Энэ жилийн наадмын барилдаан хиймэл зүлгэн дээр болно

Хуучирсан мэдээ: 2025.03.24-нд нийтлэгдсэн

Энэ жилийн наадмын барилдаан хиймэл зүлгэн дээр болно

Энэ жилийн наадмын барилдаан хиймэл зүлгэн дээр болно

Өнгөрсөн жилийн наадмын гол асуудлуудын нэг нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хиймэл зүлэг байлаа. Урьд урьдын жилүүдэд маргаан, хэл ам барагтаа бол таталж байгаагүй өнөөх хиймэл зүлэгийг шинэчилсэн нь том алдаа байсан. Ганц хоёр бөх хальтирч унаад зогсохгүй тухайн жилийн наадмын таамаг, түрүү бөхийн хувь заяаг ч өөрчилсөн гэхэд хилсдэхгүй. Хамгийн харамсалтай нь улсын заан Б.Пүрэвсайхан тэргүүтэй бөхчүүд хальтирч унасны улмаас бэртэж, одоог хүртэл барилдалгүй, эмчилгээ хийлгэж байгаа.

Тэгвэл энэ жил хиймэл зүлэгний асуудлыг шийдэхээр болжээ. Гэхдээ хиймэл чигээр нь үлдээж, гагцхүү илүү дэвшилтэт арга ашиглан хальтиргааг нь багасгаж, ус шингээх тал дээр нь анхаарах гэнэ. Наадамчин олны дунд байгалийн амьд зүлэг ашиглаасай гэж хүсдэг ч өнөөгийн нөхцөл байдал, зориулалт, цаг хугацаанаас шалтгаалан тэгэх боломжгүй аж. Мөн өнгөрсөн жил хиймэл зүлэгний хальтиргааг багасгах зориулалттай хар резинен ширхгүүд цацаагүй учир хальтиргаа их байжээ.

Энэ жил хиймэл зүлэгний доор элс, прошонк хучиж, дээр нь хар резинен ширхгүүдээр дүүргэнэ. Ингэснээр урьдын жилүүд шиг хальтиргаа бага гарна гэдгийг албаны хүмүүс онцолж байна. Одоо байгаа хиймэл зүлэг нь хөлбөмбөгт зориулсан бөгөөд хар резинен ширхгүүдээр дүүргэснээр хөлбөмбөгийн зориулалтын гуталтай тамирчид хальтрах нь бага байдаг гэлээ. Гэвч үндэсний бөхийн гутал нь өөрөө хиймэл зүлэгт зориулагдаагүй билээ. Энэ тал дээр ч албаныхан анхаарч, өнгөрсөн жилийнх шиг бөхчүүдийн эрүүл мэнд, эрх ашгийг хохироосон асуудал дахин гарахаас сэргийлнэ гэдгийг дурдлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж