Монгол Улсын консерваторийн циркийн тэнхмийн оюутан, сурагчид нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байрлах хувийн зааланд бэлтгэлээ хийж байна. Тэд өмнө нь Монголдоо цор ганц, олон улсын стандартад нийцсэн барилга буюу "Аса" циркэд бэлтгэл сургуулилалт хийж, түрээсэлдэг байсан. Гэвч өнгөрсөн дөрвөн жил сарын 15 сая төгрөгөөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд байрлах хувийн байр түрээсэлж байгааг багш нар нь хэлсэн юм. Хувийн заал нь цахилгаанаар халдаг учраас түрээсийн төлбөрөө 30 хувиар нэмэхээс өөр аргагүй байдалд хүрсэн байна.
Гэр хороололд байрлах энэ байранд нийт 70 гаруй оюутан, сурагч долоо хоногийн зургаан өдөр хичээллэдэг. Тэд өглөө 08:00 цагаас оройн 19:00 цаг хүртэл ээлжлэн бэлтгэл хийдэг талаар өмнө нь сурвалжлага бэлтгэж байсан удаатай.
Энэ талаар Монгол Улсын консерваторийн Циркийн тэнхмийн эрхлэгч, найруулагч Ю.Гэрэлбаатараас тодруулахад, "Аса арена"-гийн бэлтгэл сургуулилалт хийх хэсгийн засварын ажил бүрэн дуусаагүй байгаа. Засварын ажил дууссаны дараа циркчид бэлтгэл сургуулилалт хийх боломжтой болох байх.
Төлбөр мөнгөний хувьд зах зээлийн ханшаар түрээслэнэ гэвэл бид үнийг нь дийлэхгүй. Бид ямар ч байсан саяхан "Аса арена" руу хамтран ажиллах хүсэлтээ явуулсан.






Одоо оюутан сурагчид маань сард 15 сая төгрөгөөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд байрлах хувийн байрыг түрээсэлж байна. Нийт 78 хүүхэд циркчнээр суралцаж байгаагаас нэг жилд 20-24 хүүхэд л энэ мэргэжлээр төгсдөг. Мөн энэ мэргэжлээр суралцах хүсэлтэй цөөн тооны элсэлт авахгүй бол хичээллэх байр хомс, бэлтгэл сургуулилалт хийх боломжгүй байдаг. Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Раднаабазарын нэрэмжит циркийн сургууль буюу бидний хэлж заншсанаар хуучин циркийн сургуулийг засч, янзлахаар төлөвлөж байгаа" гэдгийг хэлсэн юм.
Улсын цирк 2008 онд хувийн өмчид шилжсэн. Менежментийн хувьчлалын гэрээнд үндэслэн худалдах, худалдан авах гэрээ хийснээр “Аса” групп энэ барилгыг эзэмшин, Монголын үндэсний циркийг байгуулсан. Гэтэл 2020 оноос түүхэн дурсгалт барилгыг засварлаж, нэрийг нь "Аса арена" болгон өөрчилсөн. Шинэ байгууламжийн нэг өдрийн түрээс нь 55 сая төгрөгийн үнэтэй. Дээр нь циркийн нэрийг арена болгон өөрчилж, барилгаа циркчдэд дахин түрээслүүлэх нь юу л бол гэдгийг зарим уран бүтээлчид хэлж байна.
“УЛСЫН ЦИРК НЬ АРХИТЕКТУР УРЛАГИЙН ӨВӨРМӨЦ БАЙГУУЛАМЖ ЮМ”
Тэртээ 1971 онд одоогийн улсын циркийн барилгыг Румын улсын тусламжаар барьж, ашиглалтад оруулсан түүхтэй. Монголын циркийн барилгын зураг төслийг Монгол Улсын зөвлөх архитекторч Я.Шархүү гуай хүрээ хүүхнүүдийн малгайнаас санаа авч дугуй хэлбэртэй байхаар гаргаж байсан гэдэг.
Тэрбээр “БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Д.Майдар гуай 1968 оны арванхоёрдугаар сард намайг дуудан, Улсын циркийн барилга хариуцсан архитектороор томилсон. Тухайн үед Соёлын яамны сайдаар С.Сосорбарам гуай, циркийн даргаар С.Сосор гуай нар ажиллаж байлаа. Тэр үеийн Улаанбаатар хот 180-аад мянган хүн амтай, ганц гудамжтай “Эсгий хот” нэрээсээ салаагүй байлаа. Миний бие 1968 оны эцсээр Румын улсад албан томилолтоор очиж, Бухарест хотын зураг төслийн институтын архитектор Н.Берхович тэргүүтэй мэргэжилтнүүдтэй олон удаа уулзан, Монголын циркийн барилгын зураг төслийг манай орны онцлогт тохируулан гаргасан.
Румын улсын зээлийн хөрөнгөөр Улаанбаатар хотод Улсын циркийн шинэ барилгыг барих асуудлыг хоёр тал харилцан тохиролцсон. Тэр үеийн гурван сая рубль гэдэг нь ойролцоогоор тухайн үеийн ханшаар 23.4 сая төгрөг буюу 7.4 сая ам.доллар юм болов уу.
Монгол Улсын соёл урлагийн нэгэн томоохон төрөл болох циркийн урлаг 1960-1970-аад онд хөгжлийнхөө өндөр түвшинд хүрч, дэлхийн урлагийн тавцанд зохих байр сууриа эзэлсэн байв. Монголын циркийн барилгын гадна, дотор орон зай, тоглолтын талбайн хэмжээ, диаметр нь олон улсын стандартад нийцсэн 13 метрээс багагүй, үзвэрийн танхимын өндөр нь 21 метр байхаар төлөвлөж, хийсэн. Мөн агаарт эргэх, нугарах, утас олсон дээр тэнцвэр тоглолт хийх, илбэ үзүүлэх зэрэг тоглолтод жүжигчдийн аюулгүй байдлыг хангасан архитектур урлагийн өвөрмөц байгууламж болсон” тухай ярьсан байдаг.
УЛСЫН ЦИРКТ ЖИЛДЭЭ 890 МЯНГАН ХҮН ҮЙЛЧЛҮҮЛДЭГ БАЙЖЭЭ
Хүүхэд залуучуудын очих дуртай газрын нэг Улсын цирк нь 1971 оноос хувьчлагдах 2008 он хүртэлх хугацаанд найруулагч, туслах найруулагч, зураач, туслах зураач, оёдолчин, цахилгаанчин, мужаан, бүжиг дэглээч, дархан гээд бүхий л мэргэжлийн хүмүүс ажилладаг байсан.
Мөн 50 гаруй уран бүтээлч цалин авдаг, 80 уран бүтээлч гэрээгээр ажилладаг, 50 толгой мал, ан амьтантай, хоёр ээлжээр ажилладаг байсан тухай циркийн уран бүтээлчид хэлсэн байдаг.
Мөн тэнд долоо хоногт ес, жилд 1400 удаагийн тоглолт хийж, суудлын 70-75 хувьд хүрч, жилд 890 мянган хүн үйлчлүүлдэг байв.
Гэтэл өнөөдөр циркийн уран бүтээлчид Монголдоо бэлтгэл сургуулилалтаа хийж, гадаадад тоглолтоо хийж, амьдралаа залгуулдаг болсон нь нууц биш юм.
Ган 7 цагийн өмнө 202.126.91.71
соёлын яам үхсэнээ хийж байнаа?
дагвадорж циркээс болж олон хүний х****л идээд, саяхан үхчих шахсан гээ биз дээ.
шуналдаа хөтлөгдөж байгаад цирктэй манатай, амьгүй биегүй болох вий дээ. олон хүний х****л хэцүү дээ
Зочин 7 цагийн өмнө 103.212.163.237
Мэргэжлийн хүмүүс нь л эзэмших ёстой шүү дээ.Мөнгөтэй хүнд хууль үйлчилдэггүйн жишээ энэ.Норовсамбуу гуай харамсан уйлж байсныг зурагтаар хараад их өрөвдсөн.Циркчдэд нь шилжүүлж өгмөөр юм аа.
Иргэн 11 цагийн өмнө 66.181.181.62
Луйварчидад зүгээр олгосон том өмчүүдээ буцаан авах хууль гаргаа , худлаа хувьчлал нэрээр луйвар зохион байгуулагчдыг гэмт хэрэгтэнд тооцож шоронд суулгаачээ
Нэргүй 12 цагийн өмнө 59.153.112.18
Менежментийн хувьчлал бол луйвар. Буцаагаад ав. Ард кинотеатрыг мөн адил
эээ чааваас 2025-03-25 202.179.24.213
Заяа нь хая
Иргэн 2025-03-25 66.181.177.24
Юу вэ түрээслэнэ гэнэүү хувьд очноо гэдэг чин улсыг сүйрүүлж хувьдаа авагсдыг баяжуулдаг тийм л философ юм бишүү ай ч дээ
Нэргүй 2025-03-25 202.55.191.194
ёстой хуцаарай Давгаа, Сумьяабузараа. Өчнөөн жил монголын хүүхдүүдийг циркгүй байлгачаад одоо засвар нь дуусахаар өндөр үнэтэй түрээслүүлнэ гэвэл. Та нар менежментийг сайжруулна гэсэн менежментийн хувьчлалаар авсан шүү Монголчууд зүгээр өгөөгүй шүү
Зочин 2025-03-25 64.119.29.46
За юу гэж мөнгөөр түрээслэх вэ дээ цирк бол ямарч төлбөргүй эзэмших эрхтэй шүү дээ тийм их мөнгө хаанаасаа тамирчид гаргах юм вэ арай арай хамтраад ажиллах хэрэгтэй шүү
Зочин 2025-03-25 202.70.34.70
Ёстой л бид нарыг бага байхад очдог дуртай газар чинь цирк л байсан шүү дээ. Охин маань 5 настай байхад циркт ороод өвөөгийн маань тоглолт хийдэг байсан циркийг яагаад худалдаа наймаа хийдэг газар болгосон юм бэ? Даргатайн ээжээ би уулзая гэж байсан даа. Жаахан хүүхэд хүртэл цирк ямар хэрэгтэйг ойлгож байхад юу болгож хаясан билээ дээ хөөрхий.
Нэргүй 2025-03-25 59.153.87.59
Давгадорж юм үзэж, нүдний хор нь арилсан залуу учир
циркийн байгууламжийг залуу үедээ түрээслэхгүйгээр бэлтгэл сургуулалтыг хийлгэнэ байх аа.
yundch araixtl; 2025-03-25 50.147.160.114
nuuteereeozx
neg boovni cyyl 2025-03-25 50.147.160.114
opoldomgyi xuisen tsupkuig, xynuiyumuig baliar bolgodogoz, uupigoon golgyi gadniiez cabaagyi
Зочин 2025-03-25 139.5.219.133
аса тай хэл амаа ололцох амаргүй Долгорсүрэнгийн хүүхдүүд ер нь энэ улсын иргэн мөн үү шуналаас цаашгүй
Зочин 2025-03-25 139.5.219.133
аса тай хэл амаа ололцох амаргүй Долгорсүрэнгийн хүүхдүүд энэ улсын иргэн мөн үү ер нь шуналаа барьж болдогюмшүү
ybut 2025-03-25 50.147.160.114
indmedeebildyych ; Uni Amtrak next panarom baishing soard, gilber, arcalypsets
saitaar zasaglyylj 2025-03-25 50.147.160.114
– xamaapalaa;
За за дуусгая . Бичвэл бичээд л бна 2025-03-25 66.181.179.11
Соёлын яамчдээ намын хувиарлалттаар томилогдсон Соёлооч мэдэхгүй урлагаа ч мэдэхгүй үе үеийн яЛАЛАРЫН сайд нар я***н бие үнэлэгч , цүнх баригч нарын зайдагнадаг суудаг суудал болсон . Цирк нь юу болж байна театр нь юу болж байна кино үйлдвэр нь юу болж байгааг мэдэхгүй . Ийм соёлын яамдаар яахав дээ . дүлий сохор үе үеийн соёлын яамны дор дарга нар нь бужигнуулжил байсан л даа хөөрхийс . Хаашаа ч цаг үе байсан юм бэ дээ
Үнэн хүчтэй 2025-03-25 66.181.179.11
Соёлын яаманд хамаатай , Сангийн яамнаас уран бүтээлийн төсөвөө авчихна . Дээр нь тоглолтын орлого , гадаад тоглолтын хувь орлого , багш нар нь хүүхэд болгоноосоо хувь гээд л үхэр дотор үхэр гэгчээр улсын байгууллага хувийн байгууллага нь холилдсон газар байсан . Төр нэгэнтээ нэг тийш нь шийдсэн нь дураараа дургигчидыг олон жижиг продакшн студи болгоно хувиргасан . АСА багч барилгийг аваад дэлгүүр гуанз угаалгын газар , банк гээд л юу хийж болох бүхнийг л оруулсан .Цирк болон АСА даа амжилт хүсе
Үнэн хүчтэй 2025-03-25 66.181.179.11
Циркчид анх өөрсдөө авч хувьдаа эзэмшихээр хувьчлалд оруулсан . Уул нь зүгээр байрандаа байвал байх л байсан . гэвч тоглолтонд АСА , Ексээлпил , Монгол цирк гэсэн гурван баг төсөл өгч Төрийн өмчийн Сугар АСА багт өгсөн . АСА баг төрөөс ямарч санхүүжилт төсөв авахгүйгээр циркийг авж явна гэсэн нь Савыг нь аваад саалийн нь асгана гэдэг нь болсон . одоо яахав дээ циркчид минь ахмад үедээ гомдохоос Монголын цирк бол дэлхийн циркийн жүжигчид бэлддэг өвлийн бааз л болчихсон байсан л даа . үнэндээ .
Нэргүй 2025-03-25 139.5.216.110
Улс өмчөө зүгээр аваачээ. Саяхан стадионоо авсан биздээ
Зочин 2025-03-25 126.36.70.109
Цирк чинь хувьд очоогүй зөвхөн менежментийн хувьчлал хийгдсэн газар.
Нэргүй 2025-03-25 66.181.191.139
Иш чааваас, Урлаг ингэж ч дор орох гэж дээ
Нэргүй 2025-03-25 103.212.117.12
ДОГОГИИН ШЭЭСНҮҮД ДАВАР
Нэргүй 2025-03-25 108.147.36.63
Циркээ буцааж авъя аа….Долгорсүрэн зааны хулигаан банди нарт Монгол улс өргүй….
Irgen 2025-03-25 202.55.188.81
mglchdiin shunal duusahgui yum bndo tamine zvger baisan tsirke enged hund umchilud uursuddu turees yanaa tamine mgl d buteh yum algaa tamine
y 2025-03-25 50.147.160.114
aimaar xylgaich #;
Нэргүй 2025-03-25 188.162.254.81
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!!!
Нэргүй 2025-03-25 45.117.34.125
төр маш буруу зүйл хийсэн нь л харагдаж бн, юуг хувьчилах эсвэл хувьчилж болохгүйгээ ялгаж салгаагүй мөнгө улаан нүд цагаан гэж аашилсных, иймэрхүү үйлдлүүдийг харахад манай төрд бодлого гэж огт бхгүй тухайн үеийн мөнгөний эсвэл танил талын сэтгэл хөдлөлөөр асуудалд ханддаггүй, циркийг хувьчилмаар бнаа гэхэд энийг болдоггүй юмаа гээд хэлэх зангараг бгаагүйнх,
Нэргүй 2025-03-25 59.153.115.37
Монголын цор ганц циркийг Дагва ингээд устгачихсан гэхээр
Нэргүй 2025-03-25 103.212.117.12
ӨРЫНХӨ ОРДОНД ОРХОД ТҮРЭСЛЭХ Ү
зочин 2025-03-25 66.181.166.196
Түрээслээд байх хэрэг юун төр хурааж аваад л циркээ оруулчих хэрэгтэй ш дээ, угаасаа хувийн өмчийг дээрэмдээд нийгэмчлээд дуусаж байгаа биз дээ, ямрыг хураагаад ямрыг нь үлдээгээд байдаг юм бэ, тэгээд ч хувьчлал нэрээр сул тавиад туучихсан иймэрхүү гэзруудаа бол асуудалгүй авмаар
сонгогч 2025-03-25 202.9.46.52
1 малыг дийлдэггүй төр засаг, яамтай улс өрөвдөлтэй…..
Нэргүй 2025-03-25 49.0.156.20
Хувьчлал нэрийн доор Ард кино театр Цирк гээд л бүгдийг луйвардаж авсан Ард түмний юмыг тэгээд эргүүлээд тэдэнд түрээс нэртэй мөнгө хүүлэх хэрэгсэл болголоо Ийм л ардчилал манайд цэцэглэн хөгжүүлж 30 гаруй жил боллоо
Нэргүй 2025-03-25 66.181.191.58
odoo tsirk bish Bolson shuudee. Arena Bolson. buh turliin toglolt hiine. bas ter huree huuhnii dugui malgai ch gej shig. Romaniad yag iim gehdee iluu tom barilga baidag. teriug bas huree huuhen bavaad gej gee yu
Нэргүй 2025-03-25 103.57.94.190
Циркийн байрыг яагаад хувьчилсныг МАН мэдэхгүй бол чөтгөр л мэдэх байхдаа
Нэргүй 2025-03-25 82.102.22.141
Улс циркээ аваач ээ .Ддтой ярьж тохироод ???
Нэргүй 2025-03-25 202.131.234.123
дагвадоржийг нухаад циркээ авчихаач. эмч нар ухаан алдуулж байгаад эрхтэнгүүдийг нь тоноод авчихна
Нэргүй 2025-03-25 103.212.117.59
Энэ циркийн барилгын төлбөрт гуалин өгдөг түүнийг нь шилж сонгох гэж бөөн ажил болдог байсныг Мод боловсруулах комбинатад ачигч байхдаа хийлцэж явлаа
Zochin 2025-03-25 174.90.223.11
Ulsiin tsirk ulsiinh bh yostoi Uls tohijuulsan zardliig ni ogood medeldee awah yostoi.
Нэргүй 2025-03-25 124.158.122.38
Улс төрийн түшээдүүд юу боддог вэ?
Соёлын сайд нь энэ асуудал дээр анхаараачээ. Арай дэндүү гуйлгачин арчаагүй байна шүү.
иргэн 2025-03-25 122.201.19.99
Буцаагаад циркчдэд нь өгөөрэй
Нэргүй 2025-03-25 203.17.23.177
ЗОРИУЛАЛТААР НЬ АШИГЛАХГҮЙ, ХЭТ ИХ АШГИЙН ТӨЛӨӨ ИЛИЙ БАЛАЙ ГАРУУДЫН ШОУ ТОГЛОЛТУУДЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХАА БОЛЬМООР ЮМ. НӨГӨӨХИЙГ НЬ ТЭГЭЭД БАС ИЛИЙ БАЛАЙ ГАРУУД ОЧИЖ ҮЗЭЭД БАЙХ ЮМ АА. МОЯА НАРЫН ДУУ ХӨГЖИМ ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ ЧААВААС
чч 2025-03-25 202.72.245.121
МОНГОЛ ЯАГААД ЦИРКЭЭ ШООВОРЛОД БАЙНА.