Бээжин хотноо гуравдугаар сарын 23, 24-ний өдрүүдэд болж буй бизнесийн форумд оролцохоор гадаадын компаниудын гүйцэтгэх захирлууд хүрэлцэн ирээд байна. Ерөнхий сайд Ли Цян энэ үеэр улам нэмэгдэж буй тогтворгүй, тодорхойгүй байдлын эсрэг зах зээлээ нээхийг, макро эдийн засгийн илүү идэвхтэй бодлого явуулахыг улс орнуудад уриаллаа. Тэрбээр АНУ-ын долоон компанийн удирдах албан тушаалтнуудтай уулзсан бөгөөд эл уулзалтад Бүгд найрамдах намаас сонгогдсон сенатор Стив Дэйнс оролцжээ. Энэхүү уулзалтыг Хятад дахь бизнесийн орчны талаар санал бодлоо шууд илэрхийлэх боломж гэж харж буйгаа Стив Дэйнс илэрхийлэв.
Мөн бизнесийн форумын хүрээнд БНХАУ-ын ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн Ням гаригт "Apple", "Pfizer", "Mastercard", "Cargill" тэргүүтэй гадаадын компаниудын удирдагчидтай уулзжээ. Мөн эм үйлдвэрлэгч "Eli Lilly", эмнэлгийн хэрэгслийн "Medtronic", тусгай шил үйлдвэрлэгч "Corning" компанийн удирдлагуудтай уулзсаныг Худалдааны яам мэдэгдлээ. Хэ Лифэн энэхүү уулзалтаар гадаадын бизнес эрхлэгчдэд Хятадын бизнесийн чадавхийг нотлон харуулахыг хичээжээ.
Гадаадын бизнес эрхлэгчид гуравдугаар сарын 28-нд Хятадын дарга Ши Жиньпинтэй уулзах төлөвтэй байна.
АНУ-ын гаалийн татвар, эдийн засгийн удаашрал, геополитикийн хурцадмал байдал зэрэг олон сорилт дунд Хятадын бодлого боловсруулагчид гадаадын хөрөнгө оруулалтыг татахаар эрмэлзэж байна. Хөрөнгө оруулалтыг дэмжихийн тулд Хятадын Олон улсын худалдааг дэмжих зөвлөл "Apple" компанитай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг зорьж байна. Энэ хүрээнд тус зөвлөлийн дарга Рэн Хонбин гуравдугаар сарын 23-нд "Apple" компанийн гүйцэтгэх захирал Тим Күүктэй уулзав.
Энэ удаагийн Хятадын хөгжлийн форумд 21 орны 86 компанийн төлөөлөл хүрэлцэн иржээ. Тэр дундаа АНУ-ын компаниуд хамгийн том бүлгийг бүрдүүлсэн байна.
Victory 2025-03-24 59.153.86.109
Нэгэн удаа Америк, Хятад 2 нийлж нээлттэй хөшигний бодолгоор ЗХУ-г үгүй хийсэн шиг одоо ОХУ-г эдийн засгийн хамтын ажилгаагаар бүрмөсөн устгах нь дээ.
sadaanix 2025-03-24 50.147.160.114
oyn bodlogo cupx,
Нэргүй 2025-03-24 59.153.115.161
хүсэж гэж бичээрэй
Нэргүй 2025-03-24 66.181.191.139
Өнөөгийн Хятадын удирдлагын гадаад бодлого биш, харин өмнөх удирдагчдынх нь оновчтой тогтвортой бодлогын ачаар өнөөгийн Хятадын хүчирхэг эдийн засаг үүссэн. Харин өнөөгийн удирдагч нь Маркс Ленин ийн мунхаг сургаалийг Путлертэй нийлж хэрэгжүүлдэг баатрууд болох гээд арай л унасангүй, эдийн засгаа арай гэж сүүлдэж авлаа. Оросыг дуурайж дэлхийд хүчирхэгжсэн удс нэг ч байхгүй цаашдаа ч гарахгүй. Орос хэнийг хэн гэж тоодоггүйд асуудал байгаа юм. Мэдээж Хятад АНУ ч гэлтгүй хойд Америк Европ хэрэгтэй