ХЭҮК: "Ноорог"-т хойшлуулашгүй ажиллагаа явуулсан нь хүний эрхийг зөрчсөн

ХЭҮК: "Ноорог"-т хойшлуулашгүй ажиллагаа явуулсан нь хүний эрхийг зөрчсөн

ХЭҮК: "Ноорог"-т хойшлуулашгүй ажиллагаа явуулсан нь хүний эрхийг зөрчсөн

Хүний эрхийн үндэсний комиссоосс өнөөдөр /2025.03.24/ хэвлэлийн эрх чөлөө, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд хуулийн байгууллага нөлөөлсөн эсэх талаар дүгнэлтийг танилцууллаа. 


ХЭҮК-ын гишүүн Г.НАРАНТУЯА энэ талаар мэдээлэхдээ "Ноорог"-ийн залууст хойшлуулашгүй ажиллагаа явуулсан нь ойлгомжгүй байна. Хуулийн байгууллагаас ирүүлсэн мэдээлэл нь хоорондоо зөрчилдөж байна. Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас хойшлуулшгүй ажиллагаа явуулсан талаараа албан бичгээр манай байгууллагад тайлбар өгөхдөө "Кибер гэмт хэрэгтээ тэмцэх газарт энэ сарын 17-ны өдөр иргэн Н.О-гийн фэйсбүүк хаягаас "Ноорог" фэйж хуудас дандаа худал мэдээлэл оруулах юм. Худал мэдээллээс болж хүмүүс амиа хорлох оролдлого хийлээ" гэх утга бүхий мэдээллэл өгсөн, тиймээс уг мэдээллийг гэмт хэргийн бүртгэлд оруулж, хойшлуулашгүй ажиллагаа хийсэн" гэсэн байсан.

Мөн иргэн О.У өмгөөлөгч Н.Б-ын 9978…. утасны дугаарт гуравдугаар сарын 18-ны 04:55 цагт ЭЦА-ны кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөгчийн 8686…. дугаараас "Эрүүгийн хуулийн 19.9.1 улс үндэстний эв нэгдэлтэй холбоотой заалтаар баривчлах зөвшөөрөл хүсч байгаа юм байна. Тогтоол дээр гарын үсэг зурснаар баривчлах ажиллагаа эхэлнэ гэнэ ээ, яах вэ У байна" мессежийг илгээсэн нь ХЭҮК-т мөн баримтаар ирсэн. Тухайн "Ноорог" медиад ажилладаг хүмүүсийн хоёр нь өмнө нь Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2024 оны есдүгээр сард үүсгэсэн хэрэг бүртгэлээр Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйл мөрийтэй тоглоом зохион байгуулах хэргүүдээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа юм билээ.

Гэхдээ энэ нь хойшлуулашгүй ажиллагаатай шууд хамааралгүй байна" гэж дүгнэсэн гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2025-03-24 66.181.191.127

хүний эрх үүрэг гэж хоорондоо салшгүйгээр нөхцөлдсөн,салгаж ярьж ойлгох боломжгүй юмыг салгаж дан ганц эрх яриад байдаг нь тэнэгийн л шинж байхдаа

Avatar

Иргэн 2025-03-24 202.55.188.45

та нар хүний эрхийн төлөө ажилладаг л юм бол Улаанбадрахд хэрхэн хүний эрх ураны олборлолттой зөрчигдөж байгаа талаар дуугараач!!!

Avatar

Нэргүй 2025-03-24 66.181.178.217

Нэг л хүний эрх ярьсан юмнууд!Эхлээд бусдын эрхийг хүндэлдэг байх хэрэгтэй!Нэгдүгээрт олонхын эрхийг дараа нь нийгэмд хүлээх үүрэг хариуцлагаа ухамсарладаг болчихоод эрх ярьцгаа

Avatar

Нэргүй 2025-03-24 66.181.179.175

ANUSDAAD SEKSDEED BOOWN XOXOOD80955877MASSAJLAAD TSAGN

Avatar

Нэргүй 2025-03-24 66.181.178.217

Зайлаач

Avatar

Нэргүй 2025-03-24 66.181.179.175

SEKSEER VANXANDI80955877XUSNG TAASHAALDAAD

Avatar

зочин 2025-03-24 202.55.191.194

ХЭҮК гэж улс төрд үйлчилдэг байгууллага байна аа. Татан буулга, эсхүл бүрэн бүрэлдэхүүнээрээ огцор, гүйцэтгэх ажиллагаа өдөр тутам явагддаг гэтэл тэр бүгд дээр яагаад чимээгүй байдаг юм, яагаад гэвэл улс төрийн томчуулд хамаагүй учираас юу ч дуугардаггүй, хүний эрх, хүүхдийн эрх монгол улсад алхам тутам зөрчигдөж байна. яагаад нэг ч үг дуугарч арга хэмжээ авдаггүй юм.

Avatar

Злчин 2025-03-24 139.5.218.207

хүний эрхийн үндэсний хороог татан буулгах хэрэгтэй түүний оронд Монголчууд бид зохицоод амьдрах хэрэгтэй ХЭҮК гэж цалин авдаг дарга нарт таалагдах гэж ажилгүй хэдэн хүмүүс л байна татан буулгах юм бол төсөв хөрөнгө хэмнэнэ дээ Жавхлан сайдаа

Avatar

Зочин 2025-03-24 139.5.218.207

гадаа гараад гишгэх бүрт хүний эрх зөрчигдөж байна баларсан авгай чамд ер нь хүний хайрлах сэтгэл гэж байна уу наад өмгөөлөөд байгаа луйварчид чинь хэчнээн олон хүний амь амьдралаар нь тоглоом нэрийн дор тоглосныг мэдэх үү

Avatar

Нэргүй 2025-03-24 66.181.178.19

Мөн солирч байна. Тэр хүний эрх гээч юмыг хуулийн дээр тавьж дөвчгөндгөө больмоор юм. Хууль журам гэж бас байдаг юм шүү.

Avatar

zochin 2025-03-24 202.9.46.144

ХЭҮК өөрсдийн хийх ажлынхаа хугацааг бодолццмоор юм. Цагдаа хүчний байгууллагын ажилд шийдвэр гараагүй байхад хөндлөнгөөс оролцдогоо болих хэрэгтэй. Манай сэтгүүл зүйн байгууллагууд ч гэсэн ингэж хөдлөөд буруудаж байгаа

Avatar

Зочин 2025-03-24 139.5.219.133

хойшлуулахаар гадаадруу гараад зугтаадаг биздээ манай энэ хуулийг яаядаа дандаа тэрсэлдэж байхын

Avatar

Огцор 2025-03-24 66.181.179.134

Алтангэрэл огцор хэлсэн үг хийсэн үйлдэлдээ эзэн байгаач

Avatar

Нэргүй 2025-03-24 66.181.187.234

чи!!! долир авгай минь сонс!! тэгж байж бузар булайг ил гаргасан юм бишүү???? сайн ух !! шалга цаана нь өөр их юм бий.

Avatar

Нэргүй 2025-03-24 202.126.89.120

Хүний эрхийг зөрчсөн нь тогтоогдож байгаа бол одоо Цагдаагийн удирдлага огцрох ёстой

Avatar

зочин 2025-03-24 139.5.218.151

ХЭҮК одоо нойрноосоо сэрж байгаамуу. Аль хэдийн дуулиан шуугиан болоод байхад.
Хоолны савнууд. Энэ ажлыг Төрийн бус байгууллагууд ч хийж дөнгөөд байхад.

Avatar

Нэргүй 2025-03-24 103.212.116.231

Хүний Эрхийн Үндэсний Комисс гэж хэрэггүй хоолны савууд

Avatar

Зочин:Цахим луйврыг бага дээр нь дарж аваагүйгээс одоо дийлдэхээ больжээ 2025-03-24 103.212.117.27

Мөрийтэй тоглоомыг хоёр хувааж үзэж болох юм.1/Их хэмжээний мөнгө, өмч хөрөнгө хожих зорилготой, 2/Түр зуурын зугаа гарах, азаа үзэх.Социализмын үед даалуу тоглоод их хэмжээний хөрөнгөө алдлаа гэж дуулддаг байв. Харин мушик бол аль ч нийгэмд байсан, байгаа эд.Мушик аль аль ангилалд орно.Хятадуудтай б** гэдэг мөрийтэй тоглоом тоглосон нэг их аварга бөхөө бор гэрт хорьсон явдал бий. Хууль чанга байжээ.Одоо энэ цахим луйвар ч дийлдэхээ болив бололтой. .

Avatar

өвгөн эрдэмтэн 2025-03-24 66.181.186.214

zagdaagaa demgix estoi

Avatar

Нэргүй 2025-03-24 202.21.109.1

Хүний эрхийг комисс гэж улсын мөнгө зүгээр идэж уусан хүмүүс. юу хийдэг юм бэ дээ та нар. их мөнгө яригдсан дуугарах албагүй юм дээр нээх дуугарч энтэр, эрх зөрчигдсөн энгийн иргэдийн өмнөөс юу хэлдэг вэ, эрхийг яаж хамшаалдаг вэ. ажлын тайлан гэж худлаа баахан юм бичсэн цаас л байгаа байх даа

Avatar

Зочин ХЭҮК-ын дүгнэлтийг мөрдөнө гэвэл цагдаа наад хэргийг чинь илрүүлж чадахгүй 2025-03-24 103.212.117.27

МӨРИЙТЭЙ ТОГЛООМ БОЛ АМАР ХЯЛБАР АРГААР МӨНГӨ ОЛЖ АМЬДРАХ ГЭСЭН УВАЙГҮЙ ХҮМҮҮСИЙН ҮЙЛДЭЛ. ТЭДНИЙ ЭНЭ ЗАЛЬ МЭХ ЛУЙВАРТ НЬ ӨРТӨГСӨД БОЛ МӨН Л АДИЛ ХҮМҮҮС. ОЛОН ЗАЛУУЧУУД МӨРИЙТЭЙ ТОГЛООМООС БОЛЖ АМЬДРАЛАА ҮРЖ БАЙНА.СОЦИАЛИЗМЫН ҮЕД ХАТУУ ХОРЬДОГ БАЙСАН. КАПИТАЛИЗМЫН ҮЕД ДИЙЛДЭХГҮЙ ДЭЛГЭРЧ БАЙНА.Манай чөдөртэй хэвлэлийнхэн цагдаа хэвлэлийн эрх чөлөөг зөрчлөө гэж мушгиж байна.Цагдаагийнхан ч янз бүрийн тайлбар өгөөд тэдний өгөөш болж байна.

Avatar

Нэргүй 2025-03-24 66.181.183.36

харин тийм, цагдаагийхан ямар ч тайлбар өгөх шаардлагагүй, ажлаа л хий, наад солиордог юмнууд солиор ч л байг, өөрөө өөртэйгээ ярьж бгаа аятай баахан сенсацалж бгаад тэгсгээд таг болно штээ, монголчуудын зан тэр. бүх шалгалт ажиллагаа нтр дуусгачихаад хэдэн жинтэй үг хэлнэ биз, хууль зүйн сайд нь юм л бол мэдэгдэл хийх юм, их эсвэл түрүүлж дуугарснаараа ажлаа сайн хийж бгаа гэсэн үг биш биз дээ, ХЭҮК ч юу ч вэ дээ, та нар яг хэрэгтэй үед дуугардаг билүү, даалгавартай айн,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж