"Тусгай үүрэгт элчин сайдууд ямар ч төлбөргүй ажиллана"

"Тусгай үүрэгт элчин сайдууд ямар ч төлбөргүй ажиллана"

"Тусгай үүрэгт элчин сайдууд ямар ч төлбөргүй ажиллана"

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс сэтгүүлчид өнөөдөр /2025.03.24/ тусгай үүрэгт элчин сайдуудын томилгоотой холбоотой асуудлаар тодрууллаа.

Гадаад харилцааны сайд Б.БАТЦЭЦЭГ:

-Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд гэдэг нь гадаад улсад томилогддог элчин сайд биш. Ямар нэг тодорхой асуудлыг хариуцаад Монгол Улсын Засгийн газар болон Гадаад харилцааны амыг төлөөлөн гадаадын улс оронтой яриа, хэлэлцээ хийх боломжтой, эсвэл дотооддоо гадаад харилцаатай холбоотой ямар нэгэн тодорхой асуудал, сэдвийг хариуцаж ажилладаг, тэр асуудал нь дуусангуут үүрэгт ажлаас чөлөөлөгддөг албан тушаал.

Төрийн гурван өндөрлөгт ажиллаж байсан хүмүүсийг тусгай үүрэгт элчин сайдаар томилсон Засгийн газрын тэмдэглэл гарсан.

Монгол Улс залуу улс. Улстөрчид ч мөн харьцангуй залуу хүмүүс байдаг. Тиймдээ ч улс төрөөс эрт буудаг практиктай. Төрийн гурван өндөрлөгийн тухайд үеийн үед өмнөх удирдлагуудтай байнгын харилцаа холбоотой, санаа оноог нь сонсч ажилладаг. Тэгэхээр өөр, өөр цаг үед энэ төрийг удирдаж явсан хүмүүст амьдралын бөгөөд ажлын асар их туршлага хуримтлагдсан байдаг. Бид ардчиллын замыг замнаад удаагүй байгаа ард түмэн. Алдаа оноо зөндөө байсан. Тэгэхээр миний хувьд тусгай үүрэгт элчин сайдаар төрийн гурван өндөрлөгөөр ажиллаж байсан хүмүүсийг томилж ажилуулах нь зөв гэж бодож байгаа. 14 мега төсөл болон бусад улс орны хөгжилд хэрэгтэй томоохон төслүүдийг өөрсдийнх нь санал дээр үндэслэж хариуцуулж явбал Монгол Улсад хэрэгтэй.

Тусгай үүрэгт элчин сайдууд ямар ч хөлсөөр ажиллаагүй, төрөөс мөнгө төгрөг нэхээгүй. Гадаад улс оронд очиж амьдрахгүй.

Яг л улсынхаа хөгжлийн төлөө гар биеэ зориулъя гэсэн сэтгэлээр хамтарч ажиллаж байна. Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч гэж олон улсад байдаг. Ерөнхийлөгч, ерөнхий сайд нь тусгай эрх өгөөд ажиллуулдаг нэг хэлбэр байна. Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайдын тухайд Гадаад харилцааны яамны дэргэд байдаг албан тушаал. Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайдууд Монголд үеийн үед байсан. Голдуу дипломатууд байдаг учир олон нийт төдийлөн сайн мэдэхгүй байх.

Эцэслээгүй байгаа. Одоогоор 12 хүн байна. Ямар, ямар төсөл хариуцах вэ? гэдгийг Эдийн засаг хөгжлийн яам өөрсдтэй нь болон ерөнхий сайдтай зөвшилцөж, эцэслэн шийднэ.

Одоо бол яриа хэлэлцээний замдаа л байна гэсэн үг. Эдийн засгийн коридорын төсөл, Газын хоолой, төмөр замтай холбоотой төсөл ч юм уу аль нэг дээр тусгай үүрэгт элчин сайд ажиллаад тухайн ажил нь болсон гэсэн тохиолдолд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 1 цагийн өмнө 202.179.18.176

Төрөөс хулгай хийж баяжсан архаг хулгайч нарыг дэмжсэн маш мээхай шийдвэр.

Avatar

зочин 2025-03-24 66.181.179.201

Ямар ч төлбөргүй ажиллана гэж байхгүй шүү дээ. Ажиллаж л байгаа бол цалин хөлс, холбогдох зардал гарна шүү дээ. Юу ч мэдэхгүй хүүхэд хуурч байгаа юм уу

Avatar

🎖 2025-03-24 103.57.95.83

тэтгэвэртээ гарчихаад ажилгүйдлийн мөнгө авах юм гэнээ. дээр нь сб одон тш хб ардын жүжигчин цол.

Avatar

Нэргүй 2025-03-24 203.169.50.240

mega tosloos huvia hurteh bh tee

Avatar

Нэргүй 2025-03-24 139.5.217.57

hahahhahahah yooo neeree

Avatar

Нэргүй 2025-03-24 103.57.92.217

Нүглээ цайруулах албан тушаал гэж ойлголоо.

Avatar

Нэргүй 2025-03-24 202.126.88.195

Энэ худлаа шоудсан балай авгайг хэн дэмжээд байдаг юм бэ

Avatar

зочин 2025-03-24 213.120.231.5

улс төрийн хэллэгээр бол "тусгай үүрэг гүйцэтгэгч элч" хэмээвэл зохилтой. Элчийг төр томилон ажиллуулж байгаа бол шүү дээ. Түүнээс Гадаад яам төрийн захиргааны байгууллагын 1 төлөөлөл юм. Ер нь бол ҮАБЗ-ийн дэргэд аваачих нь зөв дөө. Муу, сайнаар дуудуулж ирсэн хашир, хөгшин хандгай нар залуу сайдыг эс тооно шүү.

Avatar

Нэргүй 2025-03-24 66.181.181.210

Toriin ondor albaniihand tsalin ugaasaa heregtei yumuu?

Avatar

Нэргүй 2025-03-24 178.174.229.45

mungutei bna uu mungugui ajillana uu 3 dah asuudal . YAGAAD IIM MUUHAI LUIVARCHDAD NER HUNDGUI AVILGACHIN SHOROND SUUJ BSAN ARD TUMENDEE AD UZEGDSEN IIM HUMUUSIIG ELDEV ARGA ZAMAAR TURD AVCH IRJ BGAA N MASH GUTAMSHIGTAI . EDGEER HUMUUST / Z ENXBOLDOOS BUSAD N/ NAAD ZAHIIN ES ZUI BII YU? BUH MONGOLIIN ARD TUMEN UZEN YADDAG HUMUUS . MUU BUZARIIN OYUERDENIIN HIIJ BGAA AJIL TIIM UU?

Avatar

KAMEr ytasni xylgaichduig indtsdn 2025-03-24 172.59.228.155

-zntextexnlogi coluxgyi baix ni;

Avatar

- os ; 2025-03-24 172.59.228.155

– oyd ylcuinozt yuch bildyychil,j aan yyn.###

Avatar

Иргэн 2025-03-24 66.181.189.194

тусгаймхангамж эдлэнэ Энэ э хүүхэн мэдээж имэдэн будилна Жг нь төр нь л ажлаа хийх ёстой Тэгээд хийн хоолой барих эсэхийг Зик мэдэх юм уу Хариуцлага хэнихүлээх юм…
Мөн чанар нь данх л худалдаж авч байгаа хэрэг шүү дээ

Avatar

Нэргүй 2025-03-24 149.88.103.49

60 тэрбумын хулгайчаар нь дуудаж байгаад хөөж явуулсан миеэ одоо цагаадчихсан уу эсвэл оюуэрдэнэ 700 дахин их буюу 44 их наядын хулгайнаас ахиухан хүртчээд нээнтэгэнд орцнуу

Avatar

Нэргүй 2025-03-24 66.181.190.96

ЦАЛИНГҮЙ ГЭСЭН ҮГ ҮҮ

Avatar

lllllllll;;;;; 2025-03-24 139.5.219.20

ИВАНУУДЫН ХИЙН ХООЛОЙГ БОЛИОРОЙ!!! ХЯТАД ОРОС ХОЁР АЙХТАР МУУДАЛЦАХ ГЭЭД БАЙХАД "ХИЙ ХИЙ" ГЭЖ СОЛИОРООД БАЛАЙРААД БАЙХ ЮМ.

Avatar

Нэргүй 2025-03-24 66.181.177.224

Энэ нэг балай авгай жуумалзаал твээр яриад бна лээ. даапаалаад бгаан юмуу яасын

Avatar

Нэргүй 2025-03-24 59.153.115.53

эрх мэдэл өгч авлигатай болгосон юм чинь цалингаар яахав дээ.

Avatar

Мөнх 2025-03-24 66.181.191.36

Хувийнхаа мөнгө хөрөнгөөр ажлаа рийх юм уу. Энэ хэдэн дуракыг зүгээр л гэрт нь гэдсийг нь илүүлээд хэвтүүлж бай. Улс орныхор хөгжлийн талаар ядаж хагхс хуудас олигтойхон өгүүлэл бичихгүй байж юун тусгай үүрэг гүйцэьгэ вэ?

Avatar

Нэргүй 2025-03-24 59.153.115.173

Засгийн газраас албан ёсны шийдвэр гараагүй юм байна?! Хуулинд зааснаар Засгийн газрын шийдвэр нь тогтоол, захирамжийн хэлбэртэй байдаг!! "Тэмдэглэл" гэдэг шийдвэр байхгүй!!

Avatar

Иргэн 2025-03-24 202.126.89.101

маш зөв. тэдний нас,туршлага үнэлж баршгүй их.насны хярд гарсан хүмүүс улсдаа нэг тус хүргэх бодолтой л бгаа

Avatar

Зочин 2025-03-24 66.181.186.150

Наад төгцөгүүд чинь цавчаа хулгай луйвар л хийнэ ш тээ. Үүгээрээ гаршчихсан аавынд суугаад гарсан хулгарууд ш тээ. Гадаад явж баахан валют үрнэ. Хор нарйуулна. Заваан шаарууд ш тээ

Avatar

Зочин 2025-03-24 103.57.94.105

Шал худлаа гадаад явуулж шагнаж байгаа хэрэг биздээ. Энэ 12 хүн бүгд монголоосоо хулгай хийж монголчуудын баялагыг өөртөө эзэмшсэн шимэгчүүд шүү

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: ТӨРИЙН ХҮНИЙ ҮГ ЦЭГЦТЭЙ, ОНЧТОЙ БАЙГААСАЙ ГЭСЭНДЭЭ ХОЁР ЗӨВЛӨГӨӨ ӨГЛӨӨ 2025-03-24 103.212.117.27

Дипломат албаны хүний үг, үйлдэл цэгцтэй, ончтой байх ёстой.Батцэцэг сайд Чехэд айлчилж байх үерээ ТВ-ээр Чехийн Ерөнхийлөгчийг Монголд “ХАЙРТАЙ” хүн гэж хэлж байна лээ. Монголд элгэмсэг хүн, элэгтэй хүн гэх мэтээр жинхэнэ монгол үгийг сонгож хэлж болно.Хотын дарга Нямбаатар МУУСАЙН ХАЛТАР ТӨГРӨГТЭЙ ЧЕНЖҮҮДЭЭС айхгүй гэсэн утгатай зүйл хэлнэ нь лээ. Хууль зүйн сайд байсан хүн үндэсний валютаа ингэж доромжилж болохгүй.Хотын дарга хүн хотын иргэнээ ингэж дорд үзэж болохгүй.

Avatar

Файяа стоорм 2025-03-24 202.9.46.27

Танай намынх л хулгайчууд биз дээ

Avatar

Москва 2025-03-24 31.173.81.190

ЦАЛИН БАС АВАХ ГЭЭД БАЙГАА ЮМУУ. ЦАВЧАА НЬ ХАНГАЛТТАЙ БИШУУ????

Avatar

Нэргүй 2025-03-24 66.181.191.207

Төрийн ажлыг хариуцах эзэнгүй болгож завхруулж байна даа. Бие биерүүгээ чихээд эзэнгүй боллоо… Төрийн ажил авсан юм бол өөрсдөө ажлаа хийлдээ…. мэдэхгүй бол ажлаа өгөө. жич зөвөлгөө авч бол болох л байх даа….

Avatar

Балай казиночин авгай 2025-03-24 66.181.190.185

Нэг олигтой сайд байхгүй Монгол яаж өөдлөх вэ ????????

Avatar

Нэргүй 2025-03-24 66.181.191.139

Мэдээж шүү дээ. Тэд ямар өөрийн мөнгөөр үдийн хоол яахав идэх үү болих уу гэж бодохгүй. Анхдагч хэрэгцээ битгий хэл хэдэн үедээ Хуйлгайлчихсан, одоо бол яахав гадныхантай Анд нь ингээд явж байна гэсэн шиг үлгэр яриад л цаг авна. Тэднээс өөр юу, ямар үр дүн хүлээж байгаа юм ??????

Avatar

зочин 2025-03-24 202.55.191.194

хон хэрээнүүд эргэлдэж байна даа

Avatar

зочин 2025-03-24 124.158.104.181

өмнөх тусгай үүрэгтүүдэд ямар цалин урамшуулал өгч байснаа хэлээч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж