Ар гэр: Талийгаачийн элэг, бөөрийг хандивлахыг зөвшөөрсөн

Ар гэр: Талийгаачийн элэг, бөөрийг хандивлахыг зөвшөөрсөн

Ар гэр: Талийгаачийн элэг, бөөрийг хандивлахыг зөвшөөрсөн

Эмч П.Батчулуунд холбогдох хэрэгт донор болж хохирсон талийгаачийн ар гэрийнхэн өнөөдөр /2025.03.24/ мэдээлэл хийлээ.


Талийгаачийн ээж Д.Алтантуяа:

-Миний талийгаач охин болон ар гэрийнхнийг нь олон нийтийн сүлжээгээр буруутан болгож байгаа учраас сэтгэл өвдөөд мэдээлэл хийж байна. Ард иргэдэд энэ хэргийн талаар үнэн зөв мэдээллийг өгөхийг хүссэн юм. Миний охин 2023 оны наймдугаар сарын 5-6-нд шилжих шөнө авто осолд орж, ГССҮТ дээр хүргэгдэн очсон. Биднийг өглөө эмнэлэг дээр ирэхэд тархины үхжилттэй гээд хагалгаа хийчихсэн байсан. Тэр үед би ухаан мэдрэлгүй байсан. Тэгээд дараа өдөр нь ГССҮТ-ийн эмч нар "Охиноо тархины үхэлтэй донор болгох уу. Ийм тохиолдолд 1000-д нэг удаа сэхэх магадлалтай байдаг" гэж тайлбарлаж байсан. Тиймээс П.Батчулуун эмчтэй уулзаад түмэнд буян болъё гэдэг үүднээс охиныхоо хоёр бөөр, элгийг хандивлахыг зөвшөөрсөн.

Асуудал үүссэний дараа П.Батчулуунтай уулзахад "Уучлаарай" гэдгээс өөрийг хэлж чадахгүй байсан. Анх талийгаачийн элэг, бөөрийг авна гэж зөвшөөрүүлсэн. Дараа нь"Ганц нэг судсыг нь авна шүү" гэж П.Батчулуун эмч хэлсэн.  Тэгээд хөлний бүх эрхтэн, ясыг нь авчихсан байсан. Ингэхийг мэдсэн бол би охиноо донор болохыг зөвшөөрөхгүй байсан.

Талийгаачийн хөлний судас шөрмөс, тойгны яс гээд бүгдийг нь авах байсан бол анхнаасаа зөвшөөрөхгүй байсан.

Одоо өөрийгөө буруутгаад сууж байна. Бид эмч нараас мөнгө төгрөг нэхээгүй. Яагаад олон нийтийн сүлжээгээр нэг талын мэдээлэл цацаж, биднийг зовоогоод байгаа юм бэ. Миний охин ажилд ороод зургаа, долоон сар л болж байсан. Тэгээд нийгмийн даатгалын газраас асуухад донорын нөхөн олговор болох 3.5 сая төгрөгийг өгөх боломжгүй гэсэн. Тэглээ гээд бид хэнээс ч мөнгө төгрөг нэхээгүй. Гэтэл талийгаачийн ар гэрийг нь их мөнгө төгрөг авсан мэтээр мэдээлж байна. Миний охины хэргийг дахин битгий сөхөөч ээ. Ээжээсээ өнчирч хоцорсон хүүхдүүдийг маань байртай болгоход хандив өргөсөн ард түмэндээ баярлаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
10
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

baldan 2025-03-24 87.122.196.86

Italy.d bol uhlee l bol shuud automataar erhtenii-donor bolno. Donor bolmoorgui bval omno n gereeslel bicheed notariataar batluulah heregtei.
Bodood uzdee, 5-6 nastai huuhed zurhnii donor huleej bna geed. Tom hunii zurh taarahgui, tegeheer oor 5-6 nastai huuhed 'ongorvol/burhan bolvol' donor bolgood zurh ed erhteng n avna. Manai mongolchuud yah bol huuhed hagallaa geed boon yum boloh bolovuu

Avatar

Иргэн 2025-03-24 66.181.181.62

Хөгжилтэй улс оронд хүмүүс нь нас барвал биеэ донор болгохыг зөвшөөрсөн баыдаг . Энэ бол бусдад амьдрал бэлэглэж байгаа буян юм . Үхээд илжрээд дуусах эрхтэнг яана гэж тэр эмчийг шоронд хийж тэнэгтэцгээгээд байгаа нь ойлгомжгүй . Монголд одоогоор нас барагсдын тойг шөрмөсийг хэн худалдаж аваад , хэнд суулгахд мөнгө олоод байгаан , ойлгомжтой бус уу , тэр шүүхийнхэн элэг бөөр , шөрмөсийг ар гэрийнхэн бичээгүй , хоосон зайнд эмч бичсэн гээд яллахд байгаагаа хэлсэн . Ямар ч ач холбогдолгүй зүйлээр

Avatar

иргэн 2025-03-24 202.21.121.179

арлд иргэд хандив өргөж байртай болсон юм уу ер ард иргэд л хандив өргөдөг засаг төрд хийсэн ажил байна уу

Avatar

Нэргүй 2025-03-24 202.179.26.115

Бид өвдөхөөрөө эмч рүү толгой гудайлган гуйгаад очдог бол одоо монголын эмч эрдэмтэд толгой гудайлган нэг эмчийнхээ амь насыг гуйж байгааг харах яасан хэцүү цаг үе вэ

Avatar

Нэргүй 2025-03-24 202.179.26.115

Эмчийг ялласан талынхан энэ авгайд хэдэн цаас өгөөд эд эрхтний нэхэл гарган яриулж байна

Avatar

Нэргүй 2025-03-24 158.59.146.30

anhnaasaa unenee heleed, yamar yamar erhten avmaar baigaagaa nuuhgui helchiheed, hulgai hiihgui avch boloogui yum bh daa, odoo terniigee tailbarlahdaa ar ger ni buruutai yum shig, emch zuv yum hiisen meteer handah ni muuhai yum. taliigch ch gesen hun shuu dee, taliigchid hun yosoor handah yostoi, hulgaich nohoi shig handaj bolohgui, medegdej bgaa ni ene bolohoos ene tmeteer taliigaachiin bieiig tonoj bgaa asuudal bgaa l gesen ug.

Avatar

Нэргүй 2025-03-24 139.5.217.201

ХҮМҮҮСЭЭ ЮНИ 809 СУВАГ ДЭЭР ГАРЧ
БАЙГАА ҮНЭНИЙ ТӨЛӨӨ ГЭЭД КИНО ГАРЧ
БАЙГАА ҮҮНД ХАРИУЛТ НЬ БАЙГАА ЧАДАЛ
ТАЙ НЬ ЧАДАЛГҮЙГЭЭ ЯАЖ БАЙНА ЭНЭН
ДЭЭР БОЛ АЛААД ЗҮРХИЙГ НЬ АВЧ БАЙГАА…
ЁР НЬ Л ХАА ХААНАА БОДОХ ХЭРЭГТЭЙ….

Avatar

Зочин 2025-03-24 66.181.186.150

Бүр жиргэчихсэн бна ш тээ. Ялыг нь дуустал суллаж ыолохгүй.

Avatar

Нэргүй 2025-03-24 202.126.90.200

Одоо тэгээд яах гээд ч байгаа юм. Батчулуун эмч уучлал гуйлаа шоронд орлоо. Цаашид энэ шинэ салбарт ийм юм байж болохгуйг бүгд мэдлээ. Одоо хүүхэд шуухдаа суулгачихаад яг яа гээд бгаа юм.

Avatar

Нэргүй 2025-03-24 59.153.113.185

нялх хүүхдүүдээ хүртэл авчирч улам их өрөвдүүлэх Үнэрээгийн үнэр ханхлахд байх чинь Нэгэнт авахраас бурхан болсон охин чинь бусдын амь насыг аварч бурхны оронд залрах их буяныг хураажээ .ээж нь тэр хураасан буяныг багасгаж яахнав дээ.тэр эмч нас барчихвхл олон хүний амь аврахад их оролцох байсныг үгүй хийнэ гэсэн үг шүү .энэ чинь нүгэл дээ охин нь буянтай үр байж дээ хөөрхий.хартн ээж бол мэдэхгүй ээ бараг мөнгөөр зарчих гээд байгаа юм бишүү.2 өрөө байр олон түмэн хандивлан авч өгсөн гэж ???

Avatar

Зочин 2025-03-24 202.126.90.30

Тэр БАТЧУЛУУН л энэ хүнд байр авч өгөх ёстой

Avatar

Зочин 2025-03-24 139.5.219.133

тийм тийм эрхтэн авнаа гээд үнэнээ хэлээд авахгүй яасан юм бэ Батчулуун эмчээ өөд болсонч гэсэн охин үрээ тамлуулахыг ямарч ээж хүсэхгүй л болов уу эрхтэн авсан эрүүл болсон хүн өөрөө гарч ирж үгээ хэлээд энэ зовсон ээжийг тайтгаруулж болохгүй гэж үү

Avatar

Зочин 2025-03-24 103.168.34.6

нэгэнт хандивлахыг зөвшөөрсөн юм бол зарим нэгийг нь үлдээхийн ач холбогдол юу вэ.

Avatar

Нэргүй 2025-03-24 59.153.113.185

шөрмөс авлаа л гээд байх юм бид ер нь яаж мэдэх вэ дээ нүцгэн судас шөрмөсгүй эрхтэн хүнд хэрэг болдоггүй байлгүй дээ

Avatar

Нэргүй 2025-03-24 59.153.113.185

буян хийсэн юм бол хийсэн шиг хийчихгүй харамлаж өгөхөөр анхнаасаа зөвшөөрөөгүй нь дээр байж дээ.ачит эмч хэдэн хүний амьдралд баяр бэлэглэх байсныг гомдол гаргаж шүүлгэж хаалаа даа энэ авгай.нэгэнт үгүй болож өт хорхойнд идүүлж хумхын тоос болох зүйлийг бусдад залуу хүмүүст өгөх нь уг нь буяны дээд байх даа

Avatar

Зочин 2025-03-24 66.181.178.147

Ингэж эхийг нь зовоож мэдээлэл цацах шаардлагагүй. Энэ бусармаг үйлдлийг шулмас Өнөрцэцэг хийлгэж байгаа. Бусад сэтгүүлчид дагаж савах хэрэггүй. Хэн нэгний эд эрхтэнд тус болоод тэр хүмүүс амьд сэрүүн байгаад талархах. Кино ч байдаг. Бузрын Өнөрцэцэг шунал нь дуусах биш. Бас шантаажилж мөнгө авах гэсэн үйлдэл. Сенсаци тарьж байгаад дарж нуух бүх үйлдлээ хийж байгаа биз Өнөрцэцэг тийм балиар зүйлд гаршсан. Батбаяр өмгөөлөгчийн үхэл түүнтэй холбоотойгоор дууссан түүнийг нь ил болгооч.

Avatar

ЗОЧИН 2025-03-24 122.201.31.161

ХАВДАР, ӨНДӨР НАСТНЫ ЭД ЭРХТНЭЭС БУСАД БҮХ ҮХСЭН ХҮНИЙ ХЭРЭГТЭЙ ЭД ЭРХТЭНГ АВАХ Л ХЭРЭГТЭЙ 3 ХОНОГИЙН ДАРАА ШАТААЖ ҮНС БОЛНОХ ЭСВЭЛ ГАЗАР БУЛАХААС Л ХОЙШ МАНАЙД ЯМАР ТАС ШУВУУ ХООЛЛОХ СОЁЛ БАЙХГҮЙ .

Avatar

Ариунаа 2025-03-24 103.168.34.2

Муухай бн ийм олон хүнд буян болж хамаг эрхтэнээ зоригтой шийдвэр гаргаж өгч байхад ар гэрт н үлдэж Байгаа хүүхдүүдэд н хангалттай хэмжээний мөнгийг өгөх хэрэгтэй зах зээлийн нийгэмд амьдарч Байгаа иргэд өгсөнч тэр авсанч тэр төлөх л ёстой .Цаашид хэнч ингэж донор болохыг хүсэхгүй байх болуу.Улсаас ч гэсэн мөнгө н тэтгэмж өгөх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-03-24 203.169.50.240

Өнөрөө л*****н үүсгэсэн хар хэрүүл

Avatar

Нэргүй 2025-03-24 139.5.217.110

onoroo huuli busaar hunii erhteniig ilruulsen bna omhii jombogo min

Avatar

Нэргүй 2025-03-24 66.181.160.53

мал

Avatar

Нэргүй 2025-03-24 203.169.50.240

sudsiig n butsaagaa dogchihoo

Avatar

Нэргүй 2025-03-24 178.174.229.45

MUU a*******n EMCH NAR TER BATCHULUUN GEDEG PISDUUG UURUUG N DUTUU UHUULJ BGAAD BYH ERHTENIIG UHAJ AVAH HTEI

Avatar

б 2025-03-24 66.181.181.53

Элэг, бөөрийг нь өгчихөөд хөлөөр нь яах гээд байгаа эмгэн бэ? Адилхан буян гээд орхиж болдоггүй юм уу? Өнгөрсөн юмны хойноос хэрүүл хийж охиныхоо ясыг өндөлзүүлэх ямар хэрэг байнаа. Ямар санаа оноотой эмгэн бэ?

Avatar

Зззз 2025-03-24 66.181.182.226

Эмч нар зөв л тайлбарлаж байна шүү.ямар эрхтэнд авахад ямрыг хамт авах вэ гээд л хүмүүс минь анагаахын мэдлэггүй ойлгохгүй бол дуугүй байгаач.Ямарч буруу зүйл хийгээгүй алтан гартай эмчийг сулладаг өгөөч.Үхэх дөхөхөөр өө л эмч гээд царай алдаад гүйдэг биздээ.

Avatar

Нэргүй 2025-03-24 202.55.191.130

та нар гуйгаад ирнээ гэхчлэн ийм юм бичдэг хүмүүс нь эмнэлгийнхэн өөрсдөө байдаг гээд боддоо

Avatar

zochin 2025-03-24 47.230.49.158

Emnelgiin ajiltan baih es zoo tanid ochuuhen ch alga.

Avatar

zochin 2025-03-24 47.230.49.158

Emnelgiin ajiltan baih es zui edend ni ochuuhen ch alga.

Avatar

Нэргүй 2025-03-24 139.5.216.172

Манай Монголчууд угаасаа тэнэг өөрийн тархигүй новшнууд. Нэгийг нь сошиалаар сэвэнгүүт шууд үнэн мэтээр итгэнэ ямар ч сэтгэн бодож яг юу болоод бгааг тунгаах чадваргүй хоосон толгойтнууд. Одоо тэр ноорог гээд харалдаа 100% ноорогийн зөв мэтээр хандана. Ард хууль бус мөрийтэй тоглоом мөнгө угаалт явагдсан бна аа гээд бхд өмөөрөө шаагад эргүү оркуд

Avatar

Нэргүй 2025-03-24 66.181.160.53

өдөр шөнөгүй жорлон утас ухсан усан тэнэг ард түмэн болсоон тэр жорлон сайтуудыг нь хаах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-03-24 192.82.65.172

Хуулиа боловсронгуй болго. Буян гэдэг ойлголт чухал. Сэтгүүлчид их мөнгө л хардаг биз.

Avatar

Ажиллаж байсан хүн 2025-03-24 66.181.177.164

Үнэрээ шантаажчин шо авгай хийлгэж байгаа юм. Эдний гэр бүл охиныг нь зовоох ямар хэрэг байна аа. Угаасаа хүний нулимсаар мөнгө хийгээд сурсан хүн. Ахиад Шо доо орооч ээ.

Avatar

Нэргүй 2025-03-24 202.179.26.115

Нас барсан охиныхоо хөлний ясыг нэхээд байгаамуу

Avatar

Хатуу хорвоо юм даа 2025-03-24 14.1.81.138

Ядуу гэр бүл өнчирөн хоцорсон хүүхдүүдийг дээрэлхэж байгаа юм. УИХ ын гишүүн Чинбүрэн Эрүүл мэндийн сайд Мөнхсайхан та нар одоо уучлал гуйх цаг болоогүй юм уу?

Avatar

Зочин 2025-03-24 202.179.27.46

Энэ муу хөгшнийг хэн ингэж шахаж хэвлэлийн хурал хийлгээд байгаа нь тодорхой юм бишүү. Эмчийн буруу зөвийн асуудал шүүхээрээ шийдэгдэнэ биз. Ар гэрийг нь ингэх хэрэг байгаа юмуудаа?

Avatar

Нэргүй 2025-03-24 122.201.31.52

muu novchiin emch nsr mafi boltdon bugdeeree omoorood yheh geed baisan

Avatar

Нэргүй 2025-03-24 103.126.107.50

Эмээ минь буруу ярьж байна…

Avatar

zochin 2025-03-24 47.230.49.158

Emee zov yarij bainoo,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж