Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
-Валюттай харилцах төгрөгийн ханш өнөөдөр ямар байна вэ. Сүүлийн өдрүүдэд ам.долларын төгрөгтэй харьцах ханш 3499 төгрөгтэй тэнцлээ гэх мэдээлэл цацагдаж байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш төгрөгийн ханш яаж өөрчлөгдөөд байна вэ?
-Төв банкны тухай хуулиар төгрөгийн ханш чөлөөтэй хөвдөг тогтолцоотой. Ханшийг ганц тоон дээр хатуу барьдаг тогтолцоо байхгүй. Төв банкны үүрэг бол ханшны огцом савлагаа үүсгэхгүй, эдийн засгийн дорио үүсгэхгүй гэдэг бодлого зорилготой ажилладаг. Монголбанкны зүгээс төгрөгийн ханш тогтвортой байна гэж харж байгаа. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш төгрөг 1.4 хувиар суларсан. АНУ -ын ерөнхийлөгчөөр Д.Трамп сонгогдоод дэлхийн эдийн засагт доргионтой мэдээллүүд хийж, бараа бүтээгдэхүүн дээр тариф тогтооно, Америкийн эдийн засаг хүчирхэг болно гэдгээрээ ам.доллар бол бусад валютын эсрэг чангараад байж байна. Энэ хандлага нь төгрөг дээр тодорхой хэмжээгээр дарамт үүсгэж байна.
Нөгөө талаар энэ оны эхний хоёр сард нүүрсний үнэ буурсан, тэр утгаараа Монгол руу орж ирдэг ам.долларын урсгал өмнөх оныхоос бага дүнтэй байгаа. Засгийн газар дээр экспортыг дэмжих ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Экспортын орлого, ханшаа тогтвортой байлгах зорилготой ажлын хэсэг ажиллаж байна. Монголбанкны валютын нөөц өнөөдөр 4.8 тэрбум ам.долар байна, хангалттай өндөр хэмжээ. Тэр утгаараа төгрөгийн ханш тогтвортой байна.
-Инфляци өссөнд Монголбанк буруутай гэх хандлагыг УИХ, Засгийн газрын гишүүд илэрхийлж байгаа. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
-Энэ оны эхний хоёр сарын байдлаар улсын хэмжэнд инфляци 9.6 хувьтай байна. Өнгөрсөн оны долдугаар сараас хойш инфляци бага хэмжээгээр өсөөд явж байгаа. Өнөөдрийн байдлаар инфляци Монголбанкны зорилтот түвшнээс дээш гарлаа. Инфляцийг дотор нь задлаад үзэх юм бол импортын бараа бүтээгдэхүүнээр дамжиж орж ирж байгаа инфляци, дотоодын үйлчилгээний хэсгийн инфляци, төрийн зохицуулалттай барааны инфляци, хүнсний бүтээгдэхүүнээс үүдэлтэй инфляци гээд ангилж болно. Үүнээс хамгийн өндөр өсөлттэй нь төрийн зохицуулалттай бараа үйлчилгээний инфляци, махны үнийн инфляци юм.
Улирлын шинжээрээ мах бол өсөөд явдаг учраас инфляцид дарамт болж байгаа. Төрийн зохицуулалттай бараа үйлчилгээ бол нэг удаагийн шинжтэй гэдгээрээ өнөөдөр инфляцид нөлөөлж байгаа боловч тодорхой хугацааны дараа нөлөө нь арилна. Инфляци энэ оны эцэс рүү Монголбанкны зорилтот төвшин рүү хүрч ирж чадна гэж харж байгаа. Бодлого буруу байгаад инфляци өслөө гэдэгтэй санал нийлэхгүй.
-“Шинэ хоршоо”-ны зээл, цалин хөлс, тэтгэврийн нэмэгдэл, ногдол ашиг тараалт зэргээр дамжуулж бэлэн мөнгөний нийлүүлэлт өссөн нь инфляцид хэр нөлөөлж байна вэ?
-Монголбанк л мөнгө гаргахаар мөнгө нийлүүлэгддэг, өөр замаар мөнгө нийлүүлэхээр биш гэсэн үг биш. Төсвөөр дамжуулаад энэ онд 33 их наяд төгрөг эдийн засаг руу орж ирэх учраас мөнгөний нийлүүлэлт энэ хэмжээгээр өсч байгаа. Төсвийн тэлэлттэй холбоотойгоор инфляцийн дарамт бол байгаа. УИХ 2023 оны хагас жилээс улсын төсвийг тодотгоод зардал тодорхой хэмжээгээр нэмэгдээд явж байгаа. Төсвийн орлого өөрөө сайн байгаа учраас энэ хэмжээгээр зардал нь өсөөд явж байгаа учраас тэр хэмжээгээр дарамт орж ирж байгаа.
Төв банкны мөнгөний бодлого энэнтэй яаж зохицож ажиллаж байна вэ гэхээр мөнгөний бодогыг хатууруулаад байна гэдэг нь орж ирж байгаа мөнгөний урсгалыг эдийн засагт бага зардалтайгаар шингээх гэж хэрэгжүүлж байгаа бодлогын арга хэмжээ юм.
-Монголбанк Засгийн газраас хараат бусаар ажилладаг. Засгийн газар бизнес эрхлэгчдээ дэмжинэ гэдэг ч Монголбанк мөнгөний бодлогоо хатууруулахаар бизнесийн зээл олгох төлөв нөхцөл хэцүү хатуурч байна. Түүнийг дагаад эх үүсвэр нь дийлдэхгүй байна гэдэг зүйлийг бизнес эрхлэгчид яриад байна?
-Төсөв бол өөрөө бүр их огцом тэлэхгүй байх ёстой. Алдагдалгүй төсөв баталсан нь зөв. Тодорхой хэмжэний хэмнэлт гаргаж байх ёстой. Тэтгэвэр, цалин, орлого өссөн. Орлогын суурь нь өссөн учраас зээл авах боломж нь нэмэгдэж байгаа. Тэр утгаараа тэтгэвэр барьцаалсан зээл, цалин барьцаалсан зээл, хэрэглээний зээлүүд өсөөд явж байгаа. Энэн дээр зөрөөд ямар бодлого барих вэ гэхээр бизнес рүү чиглүүлэхийн тулд хэрэглээний зээлэн дээр тавих шалгуурыг хатууруулах арга хэмжээ авч байгаа. Тэр тугаараа Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөлийн сүүлийн хурлаар хэрэглээний зээлийн өр орлогын харьцааг 50 хувь болгож хатууруулсан. Бизнесийн зээлийг л илүү гаргах гэж тэр.
Цалин тэтгэвэр нэм 3 цагийн өмнө 66.181.179.233
иргэдээ орлоготой байлгая гэвэл цалин тэтгэвэр нэиж залууст ажлын байр нэмээч ээ оффшор мөнгөө гаднаас оруул иргэдийн хэрэглээг бүү хумиж стресс үүсгэ
Irgen 2025-03-24 202.55.188.81
mongol tugrugu ene heden darga nar albaar unagaad bh durtai yumshige erusu tugrugu usguhgui sularulad bh yuma tamine gadnii bodlog yum bhda tamine mongol tugrugu usgud changa blgah heregtei bna tamine
Иргэн 2025-03-24 66.181.189.202
сайн ажиллаж бгаа шүү хүнд үед
Нэргүй 2025-03-24 122.201.31.114
Элнцэгний чинь хүнд үе. Өмнөх 2 жилийн цонх үеийг ашиглаж чадаагүй. Төсвөөр дамжуулж иргэдийг тоногч, бууны нохой, бээлий.
Нэргүй 2025-03-24 66.181.186.213
Монголын эмэгтэйчүүд ээ, бид нар эрчүүдийн нийгэмд амьдарч байгаа тул бие биенээ үзэн ядах бус харин бие биенээ дэмжиж байвал яасан юм бэ!
Нэргүй 2025-03-24 66.181.161.74
Оюун-Эрдэнийн шууд заавраар цаасан мөнгө хэвлэж тараадагаа чи яах вэ? Энэ чинь хараат бус ажиллаж байгаа хэрэг үү?
Иргэн 2025-03-24 66.181.182.26
Хатууруулах юу байхав ийм л байх ёстой юмыг сул замбраагүй зээлийн бодлого явуулж ард иргэдийг өр зээлэндээ баригдсан улс үндэстэн болгож сүйрүүлсэн!!! Одоо Монгол төгрөг ханшийн уналт, иргэдийн амьдралын уналтыг яаахав??? МАН- төрийн эрх барихаасаа нэгэнт өнгөрсөн нам гэдэг нь тодорхой болсон бн!!!
ард түмэн 2025-03-24 66.181.189.149
ард иргэдийнхээ амьжиргаа руу дайрах тусам ядуурал улхм ихсэнэ. Мөнгө чинь улам л цаас болно. одоо төсвийн зардлаа танаж эхлэхээр аяндаа өргөн хэрэглээний барааны үнэ унана. Зээлийн нөхцөл чангарах тусам үйлдвэрлэл унаж банкны авилгал гаарна. чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэнэ. Бодлогын хүүгээр дан ганц эдийн засгийг зохицуулж болдоггүй юм эргүү минь
ах нь 2025-03-24 66.181.189.149
Манай улсад ямар ч эдийн засагч байхгүй юм байна. Монгол улсын төв Банк мөнгөний бодлогоо зөв барьдаг бол бидэнд яиар ч эрсдэл байхгүй. Эдийн засгийн бодлого чинь санхүү. макро микро эдийн засаг. нягтлан бодох бүртгэл гурвыг хэрхэн мөнгөний бодлоготойгоо хэзээ ч хамтад авч явж чадахгүй махан толгойнууд юм байна. Ийм жоом шиг тархитай хүмүүс улсыг хэзээ ч удирдаж чадахгүй юм байна
Нэргүй 2025-03-24 66.181.186.213
Монголбанкныхан Сангийн яамны ажилтнуудаас илүү дорд юм байж аймаар их зантай.
Нэргүй 2025-03-24 66.181.177.54
Валютын нөөц эрс багассан Нийслэл 500 сая долларын бонд гаргаад тэр нь монгол банкны дансанд ороогүй бол доошоо их унана
Нэргүй 2025-03-24 66.181.160.95
buruu shiidwer bn vvniiger ergej hat ahmaduud bid hdn tugruguu yaaj zartsuulahaa medii zeeleer l amidardag shvvdee
1 2025-03-24 202.21.115.165
Bank busaa zegzleechee odoo haymral ehleheer boon yum bolno shuu
Иргэн 2025-03-24 139.5.217.31
Монгол банкны бодлогын хүү 12%, төсвийн алдагдал 2 их наяд төгрөг, төлбөрийн баланс алдагдалтай, нүүрсний үнэ 150 долллараас 90 хүртэл буурсан, бүх татварыг нэмсэн, маш олон ААН нэгжүүд хаалгаа хаасан, одоо стратегийн орд гээд бүх уул уурхайн компаниудаа дарамталж байгаа, харин ОТ ногдол ашигаа зөвхөн 2048 онд авна, ураны компанид найр тавьсан. Эдийн засаг одоо навс унах нь ойлгомжтой. ЕС ажлаа хийж чадахгүй байна.
Нэргүй 2025-03-24 139.5.219.240
МОНГОЛБАНКНЫ ОЛГОЙ ТОЛГОЙТНУУДЫН АЖЛАА ХИЙЖ ЧАДААГҮЙН БАЛГИЙГ АРД ТҮМЭН ҮҮРЧ БАЙНА ДАА