Мэргэжлийн сүмогийн Харү башё Осака хотноо 15 өдрийн турш үргэлжилж, өчигдөр/2025.03.23/ өндөрлөлөө. Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн башёгийн үеэр тохойндоо бэртэл авч, улмаар орхисон билээ. Тиймээс түрүүлэх боломж бусад бөхчүүдэд олдож, өрсөлдөөн улам сонирхолтой болов. Энэхүү боломжийг озэки Оносато ашиглаж, дээд зиндааны гурав дахь түрүүгээ хүртжээ.
Дээд зиндаанд барилдаж эхэлсэн цагаасаа башё бүрт дор хаяж, есөн даваа авч буй 24 настайт түүнийг дараагийн ёкозүна болох бөх гэж Японы хэвлэлүүд, сүмо сонирхогчид үзэж байна. Нөгөө талаараа Хошорюү С.Бямбасүрэн дээд зиндааны хоёр түрүүтэй ч ёкозүна болсон тул Оносатод ч адилхан хандах ёстой гэж үзэх хүн олон аж.
Оносато өчигдөр Такаяасүг нэмэлт барилдаанд давж, 12 даваа, гурван унаатай түрүүлжээ. Гурав дахь түрүүгээ хүртсэн Оносато "Энэ удаагийн башё үнэхээр өрсөлдөөнтэй байлаа. Гэхдээ түрүүлж чадсандаа баяртай байна. Өмнө нь башёгийн барилдаанд Такаяасүтай хоёр ч барилдаад ялагдсан, ялж үзээгүй байсан юм. Тиймээс ялахын төлөө шийдэмгий байх хэрэгтэй гэж бодсон" гэлээ.
Өнгөрсөн онд газар хөдлөлтөд өртсөн Ишикава мужийн унаган хүү ирэх тавдугаар сарын башёд түрүүлвэл эсвэл түрүүлэх хэмжээний сайн барилдвал ёкозүна цол хүртэх гэнэ.
Оносато үргэлжлүүлэн "Ирэх башё миний хувьд үнэхээр чухал байх болно. Ишикава мужид маань одоо ч нөхцөл байдал хүнд байна. Гэхдээ миний барилдаан, ялалт нутгийн хүмүүсийн минь сэтгэл санааг өргөнө гэж найдаж байна" гэжээ.
Харин энэ жил 35 настай Такаяасү дахиад л түрүүлэх боломжоо алдлаа. Түүний хувьд нийт есөн удаа дээд зиндаанд үзүүрлэв. Түүнийг ганц ч болтугай дээд зиндаанд түрүүлээсэй гэж дэмждэг сүмо сонирхогчид их бий.
Такаяасү "Хэрэв би харамсахгүй байна гэвэл худлаа хэлсэн болох биз. Би бүхнээ дайчилсан" гэв.
Монгол бөхчүүдээс комүсүби Киришима Б.Лхагвасүрэн, Тамаваши Б.Мөнх-Оргил, Ошома П.Дэлгэрбаяр, Онокацү Б.Чойжилсүрэн нар качикоши буюу 50-аас дээш хувийн амжилт үзүүлжээ.
Батаа 2025-03-24 202.9.47.55
Бямбасүрэн барилдсан ч гэсэн ОНОСАТО түрүүлэх бсан. Дийлдэггүй биздээ.
Нэргүй 2025-03-24 103.212.162.138
Энэ залуу ЁКУЗОНА цолыг гуйж биш гуядаж авна. Аса аваргын амжилтыг эвдэнэ, Хакухо харин чадахгүй
Нэргүй 2025-03-24 202.126.91.81
Бямбасүрэн эхнээсээ л суга байсан шүү. Баахан кембоши алдаад эхлэнгүүт нь хүчээр өнжүүлсэн байгаа. Нээх худ юм бичих юм. Бямбасүрэн эхнээсээ л ялагдаад эхэлсэн байсан 5-4 амжилт буюу аварга хүний хувьд 1968 оноос хойш шараагүй муу үзүүлэлттэй байсан шүү.
Батаа 2025-03-24 202.9.47.55
яг тиим. оносатог дийлдэггүй биздээ.
Нэргүй 2025-03-24 66.181.178.165
Оносато хаанахын бөх вэ
Нэргүй 2025-03-24 202.126.91.81
Монголын Увс аймгийн хүүхэд.
Нэргүй 2025-03-24 103.212.162.138
Баянхонгорын Батмагнайн дүү ккк
Зочин 2025-03-24 202.9.41.5
Увс аймгийн гаралтай. Япон айлд өргүүлсэн юмуу.