Хэсгийн ахлагчийн урамшууллыг нэмэхийг дэмжлээ

Хэсгийн ахлагчийн урамшууллыг нэмэхийг дэмжлээ

Хэсгийн ахлагчийн урамшууллыг нэмэхийг дэмжлээ

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ээлжит бус V хуралдаанаар шийдвэрлэх Хэсгийн ахлагч нарын урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлах тухай, Гал унтраах, аврах X ангийн 100 жилийн ойг тэмдэглэх зөвшөөрөл олгох зэрэг зургаан асуудлыг Засаглал, эрх зүйн хороогоор хэлэлцлээ.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 20 хувиар нэмсэн буюу 792 мянган төгрөг болгож буйтай уялдуулан Хэсгийн ахлагч нарын урамшууллыг ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс 1.2 сая төгрөг болгон нэмэх төслийг НИТХ-аар хэлэлцүүлэн шийвэрлэх юм. Урамшууллын нэмэгдэлтэй холбоотой төслийг НЗДТГ-ын дарга Д.Амгалан Засаглал, эрх зүйн хорооны гишүүдэд танилцууллаа.

Төрийн байгууллагаас гарч байгаа аливаа шийдвэрийг анхан шатанд нь буюу айл өрхийн хаалга татаж, иргэн нэг бүрд таниулан төр, иргэний гүүр болон ажилладаг Хэсгийн ахлагч нарын цалин, урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоохтой холбоотой төслийг хорооны гишүүд дэмжлээ. Ингэснээр НИТХ-ын Ээлжит бус V хуралдаанд хэлэлцүүлэн эцэслэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэмэх 1 минутын өмнө 66.181.179.190

Дүүрэг, хорооны ажлыг үүрч байгаа ганц хүн нь хэлээд гийн ахлагч, ард нь байгаа нөхдүүд зүгээр л аахилаад сууцгаабайна шүү дээ.Хэсгийн ахлагч бол жинхэнэ иргэдтэй тулж ажилладаг төрийн болон намын зарц шүү дээ, нэгэнт нам төрийн эрх мэдлийг авсан нөхдүүд хэсгийн ахлагчийн цалинг нэмэхгүй бол дараагийн сонгуульд хамраараа газар хатгах нь хэнд ч ойлгомжтой шүүдээ

Avatar

Төрийн албан хаагч 2025-03-24 66.181.189.144

Хэсгийн ахлагч нэртэй намын тавиул, сонгуулийн будлианы эздийг өөгшүүлж цалинг нь нэмээд байдаг жинхэнэ төрийн албан хаагч Зохион байгуулагч, Нийгмийн ажилтнууд, мэргэжилтнүүд нь тэднээсээ доор цалинтай болоод ажил хийх хүсэл, урам зориггүй болж байна! энэ завхарлаа зогсоож төрийн албан хаагчдынхаа цалинг нэмнэ үү!

Avatar

Зочин 2025-03-24 139.5.219.133

хэсгийн ахлагч гээд байгаа авгай нар чинь бүгд МАНд элссэн байдаг юм бналээ

Avatar

Нэргүй 2025-03-24 202.9.40.245

Нүүдэлчдын ураг удам агуу дөрөвдүүд өөрсдөө нам төрөө удирдж бж улс орон хөгждөг дөрөвдүүд өөрсдөө улс орноо хөгжүүдг. Агуу ю.Цэдэнбал дарга хийсн бүтээснийг Агуу ю.цэдэнбал даргын бүтээсн босгосн улс орон үйлдвэр аж ахуйн газрыг хулгайч өлөн түрүүний бөөс манж х***а хог шаарууд 35 жил хулгайлж амьдрлаа.

Avatar

Нэргүй 2025-03-24 202.9.40.245

Нүүдэлчдын ураг удам агуу дөрөвдүүд өөрсдөө нам төрөө удирдж бж улс орон хөгждөг дөрөвдүүд өөрсдөө улс орноо хөгжүүдг. Агуу ю.Цэдэнбал дарга хийсн бүтээснийг Агуу ю.цэдэнбал даргын бүтээсн босгосн улс орон үйлдвэр аж ахуйн газрыг хулгайч манж х***а хог шаарууд 35 жил хулгайлж амьдрлаа.

Avatar

Зочин 2025-03-24 66.181.178.59

Хэсгийн ахлагч гэдэг хүмүүс бол МАН-ын сонгуульд л хэрэгтэй, сонгуулиар тэдэнд үйлчилдэг улс л гэж ойлгогдоод байна даа, дараагийн сонгуульд бэлдэж, хүн хүчээ зузаалж байгаа л хэрэг

Avatar

Зочин 2025-03-24 202.179.24.236

Хэсгийн ахлагч гэж хүн байдаг юм уу?

Avatar

сонгогч 2025-03-24 202.9.47.16

хэсгийн ахлагч гэж ямар ажил хийдэг хүмүүс хаана байдаг юм бол ? эсвэл хий үзэгдэл юмуу?

Avatar

Нэргүй 2025-03-24 66.181.191.192

бүү мэд намын хөл гар биз ард түмэнд хэрэгтэй нь харагддаггүй юм даг бийд нэмэргүй байхгүйд гарзгүй гэдэг шиг л …

Avatar

Нэргүй 2025-03-24 202.126.90.96

битгий худал ажил хийж бга юм шиг жүжиглэцгээ…хогны тогны бүх мөнгө нэмэгдээд л бдг хог ачилт гэж зүгээр нэг оронцог хдн шуудайтай томхон гсн нь ачигдаад л үлдсэн хэсэг нь хог.н цэг болж үлддэг тэрэн дээр эргүү нөхдүүд хогоо авчирч хаядаг хог ачсан нэргүй хог.н цэг хэвээрээ үлддэг хэсгийн ахлагч нар дагаж шалгаад сайн цэвэрлүүл.д ачуулаад ажилаа хийж болдоггүй юмуу????хог ачигч нарын цалинг намсэн гсн ажилаа чанартай сэтгэлээсээ хийж блхгүй юу????цалин урамшуулалыг нь чанараар нь тооцооч!!!!

Avatar

Зочин 2025-03-24 59.153.112.83

Дэмий юм хийж байх юм. Цахимаа хөгжүүлчихвэл сонгуулийн луйврын сүлжээ болсон хэсгийг ахлагч нарын хэрэг юу байна. Гол ажил нь 4 жилд 1-2 удаа намын нэр дэвшигчийн төлөө мөнгийг ньтараах биз дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж