Гуравдугаар сарын 18-наас эхлэн "ноорог" медиад явуулсан хойшлуулшгүй ажиллагааны асуудал нийгмийн анхаарлыг татсан хэвээр байна. Учир тус медиа багийн залуусын хэлж байгаагаар гэмт хэрэг үйлдээгүй байхад хойшлуулшгүй ажиллагаа явуулж, санаатайгаар худал мэдээлэл олон нийтэд тарааж, компанийх нь эд зүйлийг хураан авч, шалгаж байгаад гомдолтой байгаагаа илэрхийлсэн. Харин цагдаагийн байгууллага болон Хууль зүй, дотоод хэргийн сайд тус медиагийн залууст хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа хийж байгаа гэдгийг хэд хэдэн удаа хэвлэлд өгсөн мэдээлэлдээ дурдаад буй.
Тэгвэл өчигдөр цахим хуудаст цахим мөрийтэй тоглоом зохион байгуулдаг гэх нэгэн иргэн мэдээлэл хийсэн. Тус иргэн "ноорог" медиад холбоотой мэтээр мэдээлсэн 9.3 тэрбум тус компанид холбоогүй. Хуулийн байгууллагынхан сонгуулийн киноны дүрс бичлэгийг өгөх нь зүйтэй гэдгийг илэрхийлсэн. Мөн мөрийтэй тоглоом зохион байгуулах үйл ажиллагаанд цагдаагийн байгууллагынхан өөрсдөө холбоотой гэх ноцтой мэдээллийг хийсэн юм. Түүнтэй холбоотойгоор өнөөдөр ЦЕГ-аас хэвлэлийн хурал зарлаж, алба хаагчдын дунд дотоод хяналт шалгалтыг хийж байгаа талаар мэдэгдсэн.
Энэ үеэр сэтгүүлчид Хууль зүй, дотоод хэргийн сайдад хэн мэдээлэл өгдөг талаар тодруулахад чиг үүргийнхээ хүрээнд цагдаагийн байгууллагын удирдлагуудааас тогтмол мэдээлэл авдаг гэсэн юм. "Ноорог" медиан залуус ийм ташаа мэдээлэл нийгэмд түгээсэн асуудалд гомдолтой байгаагаа илэрхийлээд буй.
Харин О.Алтангэрэл сайдаас тус медиа чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын талаар дахин мэдээлэл өгөх эсэхийг тодруулахад, мэдээллийг маш их гуйвуулж байгаа учир цаашид цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой шаардлагатай мэдээллийг өгнө гэв.
иргэн 1 цагийн өмнө 43.228.128.226
Залуу хүн гэхэд зангарагтай байна, зндэсний ТВ-ийн ярилцлага таалагдлаа. Хууль дүрэм журамаа биелүүлэ, дагаж байж л нийгэм ард иргэд дэгтэй амар амгалан байна. Амжилт
зочин 2025-03-24 139.5.218.151
Алтангэрэл залуу хүн. Хуульч хүн. Хийхийн төлөө яваа хүн гэж харагддаг.
Алдаа оноо байж болох ч түүнийг мэдээлэл өгөхгүй болтол мохоох хэрэггүй л дээ.
Унасан хүнийг өшиглөдөггүй гэж дэмий нэг үг биш байх.
Нэргүй 2025-03-24 59.153.113.126
Женкогийн хахуулиар гишүүн болж, түүнд төмсөгдүүлээгүй юм бол хүн шиг байгаач О.Алтангэрэл сайдаа. Женког дагавал балардгийн жишээ-хэдэн залуу буй билээ. Сайхан санасандаа санууллаа.
Нэргүй 2025-03-24 66.181.179.175
SEXSEER VANXANI AJIL XNE SEKSEER XUSSEN BOOWN XXNO80955877
Нэргүй 2025-03-24 59.153.114.206
гэцүү ч юм даа сайдад мэдээлэл өгдөг нөхөд ч бас гоомой талдаа юм уудаа
Нэргүй 2025-03-24 202.126.89.120
Урьд нь мэдээлэл хийхдээ эрхэм сайд хариуцлага хүлээнэ гэж байсан тул одоо огцрох ёстой
Нэргүй 2025-03-24 103.71.100.44
Хуулиа мэддэггүй, ЖонхууМАН -ын гар хөл маанаг сайд.