд ашиг олох зорилгоор покер платформ, мэдээллийн технологи, бусдын арилжааны банкны дансыг ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршсан мөрийтэй тоглоом тоглохыг иргэдэд сурталчлан зохион байгуулж, гэмт хэргийн замаар олсон хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө худалдан авч бизнесийн үйл ажиллагаа явуулах, мөнгө угаасан гэмт хэрэгт 2024 оны  зургадугаар сарын 11-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар “Ноорог.мн” сайтад ажилладаг нэг иргэний арилжааны банкны дансуудаар мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг үйлдэж 85544 удаагийн үйлдлээр нийт 9.2 тэрбум төгрөг, 9430 ам.долларын нийт 9.3 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн нөхцөл байдал урьдчилан тогтоогдсон байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийг тал бүрээс нь бүрэн нотлох зорилгоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд 2024 оны есдүгээр сарын 6-ны өдөр…дугаарын утаснаас тэдэн настай эмэгтэй гэртээ боомилсон байдалтай нас барсан байна гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг хүлээн авч, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсээс 2024 оны есдүгээр сарын 26-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогчийн хамтран амьдрагчид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт 2025 оны гуравдугаар сарын 17-ны өдөр “Танайх ажлаа хийдэг юм уу,  “Ноорог” гэх фэйсбүүк пэйж хуудаснаас худал мэдээлэл их оруулах юм. Худал мэдээллээс болж хүмүүс амиа хорлох оролдлого хийсэн” гэх гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл ирүүлснийг цахимаар хүлээн авч, цагдаагийн байгууллагын гомдол, мэдээллийн бүртгэлд оруулан шуурхай шалгах шаардлага үүсгэж, хойшлуулшгүй тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  22.4 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорт харилцаа холбооны хэрэгсэл ашиглан мэдэгдэж, тус дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ноорог Креатив Студио” компанийн оффист хойшлуулшгүй тохиолдолд хэргийн газрын үзлэг хийсэн. Хураан авсан эд зүйлд үзлэг хийхэд, хувь хүний нууцад халдах, хувь хүний нууцыг задруулах, мөрийтэй тоглоом зохион байгуулах зэрэг баримт мэдээлэл илэрч, тухайн мэдээллүүд нь гэмт хэргийн шинжтэй болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул сэжигтэн нэр бүхий иргэдийг хойшлуулшгүйгээр баривчлах тухай мөрдөгчийн тогтоол үйлдэн, нийслэлийн прокурорын газарт танилцуулахад тус тогтоолыг хүлээн авахаас татгалзсан. Дээрх гомдол, мэдээлэл хэрэгт явуулж байгаа мөрдөн шалгах ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан бөгөөд “Ноорог Креатив Студио” компанитай холбоотой хэвлэн нийтлэх, үгээ хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг хөндөөгүй, контент бичлэг түүний агуулгатай холбоогүй болно. Одоо “Ноорог Креатив Студио” компанийн нэр бүхий ажилчидтай холбоотой нэг гомдол мэдээлэл, 2 хэрэг бүртгэлтийн хэргийг шалгаж байна" гэв.

Энэхүү мэдээлэлтэй холбогдуулж гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

-Анх гуравдугаар сарын энэ асуудалтай холбоотой мэдээлэл хийхэд Эрүүгийн хуулийн 19.9 буюу үндэсний эв нэгдэлд халтай гэдэг зүйл заалт дурдсан. Үүний дараа хүнийг амь насаа хорлоход хүргэсэн гэсэн. Хэчнээн хуулийн зүйл заалтаар буруутгасан мэдээлэл явчих вэ. Хувь хүнийх нь асуудлыг салгалгүйгээр байгууллага дээр нь гүйцэтгэх ажиллагаа шөнө явсан. Үдшийн 22:00 цагаас өглөөний 05:00 цаг хүртэл ажиллагаа явсан нь эрүүдэн шүүлтийн хэлбэр юм биш үү. Хууль зүйн яам болон цагдаагийн байгууллагаас 5-6 зүйл заалт гарсан. Мөн аж ахуй нэгж, компани буюу MCS –тэй холбосон мэдээлэл явсан. Хэдэн зүйлчлэл байгаа юм бэ. Хууль зүйн сайдын зүгээс энэ хэрэг дээр хүний эрхийг хангах ямар алхмуудыг хийв?

Хууль зүй дотоод хэргийн сайд О. Алтангэрэл:

-Ташаа буруу ойлголт яваад байгаа. Олон янзын зүйл ангиа болон гомдлоор шалгаж байгаа хэргүүд байгаа. Цахим мөрийтэй тоглоомоор шалгагдаж байгаа хүн байна, бусдыг амиа хорлоход хүргэсэн хүн байгаа, хувь хүний нууц задруулах гомдлоор шалгагдаж байгаа гэх юм уу  гурвав дөрвөн төрлийн зүйлээр шалгагдаж байгаа өөр, өөр субьектууд яригдаж байгаа.

Би бол цагдаагийн байгууллагыг энэ талаар  мэдээллийг өг гээд мэдээлэл өгөөд эхэлсэн. Агуулгаараа бол ярьсан зүйлүүд нь бүгд шалгагдаад явж байгаа. Нэгдүгээрт, прокурорын зөвшөөрлийн хүрээнд яригдсан. Энэ ажиллагаанууд прокурорын хяналт дор явагдаж байгаа.  Прокурор ирчихсэн байгаа, мэдээлэл өгөөсэй гэж хүсэж байна.  

Би анхнаасаа эдгээр зүйлүүд хэвлэн нийтлэх эрх чөлөө рүү халдаж болохгүй гэдэг зарчмын байр суурьтай байгаа. Цаашдаа Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль дээр тусгагдсан сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа гэдэг зарчмыг дэмжиж өгөөч ээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан процессыг илүү нарийн журамлаж байгаа хүний эрхийг хангах чиглэлээр орж байгаа асуудлыг дэмжиж өгөөч ээ. Энэ бол Засгийн газрын хүний эрхийг дэмжих чиглэлээр баримталж байгаа бодлого юм аа гэж хариулах байна.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

-Ноцтой зүйл нь хувь хүн гэхээс илүу байгууллага гэдэг утгаар явсан. Эрүүгийн хуулийн 19.9 буюу үндэсний эв нэгдлийн эсрэг гэж явсан. Зургаа долоо хоногийн дараа энэ зүйл заалт нь сарнисан?

-Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл:

-Яагаад би цагдаагийн байгууллагыг энэ талаар олон нийтэд мэдээлэл өг гэж хэлсэн бэ гэхээр энэ зүйл анги нь өөрөө цагдаагийн байгууллагад шалгадаггүй зүйл анги анх яригдаж эхэлсэн. Хууль зүй дотоод хэргийн сайдын хувьд өнөөдрийг хүртэл явуулж байгаа үйл ажиллагааны талаар энэхүү гэмт хэрэгтэй холбогдуулсан мэдээлэл танилцуулга байхгүй. Хууль бус мөрийтэй тоглоомтой холбоотой зүйл байгаа гэдэг мэдээлэл өгсөн. Прокуророос зөвшөөрөл ав гэсэн,  зөвшөөрөл өгсөн, гүйлгээнүүд байсан.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

– Тагнуултай холбоотой зүйл заалт дунд нь замхраад алга болчихлоо?

Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл:

-Яагаад мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна вэ гэдгийг би анхны танилцуулгадаа дурдсан. Цахим мөрийтэй тоглоом буюу энэ сайтад /Ноорог/ ажилладаг иргэний хэрэг 2022 оноос эхлэн шалгагдаж эхэлсэн юм билээ. Зарим хүн нь цагдан хоригдсон, зарим хүн нь “Энэ хэрэг үнээн” гээд олон нийтийн сүлжээгээр  хэлчихнэ лээ. Бусдыг амиа хорлоход хүргэсэн гэдэг хэрэг  2024 оны есдүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүрэг дээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгагдаж байсан байна. Өөр зүйл баримт руу үсрээд явсан бол зөрчил болно.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-24 66.181.160.29

… Өө нөгөө " сарлагийн ч боловсролгүй " гэмээр асуулт асуудаг эрхэм -г чинь ДАМДИННЯМ гадэг юм байна . Эрхэм гишүүд яагаад гэнт ингэж балмагдан тэвдэцгээв – ашиг сонирхолын гэдэг билүү … ??? хамаарал хөндөгдөө юу … гэмээр … ДҮҮГҮҮРИЙН ЧУЛУУ НЭГ ҮХРИЙН НЭГ ЭВЭР ШҮРГЭМ ҮҮ ГЭМЭЭР УЛИН ИСГЭРЭХЭД Л УУЛЫН ЦАРАМД ТАЙТАН АМГАЛАН ДАНАЛЗАЖ ХЭВЭН ХЭВТСЭН 126 САРЛАГ ЯАХ ИЙХИЙН ХООРОНД ХУЙЛРАН ЦАС – МӨС МАНАРГАЖ УУЛЫН БЭЛД НОМХРОН ЦУГЛА

Avatar

zochin 2025-03-24 202.126.89.49

2022 оноос хойш шалгана гэдэг бол ёстой тэнэг нэг талдаа гарга гол нь юм авах гээд байлгаад залхаагаад бна даа

Avatar

zochin 2025-03-24 202.126.89.49

Та нар мэддэггүй юм уу хаашаа юм ярьдаг нөхөдүүд вэ жирийн иргэнийг бол шөнжин байцаах нь юу ч биш сар байцаана ийш тийш явж болохгуй гээд л байцаахгуй залхаадаг гэсэн шүү харин та нарыг бол юу гэж тэгж байцаах вэ дээ

Avatar

Нэргүй 2025-03-24 124.158.105.130

Монгол улсын хувьд аль ч салбарт Чанартай цөөнхөөс чанаргүй олонлогуудыг олшруулж хэрхэвч болохгүй зүйл. Жнь боловсролын байгууллагад мэргэжилгүй боловсролгүй хүнийг удирдлага нь танил талаараа зүтгүүлж хоосон цалингийн зай бөглөөд суух жишээтэй. Үүнийг болиулах ёстой. тэр тусмаа соёл, боловсролын салбарт.

Avatar

Нэргүй 2025-03-24 66.181.185.42

Алтангэрэл сайд Цагдаагийн бүх удирдлагуудаа огцруул, эс чадвал өөрөө огцор

Avatar

Иргэн 2025-03-24 202.70.44.46

За троллууд язганаж байна уу, энэ мэдээний доорх коммент сэтгэгдэл хэсэгт…???

Avatar

Зочин 2025-03-24 66.181.177.60

Дамдиннямыг гайгүй гишүүн гэж бодсон чинь ямар мангуутай нөхөр вэ? Чи асуусан асуултаа одоо нэг сайн боддоо (126 гишүүн) ямар ч утгагүй ийм юм асуудаг

Avatar

Нэргүй 2025-03-24 202.131.234.123

126 угаасаа анхнаасаа ялтангууд байсан хоригдох газартаа оч

Avatar

зочин 2025-03-24 192.82.65.103

Монгол гэсэн нэртнй TV-н 90% суглаа бооцоо гарч байна. Энийгээ цэгцлээч

Avatar

Нэргүй 2025-03-24 66.181.186.15

Одоо болох жагсаалд стратегийн орд луйвраар эзэмшигчид олон арван сая доллар зарж байгаа учир Элбэгдорж өөрөө ирж өөрөө жагсаалаа удирдаж данхыг бут авахаар бэлтгэцгээж байгаа гэсэн,
Баялагийн сан байгуулж нийтэд хувааж өгнө, ордуудын 34-50 хувийг төрд авна, өмч хураана гэх зэргээр хуцаж байгаа данхын хандыг хага дарна гэж бэлтгэцгээж байгаа юм байх,
Данх, Элбэгээ 2-ын хэнийг нь дэмжихээ олон түмэн харуулж дээ!

Avatar

Нямбаяр 2025-03-24 106.101.3.80

MCS Ардчилсан намын гол санхүүчүүлэгч

Avatar

Нэргүй 2025-03-24 50.101.4.30

АлГэрэл бол ногоон малгайтны хойд дүр

Avatar

Нэргүй 2025-03-24 2.217.73.55

энэ хэдэн пацанаар мөн их попорч байна аа Дамдинням Нооргийн хүүхдүүдийг бүр УИХ. ын гишүүдийн адил онцгой эрхтэй болгоод тавьчихлааш дээ !!! Яг цагаа тулаад 126 ааг байцаах шаардлага үүсвэл яацгааж байх бол эрх ямба яриад хэн нь ч очихгүй шүү дээ Гэмт хэргийн сэжүүр байхад цагдаа нь шалгаж цаадах нь хэн ч байсан хэн нь ч шалгуулж л таарна шүү дээ

Avatar

зочин 2025-03-24 213.120.231.5

О.Алтангэрэл өөрөө өмгөөлөгчөөр ажиллаж байсан хүн, прокуророор биш. Сайд болоод бодол, үйлдэл эрс өөрчлөгджээ. Систем нь тийм юм даа. Засгийн гишүүн засгийнхаа эсрэг ажиллахгүй гэх. Өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөөд үгээ зоригтой хэлэх зориг, зүрх сайдад алга. НӨАТ-ийн сугалаа бол төр өөрөө зохион явуулж байгаа мөрийтэй бооцоотой адил. Иргэн бүр нөат төлсөн бол тэр хэмжээгээрээ мөнгөө буцаан авах эрхтэй, олон улсын практик ч тийм. Зарим гишүүд энэ талаар дуугарсан чтэдний үгийг эс тоох.

Avatar

Тойргоос дэвшсэн бол сонгогдохгүй л дээ ! 2025-03-24 66.181.187.100

1. Энэ гишүүнцэр ямар ч логикгүй сэтгэдэг, өөрөөр хэлбэл логик сэтгэлгээгүй хүн юм."Тухайн хойшлуулашгүй ажил лагааг гарцаагүй хийх үндэслэл байсан юмуу ? Байгаагүй гэдэг нь няцаагдаад бна" гэснийг юу гэж ойлгох вэ?Үндэс байгаагүй нь няцаагдаж байгаа юм бол "үндэслэл байсан" л болж таарна биз дээ ! Муухан боловсролтой хүн юмаа.
2. Хүний нэрнээс нь тэр хүний төрсөн өссөн ахуйн соёл, оюун санааны орчин харагддаг. Баастайгаа холилдоод жаргалаа эдэлдэг орчинд л төрж өссөн хүн байх нь ээ дээ

Avatar

Нэргүй 2025-03-24 66.181.187.100

…..Байгаагүй гэдэг нь батлагдаад бна…. гэж хэлэх гэснээ андуураад …. Байгаагүй гэдэг нь няцаагдаад бна…. гээд хэлчихсэн хэрэг л дээ !

Avatar

Нэргүй 2025-03-24 66.181.187.100

Баасанжаргал гэж хүний нэр байдаг байх нь ээ ? Ичмээр л дамшиг бна доо !

Avatar

Зочин 2025-03-24 103.212.116.21

сэжигтэй үйлдэл эхэлж шалгахад нотлох баримт цуглуулж бэхжүүлэх, шалгах, үнэлэх явцад хэргийн өнгө, зүйлчлэл яаж ч өөрчлөгдөж болно. УИХ ын гишүүд дотор хуулийн ажил хийж, мөрдөгчөөр ажиллаж байсан хүн байвал бусдадаа тайлбарлаад өгмөөр юм. энэ асуудлыг УИХ дээр хэлэлцэхээр хэн шийдсэн ямар хуулийн заалттай юм. Сэжигтэй үйлдэл шалгаж эхлэнгүүт эхнээс хутгалдан орж байдаг УИХ. Ийм байхад гэмт бүлэглэл энхийн цагаан тагтаа болж л таарна.

Avatar

Surnee 2025-03-24 66.181.161.247

харин тиймээ УИХ өөрсдиыхөн ажлыг хиймээр байна

Avatar

Нэргүй 2025-03-24 66.181.184.130

Дамдинням гэх нөхөр түүх ниигмийн мэдлэгтэй болоо. Өндөр индрээс манай улсад байгаагүй нийгмийн байгуулалтыг байсан мэтээр ярьж болохгүй ээ. БНМАУ социалист нийгмийн байгуулалттай орон байлаа.

Avatar

ИргэнИргэн 2025-03-24 66.181.184.24

Их Хурлын сураггүй жагсаалтын хэдэн авгайг худалдаад авчихсан уу? Ажлаа хийцгээгээч Өнөөдөржин Ноорог 2 гэж өмөөрч хуралдлаа холбоотой юм биш үү? Яасан их ач холбогдол өгч байнаа. Мөрийтэй тоглоомчиныг ядахнаа авчирч олон айлыг хохиролгүй боогож хамсаатантай нь байх газар байлгаач.

Avatar

Нэргүй 2025-03-24 139.5.218.101

МАНгар янханы зулбасгууд тэдгээрийн утсан хүүхэлдэй, хувцасны голууд үе удмаараа үтэр түргэн үхэж далд орох өлзийтэй сайхан ерөөлийг өргөн өргөн дэвшүүлье

Avatar

Нэргүй 2025-03-24 139.5.217.110

damdinnyam gej ynen pop l***r bnaa shalgah estoi bolool shalgaj bgaa ymiig hudlaa poprool zaluuchuudaa gej ireel hudlaa orilool

Avatar

Нэргүй 2025-03-24 103.71.100.44

Иргэд ардчилал, шударга ёсыг зоригтой хамгаалдаг гишүүдэд талархаж байдаг. Явж явж МАН -ын сайн эрчүүд Дамдинням Сайнзориг …. нар ардчилалыг хамгаалж эр зоригтой дуугарах юм. Чааваас, АН -ынхан хаана байнаа? Жонхуу нтр ерөөсөө ардчилалын үнэт зүйлийг ярьдаггүй ойлгодогчгүй байх. Хий худлаа баялагаасаа ард түмэндээ өгнө гэж худлаа бүлтэрдэг. Үнэндээ баялагаас хамгийн их хулгайлсан новшнууд шдээ.

Avatar

Нэргүй 2025-03-24 103.168.34.115

MCS аль л сураггүй хямдхан гишүүдийг худалдаад авчижээ

Avatar

Нэргүй 2025-03-24 66.181.183.236

Яг үнэндээ мөртйэй тогло гэж хэн ч дууддаггүй. Хялбар аргаар мөнгө олчих санаатай амар хялбарыг хайгчид л хүний урхинд ордог доо. Амьдралын хууль

Avatar

Нэргүй 2025-03-24 59.153.115.53

Фасебоокээр дүүрэн л мөрийтэй тоглоом, сугалаа, бооцоо явж бн. хаана бн тэр цагдаа.

Avatar

Нэргүй 2025-03-24 103.212.117.12

ДАМДИННЯМ ГЭЖ ҮГЭ ОЛЖ МЭДЭХГҮИ ҮХЭР БАИНА

Avatar

Нэргүй 2025-03-24 202.9.40.245

Нам төрд хулгайг-р үүрлж эзлсн хулгайч х***а манж уих зг гшүүн гэж л***р бол хишного шүү. х***а манж зулбасгууд эндүрээд бгаарай.юу ч чадахгүй бж х***а манж гажиг ацнууд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж