Д.Цогтбаатар: Би Үндсэн хууль зөрчөөгүй

Хуучирсан мэдээ: 2025.03.24-нд нийтлэгдсэн

Д.Цогтбаатар: Би Үндсэн хууль зөрчөөгүй

Д.Цогтбаатар: Би Үндсэн хууль зөрчөөгүй

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар өнөөдөр /2025.03.24/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.


Тэрбээр "Би гайхаж байгаа учраас Улсын дээд шүүхээс ямар бичиг гарсан бэ гэдгийг очиж аваад шүүхийн шатанд дахин гомдол өгөхөөр материал бүрдүүлэн өмгөөлөгчийнхөө багт өгөх ёстой. Тиймээс Улсын дээд шүүхийн шийдвэрийг очиж авсан юм. Харин Улсын дээд шүүхийн шийдвэрийг очиж авснаараа ямар нэгэн байдлаар надад холбогдуулж байгаа гэмт хэргийг хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөх эрхзүйн байдалд ялгаатай ойлголт байхгүй. Үндсэн хуульд УИХ-ын гишүүн гэж хэн бэ, хүний сонгох болон сонгогдох эрхийн талаар дурдаад өгсөн байгаа. Хэрвээ Үндсэн хууль зөрчсөн, өргөсөн тангарагаасаа няцсан хүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах, түдгэлзүүлэх асуудлыг зааж өгсөн.

Тэрнээс Үндсэн хуулийг Үндсэн хуулийн Цэц тайлбарлана, бусад хуулийг УДШ тайлбарлана.

Дуртай нэгэн хуульч, сэтгүүлчид ямар нэгэн өнцөг гаргаж, хуулийг өөрсдөдөө ашигтай байдлаар тайлбарлах эрхгүй. Өөрөөр хэлбэл, хуульд гурван өгүүлбэр байхад хоёр нь уншиж болохгүй. Би гишүүн болсноосоо хойш Үндсэн хууль зөрчөөгүй. Өмнө нь ч Үндсэн хууль зөрчөөгүй. Би шүүхийн шатанд дахин гомдол гаргаж байгаа. Би жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүн биш. Би хангайн бүсийн нэгдүгээр тойрогт нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Иргэнийг биш УИХ-ын гишүүнийг гэж хуульд заасан" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж