АН: Гэм буруутай нь шүүхээр эцэслэгдээгүй байхад буруутгаж болохгүй

АН: Гэм буруутай нь шүүхээр эцэслэгдээгүй байхад буруутгаж болохгүй

АН: Гэм буруутай нь шүүхээр эцэслэгдээгүй байхад буруутгаж болохгүй

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн /2025.03.24/ хуралдаанп гадаад эдийн засгийн нөхцөл байдлын талаар Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр мэдээлэл өгсөн байна. Мөн Хууль зүйн сайд О.Алтангэрэл “Ноорог” медиатай холбогдон үүссэн асуудлаар мэдээлэл хийжээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Жаргалан “Энэ хавар эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч магадгүй гэдэг асуудал яригдаж байгаа учраас бизнесийн орчныг сайруулах чиглэлээр хийж байгаа асуудлын талаар бүлэг хэлэлцлээ.  Инфляци өсч байгаа шалтгаан, төсвийн орлого буурч байгаа талаар бүлгийн гишүүдэд холбогдох албаны хүмүүс мэдээлэл өглөө. Инфляци энэ оны хоёрдугаар сард 9.6 хувь болсон. Төсвийн орлого өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 23 хувиар буурсан байна.

Эдийн засаг хөгжлийн яамнаас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна. Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл дээр тодорхой саналыг бэлэн болгосон байна.  Мөн бүлгээс Татварын багц хуулийн төсөл дээр ажлын хэсэг байгуулж ажиллах шийдвэр гаргалаа. Татварын дарамтыг багасгах, эдийн засгийг идэвхжүүлэх чиглэлээр санал санаачлага гаргах дээр санал нэгдлээ.

Үүнээс гадна хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах хамгаалах асуудлаар сүүлийн өдрүүдэд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Хууль зүйн сайдаас мэдээлэл авлаа. Ардчилсан Үндсэн хуулиар баталгаажсан, хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой асуудал дээр Ардчилсан намын  бүлгин гишүүдийн байр суурь хөдлөхгүй байх ёстой. Хэвлэн нийтлэх эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөөний төлөө тэмцсээр ирсэн байр сууриа илэрхийлэх нь чухал юм гэж үзлээ гэв.

Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

-Цагдаагийн байгууллагаас цахим мөрийтэй тоглоомтой холбоотой асуудлаар шалгаж байна гэж мэдээлэл хийгээд байхад хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй холбоод байгаа нь ямар учиртай вэ. Энэ асуудал дээр УИХ,  Засгийн газры сайд нар дуугараад байх нь хэр зохимжтой вэ. Цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах үйл ажиллагаанд оролцох нь хууль зөрчсөн үйлдэл биш үү?  

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Нөхцөл байдлыг дүгнэхэд дээр үед авлигын асуудлаар баахан хүнийг хэвлэл мэдээллээр дүүжилж байснаа өмдний тэлээгээр хэрэгт хийдэг шиг л хэвлэл мэдээллийн амыг хаах бодлого  явж байна.  Хэвлэлийн амыг боохын тулд  хуулийн байгууллагын өгч байгаа мэдээлэл өдөр болгон өөрчлөгддөг. Ямар нэгэн хамаатай хамаагүй хэргээр хэрэгт холбохыг хүсээд байгаа арга барил харагдаж байна.

Том асуудал ярьж байснаа өмдний тэлээний хэрэг давтагдах гээд байна.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

-Хэрэг явдал гуравдугаар сарын 18-нд болсны дараа Хууль зүй дотоод хэргийн сайд хоёр удаа,  цагдаагийн байгууллага хэд хэдэн удаа мэдээлэл хийсэн. Олон улсын жишгээр хөдөлшгүй нотлох баримт гэсэн ойлголт байдаг. Цагдаагийн байгууллага хуулийн дагуу үйл ажиллагаа явууллаа гэхэд хэн нэгэн хүнийг буруутгаж байгаа бол тодорхой хуулийн зүйл заалтыг ишлэж буруутгах ч юм уу ярина уу гэхээс биш олон аргумент дэвшүүлэх ёсгүй.

Цаг хугацаны хувьд юу болсон гэхээр  тухайн үйл явдал болохоос  5-6 хоногийн өмнө “Ноорог”-ийн залуус сонгуультай холбоотой баримтат кино хийж байгаа гэсэн мэдээлэл гарчихсан, хүлээлт үүсгэчихсэн байтал энэ үйл явдал болсон. Иргэдийн хардах эрх байна. Энэ хэрэг дээр 6-7 янзын аргументыг субьектууд дэвшүүлсэн. Нэг болохоор үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн,  нэг болохооор цахим мөрийтэй тоглом,  нэг болохоор хувь хүний нууцыг задруулсан, нэг болохоор бусдыг амь насаа хорлоход нөлөөлсөн гэдэг юм уу маш олон зүйл заалтууд явсан нь иргэдэд яллах сэтгэл зүйтэй асуудалд хандаад байгаа юм биш үү. Энэний цаад  зорилго нь хэвлэн нийтлэх эрхтэй холбоотой юм биш үүгэдэг хардлага иргэдийн дунд явсан. Өмнө нь болсон үйл явдлууд дээр ч гэсэн ийм төрлийн зүйл явсан.

Энийг шууд улс төрийн байршилд ашиглах, гуйвуулах зорилгоор компанит ажил явсан. Сошиал дээр, хэвлэл мэдээллээр ижил төрлийн мэдээллийг өөр гарчигаар гаргах ч гэдэг юм уу, хувь хүмүүсийн асуудал биш юм байна, хуулийн асуудал биш юм байна, цаанаа уул уурхай болон компаниудын асуудал юм байна гэдэг гэдэг ойлголтыг нийгэмд төрүүлэх гэж байна гэж явсан. Энэ асуудлаар бид Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр Хууль зүйн сайдаас тодруулга авах гэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулинд аливаа хүнийг шүүхээр эцэслэгдэн гэм буруутай нь тогтоогдоогүй байхад түүнийг яллаж болохгүй гэдэг нийтлэг зарчим үйлчилж байх ёстой. Тэгэхгүй дуулиан шуугиантай юм болгоны өмнө асуудал тодорхой болоогүй байхад цагдаа, хэвлэл мэдээлэл, хувь хүн нь янз бүрийн байр суурь илэрхийлээд шүүхээс өмнө нийгмээрээ яллах хандлага газар авсан. Энэ нь шүүхийн бие даасан хараат бус шийдвэр гаргалтад хүртэл нөлөөлөх  ийм хортой зүй тогтолтой байгаа. Монгол Улсын эрх чөлөөний индексийг ухраах хүчин зүйл болж байгаа учраас талуудын байр суурийг авч нухацтай хандах ёстой гэж үзэж байгаа.

Үндсэн хуулиар олгогдсон  хэвлэн нийтлэх эрх чөлөөний асуудал байгаа. Нөгөө талдаа хүний гэм буруутай нь шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байхад гэмт хэрэгтэн мэтээр зарлаж, процессыг улс төрийн маягаар тайлбарлаж, нөхцөл бадал гаргаж байгаа нь эрсдэлтэй.

Тийм учраас сэтгэл хөдлөлөөр бус эрүүл саруул ухаанаар хандах ёстой гэж үзэж байгаа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-24 103.57.95.224

яхэвлэл мэдээлэл нэртэй яаж ахуйн нэгж үүсгэчихнэ. түүнийхээ ард хжлгай луйвар,мөрийтэй тоглоом,сонгуулийн мөнгө босгох,бусдыг гүтгэх баримт цуглуулах,нээнтэг шантааж хийх мөнгө нэхэх зэрэг өулайгаа,хүний эрх, мэдэх эрх, хэвлэн нийтлэх гэгчээр халхавч хийдэг юм уу? ятэр нь илэрэхээр төлөөний галөгүүд хуцдаг уу. годойшамбуу,цогт гэрл гм.

Avatar

zochid 2025-03-24 76.130.42.82

AH iihan ene noorog geechiin gol humuus ni yum bna,tegeed uheldeed unalaa,harin ter ulaan buhuud ni uursduu yum bishuu

Avatar

Нэргүй 2025-03-24 66.181.184.236

Мтнголын ардчиллын нэр баригчид. ардчилагчид бишд л гол учир байдаг юм. Эд Засагт байх байхгүй ялгаагүй МАН зэрэг бусад хүчнүүдийн хжиллагааг үгүйсгэж, доромжлох цаагуур нь хулгай луйвраа хийж сөнөөхөөс өөрцгүй. Сонгогдсон УИХ-ын гишүүдийг нь сайн хараарай ичмээрээ

Avatar

Нэргүй 2025-03-24 66.181.179.175

SEKSEER XUCHINDUULI BOOBN GOE XXI80955877ANUSN SEXSEER

Avatar

Нэргүй 2025-03-24 66.181.191.66

Саяхан л хөмсөг тэнгэр, харц зөөлөн залуучууд байлаа, одоо тэгсэн хөмсгөө зангидсан, ууртай биеэ тоосон, чанга дугарч хүн загнасан аймшгийн амьтад болжээ, хүн ч хурдан өөрчлөгдөх юмаа, мөнх уих-ын гишүү байх юм шиг ичиг ичиг!!!

Avatar

Нэргүй 2025-03-24 66.181.178.217

Ардчилалыг хэн нэгэн дур зоргоороо аашлах хүн доромжлох эмх замбараагүй эх захаа алдах хэрэгсэл болгохоо боль!Тэр америкт чинь бас хэмжээ хязгаар хууль ёс гэж байдаг юм!Боловсрол муутай өнгөцхөн бодолтой суурь хүмүүжил муутай хүмүүс л ардчилал ярьж хар толгойгоо хаацайлдаг юм!Яг харууд шиг

Avatar

Нэргүй 2025-03-24 66.181.178.217

Шүүх бол буруутай бөгөөд мөнгө амласан луйварчдын тэжээдэг хархнууд

Avatar

Нэргүй 2025-03-24 66.181.160.53

хуцаа өмхий ан ын гишүүн гэхээр яахаараа ийм тэнэг ацнууд байдаг байнаа

Avatar

Нэргүй 2025-03-24 66.181.178.114

Тэгээд гэм буруутай эсэхийг нь тогтоолгохоор цагдаа шалгалтын ажиллагаа явуулж байгааа юм биш үү??? Прокурор нь ч хяналтаа тавьж байгаа нь ойлгомжтой. Их хурлын гишүүн гэхээр л юм болгоынг чичилж байж болдог гэж эндүүрээгүй биз АН-ын бүлгийн гишүүд ээ???

Avatar

Ulziisaikhan Delgertsogt 2025-03-24 202.179.26.238

Нул алдаа … Зөв бичмээр байх юм!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж