Монгол Улсын Ерөнхий аудитор Дархан-Уул аймагт ажиллалаа

Монгол Улсын Ерөнхий аудитор Дархан-Уул аймагт ажиллалаа

Монгол Улсын Ерөнхий аудитор Дархан-Уул аймагт ажиллалаа

Төрийн аудитын байгууллагын Аймаг, нийслэл дэх төрийн аудитын газрын харилцан туршлага солилцох өдөрлөг-2025 арга хэмжээ Дархан-Уул аймагт зохион байгууллаа.

Харилцан туршлага солилцох хөтөлбөрт Үндэсний аудитын газар болон нийслэл, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн Төрийн аудитын газрууд оролцсон юм. Өдөрлөгийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав нээж үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ, аймаг орон нутгийн албан хаагчидтайгаа нүүр тулан уулзаж, аудитын байгууллагын үйл ажиллагааны нөхцөл байдалтай газар дээр нь танилцан санаа оноогоо хуваалцаж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.

Мөн “Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлж, аудитын үр дүнгээр иргэдийн амьдралд эерэг нөлөө үзүүлэх” эрхэм зорилгоо хэрэгжүүлж , хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэхийн төлөө бүхий л боломж, нөөцөө дайчлан ажиллахыг уриалсан юм. Тэр дундаа Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн эдийн засаг, нийгмийн өндөр үр нөлөөтэй төрийн аудитын гүйцэтгэл, түүний ач холбогдлыг уриалгадаа онцоллоо.

Монгол Улсын Ерөнхий аудитор цаашид баруун, зүүн, говь, хангайн бүсэд ажиллаж, орон нутгийн түвшин дэх Төрийн аудитын байгууллагуудын хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилт, нөхцөл байдалтай танилцана.

Дархан-Уул аймагт болсон өдөрлөгийн хүрээнд төрийн аудитын газрууд үйл ажиллагааныхаа танилцуулгыг хийж, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлэн, нөхөрсөг спорт арга хэмжээ зохион байгуулж, харилцан туршлага солилцлоо.

 

Эх сурвалж: Үндэсний аудитын газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2025-03-24 139.5.218.151

Зүгээр ажлаа хийгээд яваад ирж болдоггүй юм уу. Заавал зураг хөргөө даруулсан шиг явбал сайхан байдиймуу

Avatar

Нэргүй 2025-03-24 27.123.212.86

Ай мөн ч мундаг сайхан ажил болжээ ,

Avatar

Нэргүй 2025-03-24 59.153.115.53

Төрөөс томилдог аудит, хяналтынхан төрөө яаж хянах вэ дээ. сүйрлээ харахад л ойлгомжтой. олон улсад байхгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж