Өнгөрсөн жилийн баяр наадмаар Цэнгэлдэх хүрээлэнд шинээр дэвссэн хиймэл ногоон зүлэг нэлээд шүүмжлэл дагуулсан. Тодруулбал, тухайн үед наадмын өдрүүдэд бороо орж бөхчүүдийн хувьд халтирч, унаж бэртсэн тохиолдол гарсан. Цэнгэлдэх хүрээлэнгийн удирдлагууд хамгийн сайн чанарын зүлгийг дэвссэн гэх тайлбарыг хэлж байв. Тиймээс энэ жилийн баяр наадмаар дахин ийм асуудал үүсгэхгүйн тулд МҮБХ болон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захиргааныхан, зарим бөхчүүдтэй уулзалт зохион байгуулжээ.
Энэ үеэр Улсын аварга О.Хангай "Өмнө байгалийн зүлгэн дээр барилдаж байсан. 2015 оноос хиймэл зүлэгтэй болсон. Гэхдээ тэр зүлгэн дээр халтиргаа бага байсан. Өнгөрсөн жил бөхчүүд нэлээн бэртэж, гэмтсэн. Энэ дээр хоёр өдөр зөвхөн бөхчүүд барилдаад өнгөрөхгүй. Нийтийн арга хэмжээ болдог. Хүүхдүүд хөлбөмбөг тоглодог. Энэ бүрд тодорхой хэмжээнд хордоод явж байсан болов уу. Өнгөрсөн жилийн зүлэг усаа шингээхгүй байсан. Ноднин наадмын барилдаанаар 30-аад хүн халтирч, дөрвөн хүн гэмтэж бэртсэн.
Ховд аймгийн Чандмань сумын Б.Пүрэвсайхан заан халтирч бэртээд заал, танхимын барилдаанд барилдаж чадахгүй байгаа.
Одоо болтол эмчилгээ хийлгээд явж байна. Энэ мэт хүндрэлтэй асуудлууд олон байна. Тиймээс энэ зүлгийг заавал солих хэрэгтэй" гэсэн байр суурь илэрхийлэв.
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан:
-"Өнгөрсөн жил богино хугацаанд бэлтгэл, засвар үйлчилгээ давхацсан учраас зүлэг дээр алдаа гарсан учраас энэ жил анхаарна. Монгол бөхийн зүлгийн стандарт гэж дэлхийд байхгүй. Тиймээс монгол бөхийн гуталд хамгийн бага халтирч байгаа хиймэл зүлгийн технологийг боловсруулна. Энэ жил шинэ стандартын зүлгээ эрт дэвсэж, наадмаас өмнө бөхчүүдээр тестлүүлнэ. Хиймэл зүлэгт усны хаялга гээд жийргэвч тавьдаг. Өнгөрсөн жил дэвссэн зүлэгт жийргэвчийг стандартын дагуу тавьж чадаагүй. Одоо хиймэл зүлгийн дор зориулалтын бус жийргэвч байгаа. Үүний доор бетон бий. Бид сайжруулъя гээд хийсэн боловч алдаа, дутагдал гарсан.
Тиймээс энэ жил дахин асуудал гарахгүй байхын төлөө ажиллаж байна.
Бөхчүүдийн сандал суудал, орц гарц, амрах зай талбайн асуудлыг ая тухтай байж шийдэхийн төлөө ажиллая. Амьд зүлэг тарих тал дээр нэлээн хүнд, хэцүү нөхцөлд байгаа. Зургадугаар сарын 15-ны дараа наадмын бэлтгэлийн ажил эхэлнэ. Бид өнгөрсөн жилийн алдаан дээрээсээ суралцаж, энэ жил судалгаагаа сайн хийх болно" гэв.
irgen 2025-03-24 43.228.128.226
Монголд юу байна Ноос байна Эрүүл мэндэд ээлтэй үнэ багgтай дотоодын эх үүсвэрээ ашиглаачээ. Гадны хуурмаг чанаргүй өнгөнд хууртаад байх юм. Эх оронч байгаач гадагш мөнгө бүү урсагаач!!!
Зочин 2025-03-24 66.181.178.59
Угаасаа манай үндэсний бөхөд тохирох, бөхчүүдийн таалалд нийцэх хиймэл зүлэг олдохгүй, унасан бөхөд шалтаг мундахгүй гэж үг байдаг даа, зүлэг рүү буруу өгөхөөсөө өмнө гутал хувцсандаа анхаарах нь зөв байх аа, бөхчүүдийн хүссэн зоргоор зүлэг сольдог ч гэж юу байх, тийм гайндаа гарсан төсөв мөнгө ч байхгүй байлгүй дээ, болохгүй бол хүй 7 дээрээ байгалийн зүлэг, шороон дээрээ барилдсан ч болох ш дээ
Нэргүй 2025-03-24 202.9.40.86
ЭНХЖАРГАЛАН АЖЛАА ӨГ ДӨӨ !!! ТӨРИЙН НААДМЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД АЛДАА ГАРГАСАН ХҮН ЦААШИД АЖИЛЛАХ ЁС ЗҮЙ БАЙХГУЙ !!!
Бөх сонирхогч 2025-03-24 202.70.38.18
Хайран зардал байгаа даа. Жилийн дотор агаар салхинд хуучирсан байлгүй дээ. Комисс гаргаад хальтирч байна уу, үгүй юу шалгах. Унах эрсдэл байна уу үнэлгээг хийлгэх хэрэгтэй. Бөхчүүдийн өөрсдийн хальтрихаас болгоомжлох нь зөв ч гэсэн бүх бөхчүүд хальтираагүй шүү дээ. Бас нэг нөхрийн мөнгө угаалт явах гээд байна уу
Зочин 2025-03-24 66.181.160.63
Хүй долоо дээрээ жинхэнэ зүлэг дээр барилдмаар бна. Бөхчүүдлийнхээ эрүүл мэндийг бодооч ээ. Юун дахиж хиймэл зүлэг бэ Энхжаргал малаа
Нэргүй 2025-03-24 91.148.246.205
Ямар ч зүлэг тавьсан БӨХ-чүүд хальтирна. Ийм зүлгэн дээр барилдах бэлтгэлээ хийх ёстой. БӨХ хүн бүдүүн өвсөнд гэх үг зүгээр ч нэг гараагүй юм шүү. Бүгд л адилхан ийм зүлэг дээр барилдаж байж, унасныхаа дараа өөр хүн, ямар нэг амьгүй биет рүү буруугаа чихэх нь жаахан хүүхдийн зан юм.
Мөнх 2025-03-24 66.181.191.36
Гэмтсэн бөхчүүдэд сталионы захиргаа нөхөн төлыөр олгох ёстой. Зүлгийг технологийн дагуу дэвсэж чадаагүй бна ш дээ.