Цалингаараа "амьдардаг" ЦЕГ-ын дарга нарын ХОМ

Цалингаараа "амьдардаг" ЦЕГ-ын дарга нарын ХОМ

Цалингаараа "амьдардаг" ЦЕГ-ын дарга нарын ХОМ

Цагдаагийн ерөнхий газрын дарга болон тэргүүн дэд дарга, дэд дарга нарын хөрөнгө орлогыг танилцуулж байна. Гэхдээ тэд сүүлийн 3-5 жил хөрөнгө орлогоо огт мэдүүлээгүй агаад хууль шүүхийн албан тушаалтнуудын хөрөнгө орлого шилэн байх тусмаа авлига, албан тушаалын хэргүүдтэй цагдаа нар хэр шударга ажилладаг нь тодорхой харагдана.


ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА ТӨМӨРБААТАРЫН СҮХБОЛД

Тэрбээр, 2023 оны есдүгээр сард Цагдаагийн ерөнхий газрын даргаар томилогдсон билээ. Цагдаагийн ерөнхий газрын даргаар томилогдох үедээ буюу 2023 онд л хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлж байжээ. Түүний жилийн нийт орлого нь 82.5 сая төгрөг байна. Үүнийг 2022 оны /48.3 сая/ хөрөнгө орлогын мэдүүлэгтэй харьцуулахад бараг  хоёр дахин өсчээ. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 17.1 сая төгрөг гэж мэдүүлсэн байна. Харин нэг нийтийн орон сууц, нэг авто зогсоолтой эдгээр нь нийт 203.6 сая төгрөгийн үнэтэй ажээ. Мөн Toyota prius Alpha загварын нэг автомашинтай үүнийгээ 30 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн тэрбээр, 246 сая төгрөгийн үнэ бүхий малтай. Үүнд хурдан удмын адуу 65, хонь 20, үхэр 10 гэж мэдүүлсэн байна. Эдгээрээс гадна эзэмших эрхийн 20 сая төгрөгийн үнэтэй хоёр газартай. 6.9 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Дотоодын банкинд 42 сая төгрөгийн хадгаламжтай гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс хойш хоёр жил өнгөрчээ. Хоёр жилийн хугацаанд түүний хөрөнгө орлого хэд болж өссөнийг хэн ч мэдэх эрхгүй…!

 

Эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын туршлага:

  • 1998-2001 онд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст цагдаа;
  • 2001-2005 онд Цагдаагийн академид сонсогч;
  • 2005-2013 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгч, Эдийн засгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч;
  • 2013-2016 онд Эрүүгийн цагдаагийн газрын 3 дугаар хэлтэст ахлах төлөөлөгч;
  • 2016-2018 онд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст  тасгийн дарга;
  • 2018-2020 онд Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга;
  • 2020.01 сард Эрүүгийн цагдаагийн албаны Дэд бөгөөд Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга;
  • 2020.07-2023 онд Эрүүгийн цагдаагийн албаны дарга.
  • Монгол Улсын Засгийн газрын  2023 оны 09 дүгээр сарын 06-ны 333 дугаар тогтоолоор Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчаар томилогдсон.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА, БРИГАДЫН ГЕНЕРАЛ Ц.НЯМ-ОЧИР

Танилцуулга

Тэрбээр, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар 2020 оны долдугаар сард Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд даргаар томилогдсон. Хамгийн сүүлд 2020 оны долдугаар сард хөрөнгө орлогын мэдүүлгээ АТГ-т мэдүүлсэн байна. Түүний нэг жилийн орлого нь 52.9 сая төгрөг бол гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 39.8 сая төгрөг гэсэн байна. Мөн 450 сая төгрөгийн үнэлгээтэй 1 нийтийн орон сууцтай. 10 сая төгрөгийн үнэлгээтэй эзэмших эрхтэй нэг газартай. Дотоодын банканд 49.1 сая төгрөгийн хадгаламжтай. 143 сая төгрөгийн зээлтэй гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс хойш таван жил өнгөрчээ. Энэ таван жилд түүний хөрөнгө орлого хэр болж өссөн нь олон нийтээс нууц болжээ.

Эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын туршлага:

  • 1991-1992 онд Гал түймэртэй тэмцэх хэлтэст гал сөнөөгч, туслах байцаагч;
  • 1992-1996 онд Цагдаагийн дээд сургуульд сонсогч;
  • 1996-2002 онд Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч, эдийн засгийн төлөөлөгч, эдийн засгийн ахлах төлөөлөгч;
  • 2002-2008 онд Эрүүгийн цагдаагийн газрын 3 дугаар хэлтэст ахлах төлөөлөгч;
  • 2008-2011 онд Эрүүгийн цагдаагийн газрын 9 дүгээр хэлтэст тасгийн дарга;
  • 2011-2012 онд Эрүүгийн цагдаагийн газрын 9 дүгээр хэлтсийн дарга;
  • 2012-2014 онд Нийслэлийн цагдаагийн газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга;
  • 2014-2015 онд Гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2 дугаар хэлтсийн дарга;
  • 2015-2016 онд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга бөгөөд Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга;
  • 2016-2017 онд Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын дарга;
  • 2017–2020 онд Эрүүгийн цагдаагийн албаны дэд бөгөөд Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын  дарга;
  • 2020.01–2020.07 сард Экологийн цагдаагийн албаны дарга;
  • Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 07 дугаар сарын 30-ны Б/21 дүгээр тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд даргаар томилогдсон.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭД ДАРГА Н.МӨНХЗУЛ

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭД ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Н.МӨНХЗУЛТэрбээр, Хууль зүй дотоод хэргийн сайдын тушаалаар 2024 оны наймдугаар сард Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар томилогдсон. Хамгийн сүүлд АТГ-т 2023 онд хөрөнгө орлогоо мэдүүлсэн байна. Түүний жилийн нийт орлого 61.8 сая төгрөг бол гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 48.2 сая төгрөг аж. Тэгвэл 134.9 сая төгрөгийн үнэтэй хоёр нийтийн орон сууцтай,  21 сая төгрөгийн үнэ бүхий нэг суудлын авто машинтай. 2 сая төгрөгийн үнэтэй эзэмших эрхийн нэг газартай. Дотоодын банканд  56.6 сая төгрөгийн хадгаламжтай, 30.5 сая төгрөгийн авлагатай, 100 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ.
2023 оноос хойш мөн л хөрөнгө орлогоо нууцлах болсон байна.

Эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын туршлага:

  • 2001-2004 онд Цагдаагийн академи, Үндсэн хуулийн эрх зүйн тэнхим-Туслах ажилтан;
  • 2004-2005 онд Цагдаагийн академи, Үндсэн хуулийн эрх зүйн тэнхим- Дадлагажигч багш;
  • 2005-2012 онд Дотоод хэргийн их сургууль, Төр захиргааны эрх зүйн тэнхим-Багш;
  • 2012-2017 онд Хууль Сахиулахын Их Сургууль, Эрх зүйн онолын танхим-Ахлах багш;
  • 2017-2019 онд Хууль Сахиулахын Их Сургууль, Эрх зүй онолын танхим-Дэд профессор;
  • 2019-2024 онд Дотоод хэргийн их сургууль, Нийтийн эрх зүйн тэнхим-Профессор;
  • Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 08 дугаар 07-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар томилогдсон байна.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭД ДАРГА ОДООХҮҮГИЙН ГАНБАТ 

2022 онд Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргаар томилогдон ажиллаж байжээ.

Тэрбээр, хамгийн сүүлд 2022 онд АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлсэн байна.  Үүнээс харвал, өөрийн нийт орлого 171.2 сая гэж мэдүүлсэн бол гэр бүлийн гишүүдийн нийт орлого 50 сая төгрөг гэжээ. 1 нийтийн орон сууц, 2 хашаа байшин эдгээрийн нийт үнэлгээ нь 508 сая төгрөг ажээ. 25 сая төгрөгийн авто машинтай, 55 сая төгрөгийн үнэтэй 55 адуутай, эзэмших эрхийн 16 сая төгрөгийн үнэ бүхий 3 газартай, 18 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Дотоодын банканд 16 сая төгрөгийн хадгаламжтай. 134 сая төгрөгийн зээлтэй гэж хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Гурван жилийн хугацаанд түүний орлого хэд болж өссөнийг олон нийт мэдэх эрхтэй, АТГ ажлаа хийнэ үү.

Эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын туршлага:

  • 1992-1998 онд Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт Хэв журмын цагдаа;
  • 1998-2003 онд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст Эрүүгийн төлөөлөгч;
  • 2003-2012 онд Эрүүгийн цагдаагийн газарт Эдийн засгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Чиглэлийн ахлах төлөөлөгч;
  • 2012-2016 онд  Булган аймгийн цагдаагийн газрын дарга;
  • 2016-2017 онд Хэнтий аймгийн цагдаагийн газрын дарга;
  • 2017-2021 онд Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын дарга;
  • 2021-2022 онд Тээврийн цагдаагийн албаны дарга. Одоогийн байдлаар Цагдаагийн Ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байна.

НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН УДИРДАХ ГАЗРЫН ДАРГА Э.ТОВУУДОРЖ

Э.Товуудорж: Өнөөдөр улсын хэмжээнд сонгуультай холбоотой 130 дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн

Тэрбээр, 2022 онд Эрүүгийн цагдаагийн албаны дэд дарга, 2021-2022 онд Эрүүгийн цагдаагийн албаны Дэд бөгөөд Үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн дарга, 2023 онд Зөрчлийн хэрэг бүртгэх албаны даргаар тус тус ажиллаж байжээ. Одоогийн байдлаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргаар ажиллаж байгаа аж. Түүний хувьд хамгийн сүүлд 2023 онд Зөрчлийн хэрэг бүртгэх албаны дарга байхдаа АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлж байжээ. Тэрбээр, жилийн 47.9 сая төгрөгийн орлоготой. Харин гэр бүлийн нийт орлого нь 12.1 сая төгрөг ажээ.

Хоср нийтийн орон сууц, нэг хашаа байшин, хоёр авто зогсоол, бүрэн ашиглалтад ороогүй нэг барилгатай. Эдгээр нь нийт 710 сая төгрөгийн үнэлгээтэй байна. 18 сая төгрөгийн үнэ бүхий суудлын авто машинтай. 199 сая төгрөгийн үнэ бүхий малтай. Тодруулбал, адуу 60, хонь 30, ямаа 35, үхэр 20, хурдан удмын адуу 14 тоо толгой гэжээ. Мөн эзэмших эрхийн 3, өмчлөх эрхийн 3  газартай эдгээр нь нийт 50 сая төгрөгийн үнэлгээтэй юм байна. 9.6 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, дотоодын банканд 3.5 сая төгрөгийн хадгаламжтай, 74 сая төгрөгийн зээлтэй гэж тус тус мэдүүлсэн байна. Тэрбээр мөн л сүүлийн хоёр жил ХОМ-гээ шинэчлээгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
БурууБуруу
10
ХахаХаха
9
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

52 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 202.126.88.147

Emegtei tsagdaa, ter general tsagdaa 2 ni yag mergejliin sanagdlaa. Busad ni zugeer l Oyukiin nzuud bna.

Avatar

Топор 7 цагийн өмнө 59.153.113.82

энэ эмэгтэй дэд даргаас бусад бүгд л эдийн засгийн төлөөлөгч байсан хүмүүс байна Гэхдээ ёр нь Хэнтий аймгийн угшилтай буюу ерөнхий сайд Оюунэрдэнэний нутгийн болон хамаатар төрөл садан найз нөхдүүд бол уу Сүүлийн 3 жил Хэнтийн аймгийн улсаас өгч байгаа төсөв Дархан Эрпэнэт Сэлэнгэ Төв Хөвсгөл гэх мэт Монгол улсын гол эдийн засгийн авч яваа үйлдвэрлэгч аймагаас барга 4-5 дахин их байдаг тэр аймагт бүтээн байгуулалт нэрээр тендёр нэрээр улсын мөнгө хулгай хийж хуйвалдаж мөнгө угааж байдаг

Avatar

ХҮН 8 цагийн өмнө 66.181.176.93

Төрийн албан хаагчид жил бүрийн 2 сарын 15 дотор хөрөнгө орлогоо шинэчилж мэдүүлдэг үүрэгтэй байгаа шүү. Төрийн албаны хамгийн наад захын шаардлага, үүнийгээ хугацаанд нь мэдүүлээгүй буюу, огт мэдүүлээгүй бол хариуцлага хүлээдэг заалттай, мөн 165 саяас дээш үнийн дүнтэй орлого олсон бол дариу мэдүүлдэг хуультай. Ийм юм бичиж суудаг ичиг ичиг, онигоо цаашаа ха ха ха 😅

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 203.91.115.54

монгол улс бол авилгачин хулгайч нарын диваажин шүүдээ. эд нар бол хулгайч авилгачид гээд таагаад хэлчихэд буруудах юм ер байхгүйАТГ ажлаа хийгээчээ

Avatar

Эрүүл ухаанаар бодоод ннг үзээрэй 10 цагийн өмнө 66.181.189.145

та нар бодоод үзээрэй эрүүл ухаанаар ийм цалин аваад ингэж хөрөнгөжиж чадах уу гээд яагаад ч чадахгүй !!!!

Avatar

Нэргүй 2025-03-25 66.181.187.143

75 үнэн хэрэг дээрээ эд нарт хуваагдаж очдог ч байж магадгүй

Avatar

Нэргүй 2025-03-25 185.220.101.103

цагдаагийн удирдлагад арай л нусан чавхнуудыг томилоод байна уу

Avatar

Нэргүй 2025-03-25 139.5.219.240

БОДИТ БАЙДАЛ ДЭЭРЭЭ ЦАГДААГИЙН АВИЛГАЧИН ХУРАНДАА НАР АРДЫН ХҮҮХДҮҮДИЙГ ТУШААЛ НЭРЭЭР АШИГЛААД ҮНЭТЭЙ ХАУСТ АМЬДАРЧ, ҮНЭТЭЙ ЖИЙП ХӨЛӨГЛӨӨД Л ЯВЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ

Avatar

Ганбат 2025-03-25 59.153.114.65

Ганбат нь 5 хаустай, бүгдийг нь өөр хүний нэр дээр

Avatar

Нэргүй 2025-03-25 192.42.116.173

Монголын цагдаа жэнко, данх хоёрын хурууны үзүүрээр хөдлөдөг болоод удаж байгаа. Ах, дүү хамаатан садангийнхаа нэр дээр хичнээн тэрбумын хөрөнгөтэй байгаа.

Avatar

Нэргүй 2025-03-25 202.9.41.39

Бүгд 300 унаж, үнэтэй хороололд амьдарч, үнэтэй фитнесст хоббигоороо эрхэлдэг. Инстаграм, фэйсбүүк дээр харагдана. Хамгийн үнэтэй гар утас барина. Мал бол тоолохгүй учраас эхэлж мэдүүлэхдээ баахан малтай гэнэ. Удалгүй малын толгойгоор авдагаа авна.

Avatar

Хаха 2025-03-25 59.153.114.193

Манайх шиг авилгалдаа живсэн улсад цагдаагийн удирдлага нь ийм яадуу байх боломжгүй л дээ! Хэрэв үнэн бол ямар ч ажилгүй нөхдүүд удирддаг юм байна. Захын нэг муу гаалийн байцаагч, татварын байцаагч, газрын албаны нөхрийг шалгахад л тэрбумтан болно шүү дээ! За тэгээд дээшээгээ шалгавал улсаараа тэрбумтан болнол доо уган ч ХаХа

Avatar

Нэргүй 2025-03-25 59.153.115.173

Энэ хэд чинь улсын хэмжээний байгууллага удирдах зиндааны боловсролгүй, жирийн цагдаа, гал сөнөөгч г.м. нөхдүүд л байна шдээ!Монголын цагдааг оросын ДХЯ-ны сургуульд бэлтгэсэн кадрууд удирддаг байсан. НКВД философи нь нам, засгийг ард түмнээс хамгаалах; Харин орчин үеийн соёлт улсын цагдаагийн албаны философи нь иргэнийгээ төрийн хүчирхийллээс хамгаалах!!! Цагдаагийн удирдах албаны боловсон хүчнийг АНУ, Израил, Өмнөд Солонгос г.м. улсад бэлтгэх шаардлагатай!!!

Avatar

Нэргүй 2025-03-25 66.181.187.100

Horong huraah huulia hurdan batlaach

Avatar

зочин 2025-03-25 203.23.199.2

Өөрийн орлого нэмэгдсэн нь төрийн албан хаагчдын цалин бараг 2 дахин нэмэгдсэн шүү дээ. Зөв талаас нь хармаар юм

Avatar

Зайл 2025-03-25 202.126.91.131

Хэн ямар хөрөнгөтэй байх өмхий сэтгүүлчид ямар хамаа байнаа

Avatar

Хул 2025-03-25 202.9.46.27

хулгайч физдаакнууд

Avatar

Нэргүй 2025-03-25 210.148.94.144

Эд нар бүгд бусдын гэмт хэргийн нуун дарагдуулж эсвэл өөрсдөө хууль бус хийсэн учраас л ийм баян байгаа юм шдээ

Avatar

Нэргүй 2025-03-25 202.126.91.26

Хужааг өмөөрдөг цагдаа я***н болон халаасны хулгайч нартай нэг баг болж ажилладаг цагдаа гээд есөн бусын л юм сонсож байлаа ер нл үнэн юм шиг бна

Avatar

иргэн 2025-03-25 202.21.121.179

жил бүр хөрөнгө орлогоо мэдүүлэх ёстой биздээ цагдаагийн дарга нар өөр үү

Avatar

Нэргүй 2025-03-25 66.181.179.175

SEKSEER VANXANI SEKSYG AJIL XNE BOOBN XXNO ANUSDAAD UILCHLEED80955877

Avatar

Нэргүй 2025-03-25 202.126.89.66

Хуучны 3 өрөө байр 700 сааас дээш үнэтэй болсон байхад төрд 30 жил ажилласан хүмүүст ийм юм байж болохгүй улс уу.Тролл ботууд нь сэвээд баахан юм бичээд ороод ирнэ.

Avatar

Нэргүй 2025-03-25 59.153.112.205

Монгол ялзрал

Avatar

зочин 2025-03-25 124.158.104.181

хөрөнгө орлогоо жил бүр мэдүүлэх үүрэгтэй, мэдүүлэхгүй бол яах ёстойг хуулинд ингэж заажээ : 13.8.Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ хугацаа хожимдуулж гаргасан, эсхүл бүртгүүлээгүй буюу худал мэдүүлсэн бол дараах хариуцлага хүлээлгэнэ:

13.8.4.нэг жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй, худал мэдүүлсэн, эсхүл хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсан бол албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас халах.
Бүгд халагдах

Avatar

Ха 2025-03-25 64.119.29.144

Цагдаа, сэргийлэгч 2 ялгах чадваргуй Монголын полици. Мен ч еревделтэй нийгэм, новшийн байгууллага даа. Хуучин милици байлаа, одоо полици боллоо. Уйл ажиллагаа нь хэвээрээ даргын тушаал гуйцэтгэгч манкурдууд.

Avatar

Erdene 2025-03-25 202.131.246.10

Уул нь цагдаад гадаад дотоодын шилдэг сургууль төгссөн нөхдүүд байдаг, харамсалтай гадаад харилцааны нэгжээс дээш гаргадаггүй бололтой. Мэдээж тэд даргын цүнх баригч, сүм түшигч байж чаддаггүй.

Avatar

Ха 2025-03-25 64.119.29.144

Хедеенеес хулгай хийх гэж шургалж орж ирсэн новшнууд л бна. Хотын гуйлгачингуудад ямар юмны мал байхав дээ

Avatar

Нэргүй 2025-03-25 103.14.39.162

дунд сургуулиа арай ядан төггссөн нөхдүүд л бна даа сурлага муухан нөхөдүүд л яг энэ хэдийн үед курс төгсөөд цагдаа болдог байлаа

Avatar

Иргэн 2025-03-25 59.153.114.193

Манай цагдаагийн удирдлага дотор нэг ч өндөр боловсролтой хүн алга! Бүгд л соц арга барилтай дотоодын сургуйлаа төгссөн байх юм.Гадаад хэл мэл бол ойлгомжтой яриаад ч хэрэггүй биз ядаж л хүний эрхийг дээдэлдэг чөлөөт эдийн засагтай улсад суралцсан, эсвэл тэр хэмжээний мэдээлэл авч чадах боловсролтой хүнээр удирдуулвал

Avatar

Нэргүй 2025-03-25 66.181.187.100

Монголын тэргүүн зэргийн авилгачид цагдаа, хуулийхан байдаг. Эд нар бол ердөө шинэковууд ш дээ ! Арай ахмад настай хөрөнгөлөг хурандаа, генералууд нь бол аймшиг шүү дээ, бурхан минь !!!
Тэд нар чинь бараг бүгдээрээ шахам Женкогийн гал хамууд, монголын улс төр, нийгмийн хандлагыг өөрсдийн дураар хөтлөж бгаа харанхуй бүдүүлэг этгээдүүд л дээ.

Avatar

Сонгууль 2025-03-25 66.181.187.73

мал хурдан удмын адуу нь манай болон ан өмч байхаа. өмч хувьчлалаар малчдад хувьчилсан гэж хэлээд намынхаа сонгууль болон бусад урамшуулалтай ашиглах зорилгоор гишүүдийнхээ нэр дээр бичдэг байх гэж бодлоо

Avatar

Нэргүй 2025-03-25 66.181.187.224

Хэнтий аймгийн хүнээ ЦЕГ-н даргаар тавихаа данх, еөөк хоёр мэдэлгүй дээ

Avatar

Иргэн 2025-03-25 103.212.116.54

УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэг бүр аймаар бүгдийг нь орлогоосоо татвар төлсөн эсэхийг нь Татварын алба банкаар баталгаажуулж нийтлэвэл жинхэнэ шилэн болоод төлөөгүйг нь алданги торгууль тавиж нийгэмд шударга ёс хурдан тогтоохгүй бол удахгүй хятадын эзэмшилд орох нээ яанам бэ АТГ, Цагдаа Татвар Аудит ажлаа уялдуулаад олигтой хий л дээ

Avatar

Зочин 2025-03-25 103.57.95.182

Товуудорж мөрийтэй тоглоомчдоос авлига авдаг нь баримтаар тогтоогдсоор байхад яагаад ажил хийгээд байдаг юм бэ

Avatar

Зочин 2025-03-25 66.181.177.202

За яагаад цаглаагийн дарга нарыг онцолж ХОМ г нь мэдээлээд эхлэв Олон жил ажилласан хүмүүс энэ зэргийн хөрөнгө байлгүй яахав Даруухан л амьдарч баына Дор ажилгүй улныхан доромжлоод байна уу харин бүр олигархуудын цатгалан пацаанууд уу

Avatar

Нэргүй 2025-03-25 66.181.191.139

САЙН ХУСЧ ЭЭЭЭ

Avatar

Нэргүй 2025-03-25 66.181.191.139

АРАЙ АРАЙ АРАЙ АРАЙ

Avatar

Нэргүй 2025-03-25 202.131.234.123

эд аймшигтай баян юм аа. ямар ямаа хийж баян болсон бэ? шантааж ар хударгаар уу?

Avatar

Б 2025-03-25 103.212.118.71

Цагдаагийн алба бол нийтийн албан тушаалтан учраас элдэв цол тэмдэг огт хэрэггүй ээ. Маш их асуудал дагуулдаг гайтай цол хэргэмээс нь салгачихвал шаал өөр болно шүү!!

Avatar

зочин 2025-03-25 66.181.160.102

Энэ цагдаагийханд цэргийн өндөр дээд цол хэргэм өгөөд байдгаа болих хэрэгтэй шүү !!. Цагдаад хамгийн дээд тал нь ахмад цол л хангалттай … Арми цагдаа хоёр чинь тэс өөр !!!… Арми бол эх орноо хамгаалаад шууд үхэлрүү явдаг газар , Цагдаа бол хулгайч нартай хөөцөлддөг газар …

Avatar

Нэргүй 2025-03-25 103.168.34.38

Харин ч тайван цагт буун дуу сонсож үзээгүй олон генерал цолтон армид байгаа шүү үхсэн ацны үхэл хаана үхэлрүү оров юмаа мэдэж хуцаж байгаач ац минь

Avatar

Нэргүй 2025-03-25 139.5.219.133

Авгай хүүхдүүдийн хөрөнгө нь хэр вэ ? Эднар тэнэг биш бол өөрдээрээ тэрбумийн хадгаламж машин хураагаад сууж байв гэж

Avatar

Нэргүй 2025-03-25 103.212.117.59

Цагдаагийн дарга яахаараа дотоодын цэргийн ерөнхий комдлагч байдгийм. Дотоодын цэрэг бол дотоодод гарах үймээн самуун тэр дундаа тагнуул цагдаа мэтийн хүчний байгууллагын зүгээс гарч болох төрийн эргэлт хийх оролдлого мэтийг дарах гол үүрэгтэй. Ихэнх оронд харяалсан сайдынх нь орлогч сайд командлагч нь байдаг

Avatar

Нэргүй 2025-03-25 139.5.216.49

Бүгдээрээ малын хулгайч нартай хамтарсан юм уу

Avatar

ИРГЭН 2025-03-25 66.181.181.236

Монголын төрийн Албан хаагчид Хөрөнгөжиж байгаагийн нэг үзүүлэлт бол Авилга,,,,,,,,Цагдаа Шүүх Прокурор нь асуудалтай байхад Шударга ёс тогтоно гэж байх уу,,,,,,

Avatar

Нэргүй 2025-03-25 14.1.71.150

Малтай, хурдан удмын адуутай, авлагатай гэдэг хэсэг их асуудалтай даа. Эх үүсвэр нь тодорхойгүй буруу гараар олсон орлогыг ингээд мэдүүлчихдэг хүмүүс олон.

Avatar

Нэргүй 2025-03-25 66.181.190.197

Ёстой л хөрөнгөжсөн хурандаанууд бна

Avatar

Нэргүй 2025-03-25 103.212.162.102

Бүгдээрээ малчин айлйн хүүхэд юм уу. Өөрсдөө малладаггүй байж өчнөөн саян малтай гэхээр жинхэнэ малчид бүх аймаар юм байна. Насаараа төрийн албанд ажиллаад 40.50саяын хадгаламжтай, гайхалтай.

Avatar

Нэргүй 2025-03-25 139.5.219.240

ТОВУУДОРЖ АРАЙ ИХ ИДСЭН БАЙНА

Avatar

Нэргүй 2025-03-25 139.5.219.240

ТЭР АДУУ МАЛ ГЭДЭГ НЬ ХУДАЛ ШҮҮ АТГ ШАЛГААРАЙ АВАХ АВИЛГАДАА ЗОРИУЛЖ САНААТАЙ ХУДАЛ МЭДҮҮЛСЭН БАЙНА… ҮНЭН БОЛ ТЭДГЭЭРТЭЭ ЖИЛ БҮР МАЛЫН ХӨЛИЙН ТАТВАР ТӨЛСӨН БАЙХ ЁСТОЙ… ТӨЛӨӨГҮЙ БОЛ ТАТВАР ТӨЛӨХӨӨС ЗАЙЛСХИЙСЭН ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДОНО… МАЛЧИН НЭРТЭЙ ХЭН БАЙНА ТЭР НӨХДҮҮДИЙГ НЬ ХУУЛЬ САНУУЛААД БАЙЦААХААР ҮНЭНИЙГ НЬ ХЭЛЭЭД ӨГНӨ

Avatar

Нэргүй 2025-03-25 139.5.219.240

НАСААРАА ТӨРИЙН АЛБАНД АЖИЛЛАЦГААСАН НӨХДҮҮД ЦАЛИНГААС ЦАЛИНГИЙН ХООРОНД АМЬДАРДАГ БАЙХАД ЭНЭ АВИЛГАЧ ХУРАНДАА НАР БАС Л ЦУСАЛЖ ДЭЭ

Avatar

Нэргүй 2025-03-25 139.5.218.101

нийгмийн хог шаарууд сургууль соёл, амьдарал байхгүй болоод ирэхээрээ цагдаад ороод улсаар тэжээлгэх юм байна гээд л*****н сургуульд нь сурсан болоод албан ёсоор утсан хүүхэлдэй, хувцасны гол болсон байдаг гэж….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж