Сүрьеэтэй тэмцэх дэлхийх өдрийг тохиолдуулан Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс /ХӨСҮТ/ өнөөдөр /2025.03.24/ мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгальмаа:
-Хамгийн аюултай халдвар өвчин болох сүрьеэ өвчинтэй тэмцэх өдрийг жил бүрийн гуравдугаар сарын 24-нд тэмдэглэн, өнгөрүүлдэг. Энэ жил Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг “Тиймээ бид сүрьеэг устгаж чадна: Амлалтаа хэрэгжүүлье, Хөрөнгө оруулъя, Үйлчилгээг хүргэе” уриатайгаар тэмдэглэж байна. Монгол Улс сүрьеэгийн өвчлөл өндөртэй орны тоонд ордог. 2023 онд 3000 орчим сүрьеэгийн тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.6 хувиар буурсан үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч Улаанбаатар хотод ихэнх хувь буюу 57 хувь нь, аймаг орон нутагт 43 хувь нь бүртгэгдсэн байна. Бид дэлхийн түвшинд хүрсэн сүрьеэ оношилгооны аргуудыг нэвтрүүлж чадсан. Ингэснээр эмд тэсвэртэй сүрьеэг эрт илрүүлэх боломжтой болсон. Улсын хэмжээнд одоогийн байдлаар сүрьеэгийн 42 нэгжид 44 тоног төхөөрөмж ашиглагдаж байна. Мөн 33 зөөврийн болон дижитал рентгенийг сүрьеэгийн оношилгоонд ашиглаж байна.
Түүнчлэн явуулын ирт илрүүлэг шинжилгээгээр сүрьеэгийн шинжилгээг хийж байна. Тухайлбал, нийслэлд явуулын таван баг, орон нутагт гурван баг ажиллаж байна.
ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эскаланте:
-Монгол Улсын засгийн газар сүрьеэтэй тэмцэх ажилд хувь нэмэр оруулж байгаад талархаж байна. 2023 онд дэлхий нийтэд 10.8 сая хүн сүрьеэ өвчнөөр өвдөж, 1.2 сая хүн нас барсан байна. Монгол Улсын хувьд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад сүрьеэ өвчний дарамт өндөртэй улсын нэгт нэрлэгддэг байна.
Сүрьеэгийн тооцоолсон өвчлөл 2020 оны байдлаар хүн амын дунд 413 байсан бол 2023 онд 491 болж 11.19 хувиар өссөн байна.
Өөрөөр хэлбэл, хүн амын дунд өвчлөл эрс нэмэгдэж, халдвар тархах эрсдэлтэй байна. ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эскалантегийн хэлснээр сүрьеэгийн өвчлөл, үүнээс шалтгаалсан нас баралт нэмэгдэж байна.
Монгол Улсад 2023 онд 328 хүн, 2024 онд 415 хүн энэ өвчний улмаас нас барсан гэх тооцоо гарчээ.
Монгол Улсад 2023 оны байдлаар 21 цаг тутам нэг хүн сүрьеэгээр нас барж байна. Нас баралт нэмэгдэж байгаа нь эрт илрүүлгийг сайжруулах, нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг үр дүнтэйгээр авч хэрэгжүүлэх шаардлагатай болохыг харуулж байна.
Бойка Радев 2025-03-24 59.153.112.241
Соц үеэс дордсон юм бишүү
Зочин 2025-03-24 202.131.227.179
сүрьеэ өвчинд санхүүжилт дутаагүй.гагцхүү мэргэжлийн удирдлага дутаж байна даа
Нэргүй 2025-03-24 202.131.234.123
бас донор болгосон уу?
зочин 2025-03-24 139.5.218.151
СҮРЬЕЭТЭЙ ТЭМЦЭХ ГЭЖ БАЙГАА БОЛ ЭХНИЙ ЭЭЛЖИНД ГУДАМЖ ТАЛБАЙ ГЭЭД ДУРТАЙ ГАЗРАА НУС ЦЭРЭЭ ХАЯЖ
БАЙГАА ҮЙЛДЭЛТЭЙ НИЙТЭЭРЭЭ ТЭМЦМЭЭР БАЙНАА. ОДОО ГИШГЭХ ГАЗАР ОЛДОХОО БАЙЛАА. ГУДАМЖААР ДҮҮРЭН НУС ЦЭР.
МУУ ХЭЛЭЭД БАЙГАА БАЙГАА СОЦ ҮЕД ГУДАМЖААР ДҮҮРЭН ИЙМ ИХ НУС ЦЭР БАЙГААГҮЙ ГЭДЭГ.
ЭНЭ ИХ НУС ЦЭР ЧИНЬ УУУРШААД Л СҮРЬЕЭ ШҮҮ ДЭЭ.
зочин 2025-03-24 202.179.22.111
Нэгэнт мэдээлэл хийж бж улаан бурханыхаа талаар мэдээлэл өгч болоогүй юм бхдаа