Трамп 530 мянган цагаачийн эрх зүйн статусыг цуцлана

Трамп 530 мянган цагаачийн эрх зүйн статусыг цуцлана

Трамп 530 мянган цагаачийн эрх зүйн статусыг цуцлана

Дональд Трампийн засаг захиргаа АНУ дахь Куба, Гаити, Никарагуа, Венесуэл зэрэг улсын 530 мянган цагаачийн ​​түр эрх зүйн статусыг цуцлах болжээ. Цагаачдын эсрэг тэмцлийн хамгийн сүүлийн өргөтгөсөн арга хэмжээ болох энэ алхам дөрөвдүгээр сарын 24-нөөс хэрэгжинэ.

Жо Байдены үед цагаачдад АНУ-д ивээн тэтгэгчтэй бол хил нэвтрэх зөвшөөрлийг олгосон бөгөөд энэ нь хоёр жилийн хүчинтэй хугацаатай байв. Гэвч Трампийн шийдвэр хэрэгжиж эхэлснээр тэдний хугацаа хоёр жилээсээ өмнө дуусч байна гэсэн үг. Венесуэлчүүдийн хувьд энэ зөвшөөрөл 2022 оноос хүчинтэй болсон бол куба, гаити, никарагуачуудын хувьд 2023 оноос хэрэгжиж эхэлжээ.

АНУ дээрх дөрвөн улстай дипломат харилцаатай байдаг ч гэлээ засгийн газартай нь өв тэгш харилцаатай биш юм.

Хүмүүнлэгийн өршөөлийг ийн зогсоосных нь төлөө цагаачид болон хэсэг америк иргэн Трампийн засаг захиргааг шүүхэд өгчээ. Байдены үеийн зөвшөөрлийн хугацаа нь дуусч буй цагаачдын хувьд өөр төрлийн хамгаалалт, эрх зүйн статус байх эсэх нь тодорхойгүй. Энэ шийдвэр улс орон даяар шаардлагагүй эмх замбараагүй байдал үүсгэхийн зэрэгцээ олон гэр бүлийг шархлуулна гэдгийг албаныхан мэдэгдэж байна.

Орос, Украины дайнаас болж АНУ-д ирсэн 240 мянга гаруй украин цагаач бий. Тэднийг хэрхэхээ удахгүй шийднэ гэж Трамп энэ сарын 6-нд мэдэгдсэн билээ.

ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-24 202.9.46.66

Жомбого Трамп

Avatar

Нэргүй 2025-03-24 209.53.30.71

хогнуудыг бүгдийг нь хөөж гарга. хэн зүгээр тэжээж байсан юм бэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж