Хан Дак Сүг ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр эргүүлэн томилов

Хан Дак Сүг ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр эргүүлэн томилов

Хан Дак Сүг ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр эргүүлэн томилов

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл өнгөрсөн оны арванхоёрдугаар сард богино хугацаатай цэргийн онц байдал зарласнаас болж импичментийн аюултай тулгараад буй. Түүнийг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлсний дараа ерөнхий сайд Хан Дак Сүг ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилсон билээ. Гэвч Хан Дак Сүг ч бас импичмент тойрохгүй, дайраад өнгөрсөн.

Юн Сук Ёлын нэгэн адил Хан Дак Сү ч бас Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээж байсан бөгөөд эцэст нь шийдвэр түүний талд гарчээ. Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн цэц Хан Дак Сүг огцруулах асуудлыг хэрэгсэхгүй болгож, түүнийг ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр эргүүлэн томиллоо.

Тэрбээр "Үндсэн хуулийн цэцийг мэргэн шийдвэр гаргасанд нь талархаж байна. Засгийн газрыг эмх цэгцтэй болгохын төлөө ажиллана" гэжээ.

Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн цэц ихэвчлэн есөн гишүүнээс бүрддэг. Шийдвэрийг батлахын тулд дор хаяж зургаан гишүүн санал нэгдэх ёстой. Одоо томилогдсон зургаан гишүүний нэг нь л санал зөрлөө гэхэд Юн Сук Ёл импичментээс аврагдах юм. Дутуу орон тоон дээр гурван гишүүнийг нэмж өгснөөр Юныг огцруулах магадлал нэмэгдэнэ гэж сөрөг хүчнийхэн найдаж байсан ч Хан Дак Сү тэдний томилгоог хүлээн зөвшөөрөөгүй.

Иймд "Хан Дак Сү эх орноо улс төрийн хямралаас гаргах ёстой атал Юныг огцруулах ажиллагааг дуусгах шаардлагаас татгалзаж байна" гэж сөрөг хүчнийхэн үзсэн тул түүнийг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлсэн байжээ.

Өмнөд солонгосчууд өдгөө Юн Сук Ёлын импичмент хэрхэн шийдэгдэхийг хүлээж байна. Тус улсын парламент өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 14-нд Юныг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлсэн бөгөөд Үндсэн хуулийн цэц ямар шийдвэр гаргахаас түүний цаашдын ирээдүй хамаарах юм. Юн Сук Ёлын шүүх хурлын тов хараахан гараагүй байна. Гэсэн хэдий ч түүний дэмжсэн болон эсэргүүцсэн олон сүүлийн долоо хоногийн турш жагсч байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-24 202.126.90.128

Өмнөд хойд 2 солонгос гэж ёстой бүх юмаараа эсрэг тэсрэг Эйнштейний харьцангуй онолын бодит жишээ

Avatar

Нэргүй 2025-03-24 202.126.91.206

Юн ялна

Avatar

glw 2025-03-24 50.147.160.114

y

Avatar

xylgaichduin tsygln; 2025-03-24 50.147.160.114

NazimSiufeVich trknidr, Safeway 2014 xoish xsgyifrz, gol gydman deerxee xaasnaa medegdsen.
Ef zasaglalaar xsgyi dyyriamlk oyidt.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж