"Хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 50 хувь болгож хатууруулсан"

Хуучирсан мэдээ: 2025.03.24-нд нийтлэгдсэн

"Хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 50 хувь болгож хатууруулсан"

"Хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 50 хувь болгож хатууруулсан"

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.


-Валюттай харилцах төгрөгийн ханш өнөөдөр ямар байна вэ. Сүүлийн өдрүүдэд ам.долларын төгрөгтэй харьцах ханш 3499 төгрөгтэй тэнцлээ гэх мэдээлэл цацагдаж байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр  сараас хойш төгрөгийн ханш яаж өөрчлөгдөөд байна вэ?

-Төв банкны тухай хуулиар төгрөгийн ханш чөлөөтэй хөвдөг тогтолцоотой. Ханшийг ганц тоон дээр хатуу барьдаг тогтолцоо байхгүй. Төв банкны үүрэг бол ханшны огцом савлагаа үүсгэхгүй, эдийн засгийн дорио үүсгэхгүй гэдэг бодлого зорилготой ажилладаг.  Монголбанкны зүгээс төгрөгийн ханш тогтвортой байна гэж харж байгаа.  Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш төгрөг 1.4 хувиар суларсан. АНУ -ын ерөнхийлөгчөөр Д.Трамп сонгогдоод дэлхийн эдийн засагт доргионтой мэдээллүүд хийж, бараа бүтээгдэхүүн дээр тариф тогтооно, Америкийн эдийн засаг хүчирхэг болно гэдгээрээ ам.доллар бол бусад валютын эсрэг чангараад байж байна. Энэ хандлага нь төгрөг дээр тодорхой хэмжээгээр дарамт үүсгэж байна.

Нөгөө талаар энэ оны эхний хоёр сард нүүрсний үнэ буурсан, тэр утгаараа Монгол руу орж ирдэг ам.долларын урсгал өмнөх оныхоос бага дүнтэй байгаа. Засгийн газар дээр экспортыг дэмжих ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Экспортын орлого, ханшаа тогтвортой байлгах зорилготой ажлын хэсэг ажиллаж байна.  Монголбанкны валютын нөөц өнөөдөр  4.8 тэрбум ам.долар байна, хангалттай өндөр хэмжээ. Тэр утгаараа төгрөгийн ханш тогтвортой байна.

-Инфляци өссөнд Монголбанк буруутай гэх хандлагыг УИХ, Засгийн газрын гишүүд илэрхийлж байгаа. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Энэ оны эхний хоёр сарын байдлаар улсын хэмжэнд инфляци 9.6 хувьтай байна. Өнгөрсөн оны долдугаар сараас хойш инфляци бага хэмжээгээр өсөөд явж байгаа. Өнөөдрийн байдлаар  инфляци Монголбанкны зорилтот түвшнээс дээш гарлаа. Инфляцийг дотор нь задлаад үзэх юм бол импортын бараа бүтээгдэхүүнээр дамжиж орж ирж байгаа инфляци, дотоодын үйлчилгээний хэсгийн инфляци, төрийн зохицуулалттай барааны инфляци, хүнсний бүтээгдэхүүнээс үүдэлтэй инфляци гээд ангилж болно. Үүнээс хамгийн өндөр өсөлттэй нь төрийн зохицуулалттай бараа үйлчилгээний инфляци, махны үнийн инфляци юм.

Улирлын шинжээрээ мах бол өсөөд явдаг учраас инфляцид дарамт болж байгаа. Төрийн зохицуулалттай бараа үйлчилгээ бол нэг удаагийн шинжтэй гэдгээрээ өнөөдөр инфляцид нөлөөлж байгаа боловч тодорхой хугацааны дараа нөлөө нь арилна. Инфляци энэ оны эцэс рүү Монголбанкны зорилтот төвшин рүү хүрч ирж чадна гэж харж байгаа. Бодлого буруу байгаад инфляци өслөө гэдэгтэй санал нийлэхгүй.

-“Шинэ хоршоо”-ны зээл, цалин хөлс, тэтгэврийн нэмэгдэл, ногдол ашиг тараалт зэргээр дамжуулж бэлэн мөнгөний нийлүүлэлт өссөн нь инфляцид хэр нөлөөлж байна вэ?

-Монголбанк л мөнгө гаргахаар мөнгө нийлүүлэгддэг, өөр замаар мөнгө нийлүүлэхээр биш гэсэн үг биш. Төсвөөр дамжуулаад энэ онд 33 их наяд төгрөг эдийн засаг руу орж ирэх учраас мөнгөний нийлүүлэлт энэ хэмжээгээр өсч байгаа. Төсвийн тэлэлттэй холбоотойгоор инфляцийн дарамт бол байгаа. УИХ 2023 оны хагас жилээс  улсын төсвийг тодотгоод зардал тодорхой хэмжээгээр нэмэгдээд явж байгаа. Төсвийн орлого өөрөө сайн байгаа учраас энэ хэмжээгээр зардал нь өсөөд явж байгаа учраас тэр хэмжээгээр дарамт орж ирж байгаа.

Төв банкны мөнгөний бодлого энэнтэй яаж зохицож ажиллаж байна вэ гэхээр мөнгөний бодогыг хатууруулаад байна гэдэг нь орж ирж байгаа мөнгөний урсгалыг эдийн засагт бага зардалтайгаар шингээх гэж хэрэгжүүлж байгаа бодлогын арга хэмжээ юм.

-Монголбанк Засгийн газраас хараат бусаар ажилладаг.  Засгийн газар бизнес эрхлэгчдээ дэмжинэ гэдэг ч Монголбанк мөнгөний бодлогоо хатууруулахаар бизнесийн зээл олгох төлөв нөхцөл хэцүү хатуурч байна.  Түүнийг дагаад эх үүсвэр нь дийлдэхгүй байна гэдэг зүйлийг бизнес эрхлэгчид яриад байна?

-Төсөв бол өөрөө бүр их огцом тэлэхгүй байх ёстой. Алдагдалгүй төсөв баталсан нь зөв. Тодорхой хэмжэний хэмнэлт гаргаж байх ёстой. Тэтгэвэр, цалин, орлого өссөн. Орлогын суурь нь өссөн учраас зээл авах боломж нь нэмэгдэж байгаа. Тэр утгаараа тэтгэвэр барьцаалсан зээл, цалин барьцаалсан зээл, хэрэглээний зээлүүд өсөөд явж байгаа. Энэн дээр зөрөөд ямар бодлого барих вэ гэхээр бизнес рүү чиглүүлэхийн тулд хэрэглээний зээлэн дээр тавих шалгуурыг хатууруулах арга хэмжээ авч байгаа. Тэр тугаараа Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөлийн сүүлийн хурлаар хэрэглээний зээлийн өр орлогын харьцааг 50 хувь болгож хатууруулсан. Бизнесийн зээлийг л илүү гаргах гэж тэр.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж