"А.Баяржаргалын хийсэн ноцтой мэдээллийн дагуу ЦЕГ ажлын хэсэг гаргасан"

"А.Баяржаргалын хийсэн ноцтой мэдээллийн дагуу ЦЕГ ажлын хэсэг гаргасан"

"А.Баяржаргалын хийсэн ноцтой мэдээллийн дагуу ЦЕГ ажлын хэсэг гаргасан"

Цахим хуудаст өчигдөр /2025.03.23/ нэгэн иргэн цахим хуудастаа цахим мөрийтэй тоглоомыг зохион байгуулахад цагдаагийн байгууллагын алба хаагчид өөрсдөө хамтардаг. Мөнгө авч, үйл ажиллагааг нь хэвийн явуулах нөхцөл байдлаар хангаж, хамтарч ажилладаг талаар мэдээлсэн. Тэгвэл энэ мэдэгдэлтэй холбоотой цагдаагийн байгууллагаас өнөөдөр тайлбар мэдээлэл хийж байна. 


Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.ТАЙВАН:

-Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэрэгтэй холбоотой өчигдөр цахим хуудаст мэдээлэл гарсан. Сүүлийн дөрвөн жилд энэ төрлийн нийт 1360 хэрэг бүртгэлд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажил явуулсан. Эдгээрээс 299 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлээлд байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь зохион байгуулалттай, олон хүний бүрэлдэхүүнтэй үйлдэгддэг. Мөн үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг гэж тодотгодог. Энэ ч утгаараа Монгол Улсын иргэд сүүлийн жилүүдэд гадаад улсаас цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргийг бүлэглэн үйлдэх болсон.

Цагдаагийн байгууллагаас шувуу ажиллагааны хүрээнд Э-гийн нэр бүхий 35 хүний бүлэглэлийг тогтоон, Монгол Улсад авч ирсэн. Мөн одоо Г-ийн толгойлсон 28 хүний бүрэлдэхүүнтэй бүлгийг мөрдөн шалгаж байна. Тус бүлэглэлийн хоёр этгээд цагдан хоригдож шалгагдаж байгаа.

Мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг Б-гийн бүлэглэл буюу өчигдөр цахим хуудаст мэдээлэл хийсэн А.Баяржаргал нарын 18 хүн бий. Цахим мөрийтэй тоглоом нь олон иргэнийг эдийн засаг, сэтгэл санаагаар хохироож амиа хорлоход хүргэдэг. Тиймээс цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгт цохилт өгөх зорилгоор бүх төрлийн арга хэмжээг зохион байгуулж байгаа. Хяналт 1, 2, хар сүлжээ гээд арга хэмжээнүүдийг цагдаагийн байгууллага зохион байгуулж, энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг этгээдүүдтэй тасралтгүй тэмцэж байна.

Өчигдөр цахим хуудаст мэдээлэл хийсэн иргэний төрсөн хоёр дүү О,Б нар шүүгчийн захирамжаар цагдан хорьсон. Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Прокурорын байгууллагын зөвшөөрсөн хэмжээнд энэхүү мэдээлэл өнөөдөр яригдаж байгаа гэдгийг ойлгох нь зүйтэй.

Саатуулагдсан иргэд мөрийтэй тоглоом зохион байгуулах, мөнгө угаах, гэмт бүлэг үүсгэх зэрэг гурван зүйл ангиар шалгагдаж байгаа. Эрүүгийн хуульд гэмт бүлэг байгуулах гэдэг зүйл анги бий. Энэ зүйл анги нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.8.1 дүгээр зүйлд зааснаар зохион байгуулалттай гэмт бүлэглэл гэж гэмт хэрэг байнга үйлдэж, ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав ба түүнээс дээш олон хүний тогтвортой нэгдлийг хэлнэ хэмээн хуульд зааж өгсөн. Цагдаагийн байгууллагаас 2023 оноос хойш "Торгоны зам" нэртэй мөрийтэй тоглоомтой холбоотой таван иргэний 10 дансыг, "Хос тамга" нэртэй мөрийтэй тоглоомтой холбоотой 11 иргэний 20 дансны шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоон ажилласан.

Сошиалд мэдээлэл хийсэн А.Баяржаргал гэх этгээдийн мэдээлэлд дурдсан цагдаагийн алба хаагч Б гэх хүний тухайд 2010-2019 онд цагдаагийн байгууллагад ажиллаж байсан иргэн. Тухайн этгээдийг саатуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

"ЦЕГ ДОТООД ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЭХЛҮҮЛЭЭД БАЙНА"

ЦЕГ-ын Дэд дарга цагдаагийн хурандаа Н.МӨНХЗУЛ:

-Цагдаагийн байгууллагаас алба хаагчийн сахилга, ёс зүй, алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой асуудлын талаар мэдээлэл өгье. Та бүхний мэдэж байгаачлан Адъяабазар Баяржавхлан нэртэй цахим хаягнаас цагдаагийн алба хаагчидтай холбоотой ноцтой мэдээлэл хийсэн. Энэ мэдээлэлтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт, аюулгүй байдлын газраас ажлын хэсэг гарган, алба хаагчтай холбоотой дотоод хяналт шалгалтыг эхлүүлээд байна. Эхний ээлжид богино хугацаанд бид өөрт байгаа нотлох баримтын хүрээнд тухайн иргэний мэдээлэлд өгсөн цагдаагийн байгууллагын шуурхай хуралдааны үеийн дүрс бичлэг байсан. Тус мэдээллийг нягталж үзэхэд 2024 оны есдүгээр сард цагдаагийн байгууллагаас хянамгай гэдэг ажил, арга хэмжээг зохион байгуулахтай холбоотой хэвлэлийн бага хурлын үеэр манай алба хаагчийн өгсөн мэдээллийг өгсөн нөхцөл байдал тогтоогдсон.

Цахим хуудаст мэдээлэл өгсөн иргэний дурдсан видео бичлэг нь хэвлэлийн бага хурлын үеийн дүрс байсан нь тогтоогдсон. Үүнийг цагдаагийн байгууллагын шуурхай хуралдааны үеийн мэдээлэл мэтээр тайлбарласан байсан.

Аль ч үйл явц процесс хугацаа шаардана. Дотоод хяналт шалгалт ч мөн хугацаа шаардана. Тухайн мэдээлэлд алба хаагчийн нэрийг тодорхой дурдаагүй учир бид холбогдох байгууллагуудын албан тушаалтнуудад хяналт шалгалт хийх ажлаа хэрэгжүүлээд эхэлсэн.

А.Баяржавхлан гэдэг иргэн цагдаагийн байгууллагад харилцаа холбооны ямар ч хэрэгслийг ашиглан холбогдож, алба хаагчтай холбоотой хууль бус үйлдлийн мэдээллийг ирүүлэх боломжтой.

Цагдаагийн байгууллагын өөрийн барьж байгаа бодлого хууль бус үйлдэл хийсэн, гэм хэрэг, зөрчил гаргасан алба хаагчтай эвлэрэхгүй. Шалгаж, тогтоож, харьяа байгууллагад нь шилжүүлж хариуцлага тооцно. Гэхдээ мэдээж алба хаагчтай холбоотой шалгах ажиллагааг явуулсны дараа тухайн алба хаагч буруутай нь тогтоогдоогүй тохиолдолд алба хаагчийнхаа хууль ёсны ашиг, сонирхлыг хангаж ажиллана. Мөрийтэй тоглоомын хэрэгт холбогдсон этгээдүүд хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглаж олон нийтэд буруу, зөрүү мэдээлэл өгөх оролдлого гаргаж байна уу гэж харж байна.

Цагдаагийн хурандаа М.Болдбаатар, дэслэгч Г.Тэмүүлэн нар мөрийтэй тоглоомтой холбоотой гэх мэдээлэл цахим хуудаст гарсан.

Дээрх нэр бүхий алба хаагчид мөрийтэй тоглоомчдоос мөнгө авч хэргийг нуун дардаг байсан хэрэгт холбогдуулан 2023 оноос АТГ-аас шалгаж, гэм буруугүй нь тогтоогдсон. 2023 оны арваннэгдүгээр сараас 2024 оны долдугаар сар хүртэл найман АТГ шалгаж, алба хаагчид гэм буруугүй нь тогтоогдсон. Би мөрдөн шалгах ажиллагаатай ямар ч холбоогүй, зөвхөн дотоод хяналт, аюулгүй байдлаа хариуцсан дэд дарга. Хууль зүйн сайд цагдаагийн байгууллагын удирдлагуудаас чиг үүргийнхээ хувьд мэдээллийг тогтмол авч байгаа байх гэж би бодож байна. Өнгөрсөн хугацаанд болон одоо өгч байгаа бүх мэдээлэл прокурорын зөвшөөрсөн хэмжээнд л өгсөн гэж ойлгож болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХахаХаха
10
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-24 76.66.122.16

Dabaazul gej hurandaa bolson odoo ajillaj bga nuhur bga ter halaasnibtasagt bhdaa 30000& halaasni hulaachidaas hahuulid abj huraaj abj idej uuj nutag zaagdaj Hubsguld ajillaj bsan hun odoo ens tend darga buur hurandaa bolson hamragch nar bas hurandaa bolson doo Naidansuren gej ii m bn daa tsagdaa

Avatar

Нэргүй 2025-03-24 202.9.40.100

тоглоомчдыг өмгөөлөөд байгаа юм уу.Манай цагдаа чадварлаг шүү, дэлхийн төвшинд ажиллацгаана..
ямар ч улсын цагдаагийн албатай эн зэрэгцэнэ….Техник хэрэгслийн дутагдал байдаг биз Лодой -долдой мэтүүд яамай…

Avatar

Zochin 2025-03-24 202.131.251.130

tsagdaa tsagdaagaa shalgaad yum ilruuleh uu.

Avatar

Нэргүй 2025-03-24 202.126.89.129

Прокурорын мөрдөнг яаралтай байгуул цагдаа цагдааг шалгаад бүгд буруугүй болно

Avatar

тт 2025-03-24 202.9.40.111

цагдаагийн дарга нар бүгд дээрэмчид наад Тайван хурандаа чинь ₮400 гаад сая төгрөгний хадгаламжтай гэсэн орлогоо нотлох хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-03-24 139.5.219.240

ХЭВ ЖУРМЫН ХЭДЭН ЦАГДАА НАРААС БУСАД НЬ ЦАЛИНТАЙГАА МЭДЭХГҮЙ БОЛТЛОО АВИЛГАД ИДЭГДСЭН АВИЛГАЧДЫН СҮЛЖЭЭ БОЛЖЭЭ …. НЭГ ЖИШЭЭ НЬ АВИЛГА ХОРООЛОЛ НЭРТЭЙ АВИЛГАЧ ЦАГДААГИЙНХНЫ АВИЛГЫН МӨНГӨ УГААЛТ

Avatar

Нэргүй 2025-03-24 66.181.187.249

Янхнуудтай хамтран ажилладаг халаасны хулгайч нартай хамтардаг х***а нарыг хамгаалдаг цагдаа нарын тухай зөндөө л сонсож байлаа мөн хөрөнгөжсөн цагдаагийн тухай ярианууд үндэслэлт байгаа юм шиг санагддаг болсон

Avatar

Нэргүй 2025-03-24 202.126.89.120

Одоо цагдаад удирдлагын шинэчлэл хэрэгтэй болжээ

Avatar

Нэргүй 2025-03-24 66.181.191.193

ха ха үе үеийн цагдаад байсан өлөнгүүд ч албан тушаалаа сайн л ашигласан байх

Avatar

Нэргүй 2025-03-24 202.179.26.115

Цагдаад ажиллаж байгаад гарсан гэнээ. Өөрсдийгөө ингэж хамгаална

Avatar

Нэргүй 2025-03-24 66.181.186.80

дотоод хяналт сайн ажилладаг шүү

Avatar

Нэргүй 2025-03-24 202.55.188.102

карманы хулгайгаас эхлээд хууль бус бүх хэргийн ард тэдэнтэй хуйвалдсан цагдаагийнхан байдаг шүү ,хулгайч+цагдаа нэг түрүүвчтэй

Avatar

Нэргүй 2025-03-24 202.126.90.247

Цагдаад цагдаагаа шалгадаг хяналтын алба гэж байдаг байх шүү

Avatar

Уншигч 2025-03-24 202.126.90.247

Манай цагдаа, тагнуул маш сайн ажилладаг гэж боддог.

Avatar

өаөа 2025-03-24 59.153.115.24

Ноорог гээд нусан буунуудын сайтыг үзлээ. Мөнгө өгсөн хүнд ямар ч хамаагүй үйлчилгээ үзүүлдэг л дөнгөж эхэлж байгаа сайт юм байна. Ийм балай юмнуудын сайтыг хэн ч үзэхгүй нь тодорхой. Харин контент нэртэй тархи угаах хог захиалгаар хийж манай эргүү хар масст мэдээлэл өгөх зорилготой л юм бна лээ. Үхсэний нь чөлөөт хэвлэн мэдээлэл эрх нтр.

Avatar

иргэн 2025-03-24 84.142.214.241

Чи цагдаад ажилладг уу?

Avatar

Нэргүй 2025-03-24 66.181.191.139

Цагдаа цагдаагаа хянаад, битгий алиатаад жүжиг тавиад бай

Avatar

Уншигч 2025-03-24 202.21.99.52

Цагдаа өөрсдийгөө дотроо шалгана гэж юу байхав дээ. Нээрээн тийм байна гэж хэлэх үү. Өөрөө өөрсдийгөө шалгах нэр зүүж байгаа учир доторх эдээ бээр нь шахагдахгүй, ингэж байгаад идээ бээр нь гадгаш цуваад орчиноо бүр бохирдуулах байлгүй дээ

Avatar

sdfds 2025-03-24 66.181.178.108

нүүрсний 40 их наядаа олсон юм уу

Avatar

лутаа 2025-03-24 66.181.164.23

Авилга хулгай мөрийтэй тоглоом ажиллах хүч хууль завхаруулах залилан зэрэг бүх гэмт хэргийн гол 2 толгойлогч нар нь бүгд л цагдаагийн хурандаа нар л байдаг шдээ, жирийн иргэд бол өдөртөө л баригдана хахахаха

Avatar

Нэргүй 2025-03-24 221.162.249.4

Цагдааг шалгаад гэм буруугүй гэсэн АТГ-г шалгая. Мөн ланжгар юм гарна даа.
Цагдаад их НО бий.
Ийм учраас Монголд шударга ёс тогтоно гэж үгүй!
Хөгжлийн тухай яриад ч нэмэргүй…

Avatar

Нэргүй 2025-03-24 202.126.89.214

Төв аймгийн Алтанбулаг сумын хоёр цагдаа сумынхаа айлуудыг удаа дараа ухаж байгаад энэ намар улсын начин А гэх хүнийг шөнө дунд торгоод тэр шөнө нь таван айл ухсан байсан нь таарч хэрэг илэрч шалгагдаж байсан одоо юу болсон бол

Avatar

Зочин 2025-03-24 203.91.115.48

Хогийн цагдаа нарыг үндэсээр солих хэрэгтэй нэг ч үнэн юм гэж байхгүй новшийн жандаармууд

Avatar

Цагдаа 2025-03-24 139.5.217.112

Ийм том мөнгөний хэрэгт цагдаа нь цагдаагаа шалгана гэж юу байхав. Ер нь мөнгөний хэргийн ард эрх мэдэлтнүүд байдгийг санах хэрэгтэй. Гар хөл нь болсон жирийн жижиг гаруудыг шалгах нь учир дутагдалтай.

Avatar

Нэргүй 2025-03-24 103.212.163.236

Цагдаа шүүгч нар ийм новшийн болохоор өнөөдөр нийгэмд шударга ёс гэж байхүй болсон. Шүүх цагдаагаас өхлөөд их цэвэрлэгээ хиймээр байна

Avatar

Нэргүй 2025-03-24 66.181.176.250

SEKSEER UILCHLEED SEKSY VANXANI BOOL BLNO BOOBN XXNO80955877

Avatar

Нэргүй 2025-03-24 66.181.191.139

Цагдаа цагдаагаа хянадагаа л болимоор байна. Прокурор л хянадаг баймаар

Avatar

ЗОЧИН 2025-03-24 122.201.31.161

ЦАГДАА БАРАХ УУ. ХУДЛАА ШААЖ ГӨЛӨГ ТӨӨРҮҮЛЭХ БАЙХ.

Avatar

Нэргүй 2025-03-24 122.201.23.83

Цагдаад дарамтлуулаад мөнгө өгсөнөө хэлбэл бас хоргдох уу.

Avatar

Нэргүй 2025-03-24 202.9.46.117

хориноо хорийшдээ. мөрийтэй тоглоом зохион байгуулах нь өөрөө хууль бус

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж