Өнгөрсөн жилийн наадмын гол асуудлуудын нэг нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хиймэл зүлэг байлаа. Урьд урьдын жилүүдэд маргаан, хэл ам барагтаа бол таталж байгаагүй өнөөх хиймэл зүлэгийг шинэчилсэн нь том алдаа байсан. Ганц хоёр бөх хальтирч унаад зогсохгүй тухайн жилийн наадмын таамаг, түрүү бөхийн хувь заяаг ч өөрчилсөн гэхэд хилсдэхгүй. Хамгийн харамсалтай нь улсын заан Б.Пүрэвсайхан тэргүүтэй бөхчүүд хальтирч унасны улмаас бэртэж, одоог хүртэл барилдалгүй, эмчилгээ хийлгэж байгаа.
Тэгвэл энэ жил хиймэл зүлэгний асуудлыг шийдэхээр болжээ. Гэхдээ хиймэл чигээр нь үлдээж, гагцхүү илүү дэвшилтэт арга ашиглан хальтиргааг нь багасгаж, ус шингээх тал дээр нь анхаарах гэнэ. Наадамчин олны дунд байгалийн амьд зүлэг ашиглаасай гэж хүсдэг ч өнөөгийн нөхцөл байдал, зориулалт, цаг хугацаанаас шалтгаалан тэгэх боломжгүй аж. Мөн өнгөрсөн жил хиймэл зүлэгний хальтиргааг багасгах зориулалттай хар резинен ширхгүүд цацаагүй учир хальтиргаа их байжээ.
Энэ жил хиймэл зүлэгний доор элс, прошонк хучиж, дээр нь хар резинен ширхгүүдээр дүүргэнэ. Ингэснээр урьдын жилүүд шиг хальтиргаа бага гарна гэдгийг албаны хүмүүс онцолж байна. Одоо байгаа хиймэл зүлэг нь хөлбөмбөгт зориулсан бөгөөд хар резинен ширхгүүдээр дүүргэснээр хөлбөмбөгийн зориулалтын гуталтай тамирчид хальтрах нь бага байдаг гэлээ. Гэвч үндэсний бөхийн гутал нь өөрөө хиймэл зүлэгт зориулагдаагүй билээ. Энэ тал дээр ч албаныхан анхаарч, өнгөрсөн жилийнх шиг бөхчүүдийн эрүүл мэнд, эрх ашгийг хохироосон асуудал дахин гарахаас сэргийлнэ гэдгийг дурдлаа.
Зочин 2025-03-24 66.181.178.59
Энэ жил ч, ер нь цаашдаа ч хиймэл зүлгэн дээр барилдах нь тодорхой, тэгэхээр бөхчүүд зүлэг гэхээсээ илүү гуталдаа л анхаарах нь зөв байх оо, халцгай ширэн ултай монгол гутал угаасаа их хальтардаг, яг үнэндээ бол хаана ч хэзээ ч хальтарна, барилдах талбайдаа тохируулж гутал хувцасаа бэлдэх нь бөхчүүдийн өөрсдийнх нь үүрэг хариуцлага ш дээ
Нэргүй 2025-03-24 202.131.234.123
хадаастай монгол гутал одооноос захиалга авна. нэг бүр нь 10 сая төгрөгөөр үйлдэврлэнэ.
Засуул 2025-03-24 66.181.178.165
Бөхийн бөгсөнд хүрэх нь над шиг гоомоо хүнд яг тохирсон ажил. Улсын наадмаар аваргын бөгсөнд хүрч хийморио сэргээх юмсан.
Нэргүй 2025-03-24 59.153.115.53
хиймэл зүлгээ авч хаяад зүлэг ургуулаа.
Нэргүй 2025-03-24 202.126.88.173
НААДМЫН ЗУЛЭГ ЯМАРЧ АСУУДАЛГУЙ ШУУ ХАРИН МОНГОЛ БОХИЙН ДУРМИЙГ ООРЧЛОХГУЙ БОЛ БАРИЛДАХГУЙ ЗУГТСААР БАЙГААД ЯЛАЛТ БАЙГУУЛДАГ БАРИЛДААН БАЙХГУЙ МОНГОЛ БОХ БОЛООД БАЙНА ДУРМЭЭСЭЭ БОЛООД МОНГОЛ БОХИЙН БАРИЛДААНЫГ УЗЭХЭД ТЭМЦЭЛДЭЭН БАЙХГУЙ ЯМАРЧ УТГА УЧИРГУЙ БОЛДОГ БОЛЖЭЭ ЯПОНЫ СУМОГООС СУРЧ АВААЧЭЭ МОНГОЛ БОХ ЗАЛУУЧУУДЫН ДУНД УНЭ ЦЭНЭЭ БУРЭН АЛДСАН ГЭХЭД БОЛНОО
Зочин 2025-03-24 66.181.161.24
Хөл бөмбөг, бейсбол, талбайн теннис, регби зэрэг гадаа талбайн спортын зүлэгний стандарт, шаардлага бүгд өөр өөр байх нь гарцаагүй. Жнь: хөл бөмбөгийн тамирчин хурдтай гүйж байгаад унахад тодорхой зайнд гулгаж, доргилтын хүчийг сааруулах байдлаар бэртэл, гэмтэлийн эрсдэлээс сэргийлнэ. Харин бөхийн барилдаанд тийм гулгамтгай талбай тохиромжгүй гэх мэт.
зочин 2025-03-24 66.181.179.185
тэр хиймэл зүлгээ авчаад шороон дээр л өарилдуулаач. тэр хэдэн гахай юун барилдах ньхамаа алга
Нэргүй 2025-03-24 124.158.104.17
хээр очоод барилдсан нь дээд шүү.
Нэргүй 2025-03-24 202.9.40.245
Үхсн ацны чин халх мнголд халх гэж үндс бхгүй манж х***а хог шаарууд халх гэж зохимол худла үндс зохиож худла мнгол болх гэж ядсн худла шааж 30 гаруй жил худла шааж хашигрч халх гэж хашигрчдын цаана мнголд үүрлж оргонсн хулгайч х***а манж хог шааружд бдгийн.