"Мөрдөн шалгах ажиллагааны нууц Монголд утгаа алдсан"

"Мөрдөн шалгах ажиллагааны нууц Монголд утгаа алдсан"

"Мөрдөн шалгах ажиллагааны нууц Монголд утгаа алдсан"

Хуульч, өмгөөлөгч П.Эрхэмбаяртай цаг үеийн зарим асуудлаар ярилцлаа.


-Сүүлийн долоо хоног “Ноорог”-ийн залуустай холбоотой асуудал сошиалд олон нийтийг талцуулж байна. Ер нь "Ноорог"-т цагдаагийн байгууллагаас хойшлуулашгүй ажиллагаа явуулах нь үндэслэл нь юу байсан бэ. Мэдээж та нар танилцуулсан байх?

-Хойшлуулшгүй ажиллагааг ямар төрлийн гэмт хэрэг дээр хийдэг вэ?гэхээр ялын хариуцлага нь хорих ял байгаа тохиолдолд. Энэ тохиолдолд хойшлуулшгүй ажиллагааг хийнэ гэж заасан хуулийн зохицуулалт бий. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу. Одоогийн үүсээд байгаа нөхцөл байдлын тухайд 13.14-өөр "Ноорог"-ынхноос мэдүүлэг авна гэж өмгөөлөгч намайг, сэжигтэнтэй цуг ороход хамгийн доод шатны мөрдөгч анх хэлж байсан. Тэгээд гарч ирээд хэвлэлд мэдээлэл өгсний дараа Цагдаагийн ерөнхий газраас үндэслэл зүйл, заалтыг хэвлэл мэдээлэлтэй холбоогүй, "Ноорог"-ынхныг 13.14 биш, өөр зүйл, ангиар шалгаж байгаа гэж мэдээлсэн. Мөн дахин Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өөрөө тус сайтыг шалгаж байгаа үндэслэл, зүйл ангийг дахин өөрчилж хэвлэлийнхэнд мэдээлсэн.

Хамгийн доод шатны албан тушаалтан буюу ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт юу яригдаж байсан гэхээр хэд, хэдэн сэжигтэнтэй холбоотой мэдүүлгүүдийг авч байхад яг тулж ажиллаж байгаа мөрдөгч нар анх хэлсэн тэр л зүйл ангийг тус бүрд нь хэлж, шалгаж мэдүүлэг авсан. Гэтэл тэр нөхцөл байдал нь тухайн газрын дарга, ерөнхий газрын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайдад очихдоо хэд, хэдэн хувилбараар өөрчлөгдөөд явж байгаа юм.

"Ноорог"-ынхны тухайн нөхцөл байдалд мөрдөн шалгах ажиллагаа үүсээгүй. Хэрэг бүртгэлтийн хэрэг байгаа гэдэг. Хэрэг бүртгэлтийн хэрэг гэдэг нь эрүүгийн хэрэг үүсгээгүй, гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна гэж үзээгүй дугаар аваагүй зүйл гэсэн үг. Гэтэл хуулийн байгууллагынхан аль хэдийнэ янз бүрийн гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг яриад эхэлж байгаа. Энэ нь өөрөө тухайн тохиолдолд том нюанс болчхож байгаа юм.

Өөрөөр хэлбэл, хэрэг бүртгэлтийн хэрэг гэж гомдол шалгаж байснаа "өө энэ дунд их хэмжээний мөнгөн дүнтэй хэрэг байсан юм биш үү?", эсвэл "энэ дунд айхтар нууц баримт, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан зүйл байсан юм биш үү" гэж дур зоргоороо өөрчлөөд өмгөөлөгч, сэжигтнүүдийг байхгүйд цагдаагийн дарга, Хууль зүйн сайддаа аль хэдийнэ мэдээлэл өгчихсөн байсан ийм л үйл баримтуудтай байгаа. Процессын асуудлыг яривал маш урт зүйл болно.

-О.Алтангэрэл сайд өчигдөр "Ноорог"-ынхонтой холбоотой асуудлаар дахин мэдээлэл өгөхгүй. Мэдээлэл өгөхөөр мушгин гуйвуулж байна гэсэн. Бодит байдал дээр өөрийнх нь өгсөн мэдээллийн дүрс бичлэг сошиалд хадгалагдаж байна шүү дээ. Үнэхээр та нар өгсөн мэдээллийг мушгин гуйвуулаад байгаа юм уу?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөн шалгах ажиллагааны нууцыг хэргийн нотлох баримтыг устгах, эсвэл шүүгдэгч амиа хорлох, нөлөөлөх вий гэдэг үүднээс хадгалж, нууцалдаг. Шүүхийн хаалгаар орсны дараа л хэрэгтэй холбоотой бүх зүйл ил тод болдог. Мөрдөн шалгах ажиллагааны процесс дээр хэн нэгэн гарч ирээд саад хийх эсэхтэй л холбоотой зүйл. Үүнийг харгалзаж, олон нийтэд тодорхой хэмжээний мэдээлэл өгч болдог субьект болох хэрэг бүртгэлтийн байгууллага, мөрдөн шалгах байгууллага, прокурорын байгууллага, дээр нь нэмээд өмгөөлөгч нар хэрэг мөрдөлтийг аль болох шилэн, хуулийн хүрээнд явж байгаа эсэхтэй холбоотой л мэдээлэл өгөх боломжтой.

Тодруулбал, мэргэжлийн байгууллагын хүрээнд өгсөн мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн сайд нийтэд мэдээлэх нь асуудал. Хууль зүйн сайдын бүрэн эрхийн асуудалд ийм мэдээлэл өгөх бүрэн эрх олгогдоогүй.

Үүнийг иргэд Засгийн газрын тухай хуулиас харах боломжтой. Ингээд харахаар хууль зөрчсөн үйлдэл харагдана. Хоёрдугаарт, мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулчихлаа гэж бид сэтгүүлчдийг загнаж, ялладаг.

"Ноорог"-ийн кэйс дээр мөрдөн шалгах ажиллагааны нууцыг хэн задруулаад байна гэдэг нь маш тодорхой харагдаж байна. Цагдаагийн байгууллага Хууль зүй, дотоод хэргийн сайддаа хэргийн талаарх мэдээллийг шууд хүргэснээс болж, сайд нь авсан мэдээллээ олон нийтэд дэлгэж өгсөн.

Тэгэхээр яг энэ кэйс дээр мөрдөн шалгах ажиллагааны нууц гэж өөрсдийгөө хамгаалаад, бусад хүнийг мэдээлэл өгөхөөр ял тулгана шүү гэж айлгаад байдаг энэ үйл ажиллагааг хэн хийгээд байдаг нь тодорхой харагдаж байгаа юм.

"ҮГ ХЭЛЭХ, ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ, ХЭВЛЭН НИЙТЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨГ МАШ НОЦТОЙ ЗӨРЧСӨН"

-Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулдаг нэгэн иргэн хэргээ илчилж, цагдаа нартай хамтардаг байсан гэх ноцтой мэдээлэл өгсөн. Яригдаад байгаа 9.3 тэрбумд “Ноорог” гэх газар хамааралгүй, мөрийтэй тоглоомыг цагдаагийн алба хаагч нар хамтардаг гэдгийг ч хэлсэн. Үүний дараа ЦЕГ дотоод хяналт, шалгалт хийж эхлүүлсэн гэж мэдэгдлээ. Та хуульчийн хувьд үүнийг юу гэж харж байна вэ?

-Цагдаагийн удирдлагууд өөрсдөө гарч ирж, шаардлагатай тохиолдолд шууд хэвлэлийн хурал зарлаж, хохирогч тал, сэжигтэн, тэдгээрийн өмгөөлөгчтэй сошиалаар л байлддаг байдал нийгэмд үүслээ. Угтаа мэргэжлийн хуульч, шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөн байцаагч нар хийдэг ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн хүрээнд байх ёстой зүйлийг бид өнөөдөр нийгмээрээ шүүгээд өдөр бүр хэвлэлийн хурал хийгээд байна гэдэг жинхэнэ утгаараа мөрдөн шалгах ажиллагааг гуйвуулж, ямар нэгэн нөлөөнд орж болзошгүй байдлыг үүсгэж байна. Одоо тэгээд цагдаагийн байгууллага хуулийн этгээдийг улс үндэстнийг хагарган буталсан гэдэг зүйл ангиар шалгагдаж байгаа гэж мэдээлээд л олон нийт түүнийг нь маш хүчтэй хүлээж авч, өөр зүйл анги оноо гэхээр, шалгах зүйл ангиа солъё гэдэг байдал гаргах юм уу. Үүнээс болж гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь олдохоо больж, хэргийн ул мөр нь далдраад, үнэхээр гэмт хэргийн шинжтэй гэмт хэрэг үйлдсэн нөхдүүд нь баримтаа устгаж алга болоод, ял завшиж, зарим нь оргон зайлж процесс дуусна гэсэн үг.

Тогтолцооны хувьд энэ бол маш буруу, маш гажууд нөхцөл байдлыг үүсгээд явж байна. Өчигдрийн мэдээлэл хийсэн нөхөр би 9.3 тэрбум төгрөгийн мөрийтэй тоглоом зохион байгуулсан гээд л мэдэгдэж байна. Мөрдөн шалгах ажиллагаа тэр чигтээ "Ноорог"-ийн кэйс дээр утгаа алдлаа.

Ингээд явж байх хугацаанд хэвлэн нийтлэх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг маш ноцтойгоор зөрчсөн. "Ноорог" гэх хуулийн этгээдийг шалгаад байгаа юм уу, ажилтныг нь шалгаад байгаа юм уу. Шалгаагүй бол хэвлэлийн байгууллагын тоног төхөөрөмжийг яагаад хурааж авав. Ийм нөхцөл байдал болдог юм уу.

-Монгол Улс ардчилсан орон гэдэг ч сүүлийн жилүүдэд хүний эрх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хумигдаж байгаад олон нийт бухимдалтай байна. Энэ нь "Ноорог"-ийн кэйс дээр илүү тодоор ажиглагдлаа. Хэвлэлийн эрх чөлөөнд халдах нь ардчилсан нийгэмд ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Ардчиллын үнэт зүйл юунаас эхэлдэг гэхээр иргэн хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, үгээ хэлдэг байдлаас. Гэтэл хүний эрхийг хамгаалдаг төрийн захиргааны байгууллага нь өөрөө дарга нарын бороохой болж байгаа нь үнэн байдлыг хэлж, шүүмжилж болохоо больж, дарангуйлал тогтож, дэглэмийн өөрчлөлт рүү орж байгаа хэлбэр. Үүнийг залуучууд хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй. Тэр ч үүднээс энэ олон өмгөөлөгч, УИХ-ын гишүүд, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн төлөөллүүд нэгдэж, байр сууриа хүчтэй илэрхийлж байна.

Мэдээллийн нэг урсгалтай, өөр сувгаас мэдээлэл авахыг хязгаарлаж, цензурдалт эхэлбэл Монголд ардчилал, хүний эрхийн талаар юу ч яриад нэмэргүй болно.

-Цагдаа, хууль хүчнийхэн санаатайгаар нийгэмд ямар нэгэн дуулиан шидэж өгч, иргэдийг талцуулж байна. Үүнийг зогсоох ямар арга зам байна?

-Боломжтой. Гэхдээ он гарснаас хойшхи үйл явдлууд дээр тухайлбал, угаарт өртөж гэр бүлээрээ нас барсан хэрэг, П.Батчулуун эмчийн асуудал, Ноорогийн процессыг санаатайгаар нийгэмд гаргаж, олон нийтийг талцуулж байна. Энэ хооронд улс төрийн янз бүрийн арга хэмжээ, хууль тогтоомж, шийдвэрийг баталж, амжуулж явахыг үгүйсгэхгүй. Угтаа бол гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгадаг тусгай субьектүүд, мэргэжлийн шинжлэх ухааны үндсэн дээр боловсорсон этгээдүүд шалгах ёстой.

Өөрөөр хэлбэл, хагалгааны өрөөнд хагалгаа хийдэг эмч, сувилагч нар ордог болохоос иргэн, Эрүүл мэндийн сайд нь орж хагалгаа хийлцэж, элгийг нь авна, бөөрийг нь үлдээ гэдэг зүйл практик байдаггүй биздээ.

Яг л үүнтэй адил гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг шалгах, тогтоох, мөрдөн шалгах ажиллагаа явуулах, прокурорын чиг үүргийн хүрээнд хяналтаа тавих, шүүх нь Эрүүгийн хуульд заасан хяналтаа тавих үндсэн шинжүүдээ дүгнэж шийдвэрээ гаргах, өмгөөлөгч нар тэр хүрээнд мэтгэлцэх боломжийг олгохоо болилоо. Тогтолцоог орвонгоор нь өөрчилж байна. Цагдаагийн дунд шатныхан улстөрчийг дагаж цол, хэргэм нэмж явдаг байдлаас болж өнөөдрийн нөхцөл байдал үүсээд байна. Хэрэг шалгаж байгаа цагдаа нарт буруу өгөх арга байхгүй. Дээрээс дарга нар нь үүрэг, чиглэл өгвөл цагдаа түүний дагуу л ажиллана. Энийг л хуулийн хүрээнд болгож, хараат бус байлгах үүднээс чиглүүлдэг болмоор байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
7
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зохиолч Л. Пүрэвдорж 2025-03-25 66.181.179.49

Нууц утгаа алдсан гэдэг нь нуух хэрэггүй гэсэн далд утгатай үг байна. Тийм биш байх аа, мөрдөн байцаах ажлын нууц утгатай байлгүй дээ. Утгагүй бүгдийг ил гаргаад тавьчихвал хэрэг илрүүлж чадахгүй болчихож мэднэ. Харин, шүүхээр ил хэлэлцээд шийдчисэний дараа нууц биш болчихдог.

Avatar

Нэргүй 2025-03-25 103.168.34.170

нэг. үхрийн. эвэр. доргиодог. мянган. үхрийн. эвэр доргино. гэж. бүх. ажиллаж. байсан хүмүүсийг. хардахаас өөр яах. билээ. тэгээд. цагдаагийн. байгууллага

Avatar

Нэргүй 2025-03-25 202.21.126.141

Дээд шатны шүүгчийн сонгууль, цагдаагын даргын сонгууль бидэнд хэрэгтэй.

Avatar

Зочин:БИД ДЭЭР,ДОРГҮЙ ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГАГҮЙ, ЗӨВХӨН ЭРХЭЭР АМЬДАРДАГ МОНГОЛЧУУД 2025-03-25 103.212.117.27

Монголд зөвхөн ЭРХ ярина.Харин ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА ярьсан хүнийг хоцрогдсон коммуунист этгээд гэнэ. ХҮНИЙ ЭРХ, ХЭВЛЭЛИЙН ЭРХ, ҮГ ХЭЛЭХ ЭРХ, ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ЭР.ХИйг ярьж орчин үеийн боловсролтой, ардчилсан үзэлтэй мундаг хүн болохыг УИХ-ын гишүүнээсээ авахуулаад иргэн хүртэл бүгд ХАРУУЛАХЫГ ХИЧЭЭНЭ. ТӨРИЙН ОРДОН ЛУУГАА ШЭЭЭЖ БАЙГАА ЭРИЙГ ЭРХЭЭ ЭДЭЛЖ БАЙНА ГЭЖ ОЙЛГОНО БИД.Төрийн далбаагаа урж байгаа эрийг шударга гээд УИХ-д гишүүнээр сонгоно. ИЙМ БОЛОХООР МОНГОЛ ХӨГЖИХГҮЙ БАЙГАА ЮМ ШҮҮ ДЭЭ

Avatar

Нэргүй 2025-03-25 66.181.191.139

Цагдаа, цагдаатай холбоотой хуулинд, тэдний хүний нөөцийн хуулинд нь хатжу өөрчлөлт оруулах цаг нь болж ээ

Avatar

Нэргүй 2025-03-25 66.181.185.42

Цагдаад өөрчлөлт хэрэгтэй болжээ

Avatar

хүннү 2025-03-25 202.55.188.84

Та нар ам нээх болгондоо “эрх” гэж ярихаа боль. Үүрэг хариуцлага яагаад ярихгүй байгаа юм? Үүнээс болж толгойтой болгон эрх ярьж эхэлсэн.

Avatar

Нэргүй 2025-03-25 66.181.179.175

SEKSEER UILCHLEED VANXANDAAD80955877MASSAJLI XUSNEER

Avatar

иргэн 2025-03-25 66.181.184.193

Кэйс гэж их бичдэг, ярьдаг болж. Монголоор бичиж , ярьж болмоор юм. Их л гадаадаар ярьдаг, бичдэг хүмүүс бий болж.

Avatar

Уншигч 2025-03-25 70.189.191.59

Уг нь хэрэг гэж Монгол үг бий дээ,кэйс гэдэг үг орж ирээгүй байхад түүхийнхээ туршид хэрэглэсээр ирсэн байдаг,

Avatar

Нэргүй 2025-03-25 66.181.191.139

Одоо нууц гэж байдаг юм уу

Avatar

Рырб 2025-03-25 122.201.31.235

Сайншандын охины алуурчныг хайхад цагдаа нар нууцалсан бол илрэхгүй байсан даа.

Avatar

Зочин 2025-03-25 59.153.113.232

Цагдаагийн байгууллага ард түмнээсээ хангалтгүй дүгнэлт авч байна даа .Бараг дунд шатны хүмүүсийн зариалагаар ажиллаад байгаа юм шиг харагдаж хардагдаад байна .Үндэсний эв нэгдэл гэснээ болиод хувь хүний нууцад халдсан гэв . Дараа нь мөрийтэй тоглоом болов . Тэгээд мөрийтэй тоглоом нь ч нооргийн залуучуудад хамааралгүй шахам болов . Хувь хүний нууц гэх сонгуультай холбоотой кино хийж байсныг цендурдэх ажиллагаа байсан юм болов уу гэсэн хардлага байна .Хувь хүн үү намын захиалага байж болзошгүй

Avatar

Зочин 2025-03-25 66.181.177.202

Манайд мөррдөн байцаалтын нууц хадгалах далбаан дор гэмт хэргийг нуун дарагдуулж замхруулж эцэст нь хэрэгсэхгүй өолгох тохиолдол олон шүү Аль болохоор ил тод ажиллаж сурах хэрэгтэй Цагдаа зохион байгуулалттай мөрийн тоглоомын хэрэг илрүүлсэн байна ясайн ажилласан байна яэнийг мушгиж хэвлэлийн эрх чөлөөний хэрэг болгож байгаа нь буруу Хэрэгт холбогдолгүй зарим залууг шөнө байцаасан бол шүүх хурлын дараа цагдаа уучлалт гуйна л биз Одоохондоо мөрийтэй тоглоомыг тас цохих ньчухал байна

Avatar

сад 2025-03-25 202.21.115.165

Гарчигнаас нь л танай мэдээг уншмааргүй санагдлаа. БАРИМТ гэдэг Монгол үг байсаар байтал мэдээний сайтууд нь хүр КЭЙС нтр гэчихсэн ч байх шиг.

Avatar

Нэргүй 2025-03-25 124.158.123.244

"тохиолдол" гэдэг тогтсон үг бий…

Avatar

Нэргүй 2025-03-25 122.201.31.218

нэг л их гадаад үг хэрэглэсэн хүмүүс байх юм мэдлэг боловсрол өндөр гэж харагдана гэж боддог байхаа хөөрхий

Avatar

Түүхэн дүр 2025-03-25 192.82.92.204

Хууль зүйн сайдын мэдлэг боловсрол, хандлага, хир хэмжээг ард түмэн тодорхой харлаа, энэ нөхрийн хийж хэрэгжүүлэх гэж байгаа бодлого, өргөн барьж байгаа хууль тогтоомжийн төслийг УИХ-аас "долоо хэмжиж нэг огтлох" гэсэн зарчмаар нягт нямбай хэлэлцэхгүй бол жаран хагархай, түмэн цоорхой асуудал оруулж мэдэх нөхөр байна. Иймэрхүү далдага нөхдийг "сэлэмТогмид, Дамбийжаагийн тоодгор" г.м уран сайхны киноны дүр болгож шоолдог бол одоо Оюукийн суганы үс гэж түүхэнд бичигдэх нөхөр шивдээ.кккк

Avatar

Зочин 2025-03-25 202.21.117.194

Цагдаагийн дунд шатныхан улстөрчийг дагаж цол, хэргэм нэмж явдаг байдлаас болж өнөөдрийн нөхцөл байдал үүсээд байна. Хэрэг шалгаж байгаа цагдаа нарт буруу өгөх арга байхгүй. Дээрээс дарга нар нь үүрэг, чиглэл өгвөл цагдаа түүний дагуу л ажиллана. Энийг л хуулийн хүрээнд болгож, хараат бус байлгах үүднээс чиглүүлдэг болмоор байна.
За бараг л зөв дүгнээд хэлж дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж