Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2025.03.24-нд нийтлэгдсэн

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл хуралдаж байна

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл хуралдаж байна
Хамтарсан Засгийн газраас татвар, нийгмийн даатгалын багц хуулийн өөрчлөлтийг иргэн, аж ахуйн нэгжүүдийн саналд үндэслэн боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна. Дээрх хуулийг шинэчлэхдээ бизнес эрхлэхэд ээлтэй, ажлын байр бий болгох, тэгш, шударга татварын орчин бүрдүүлэх, шударгаар бизнес эрхлэгч, сайн татвар төлөгчийг дэмжиж, татварын зардлыг бууруулахыг зорьж буй. Тиймээс Татварын багц хууль болон нийгмийн даатгалын эрхзүйн шинэчлэлийн талаарх холбогдох сайд нарын танилцуулга болон зөвлөлийн гишүүдийн саналыг өнөөдөр сонсож, хуулийн төсөлд тусгуулах нь чухал гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуралдааны эхэнд онцлов.
Шинэчилж байгуулсан тус зөвлөлийн бүрэлдэхүүнд шинжлэх ухааны байгууллага, их, дээд сургууль, мэргэжлийн холбоод болон Монголын тэргүүлэх ТОП компаниудын удирдлага, хөрөнгө оруулагчид зэрэг 41 төлөөлөл багтдаг юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж