Эрдоганы өрсөлдөгчийг Силиври дахь шоронд хорив

Эрдоганы өрсөлдөгчийг Силиври дахь шоронд хорив

Эрдоганы өрсөлдөгчийг Силиври дахь шоронд хорив

Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы гол өрсөлдөгч гэгддэг Экрем Имамоглуг баривчилснаар улс орон даяар эсэргүүцлийн жагсаал өрнөсөн билээ. Истанбул хотын дарга Экрем Имамоглу Бүгд найрамдах ардын намаас 2028 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр тодрох ёстой байв. Түүнийг авлигын хэрэгт буруутгаж буйг Имамоглу үгүйсгээд, улс төрийн зорилготой үйлдэл гэжээ. Тэрбээр цагдан хоригдохоосоо өмнө "Х" хаягаараа “Би хэзээ ч бөхийхгүй” гэж бичжээ. Мөн өөрийг нь баривчилсан явдлыг "Манай ардчилалд үүссэн хар толбо" гэв.

Өнгөрсөн Лхагва гаригт мөрдөн байцаалтын ажиллагааны хүрээнд улстөрч, сэтгүүлч, бизнесмен зэрэг 100 гаруй хүнийг баривчилсны нэг нь Имамоглу байв.

Тэгвэл Ням гаригт Имамоглуг гэмт хэргийн байгууллага байгуулж, авлига авсан, луйвар хийсэн, хувийн мэдээллийг хууль бусаар бүртгэсэн, тендер будилаантуулсан хэргээр буруутган албан ёсоор баривчилж, Силиври дахь шоронд хүргэжээ. Түүнийг шүүх хурал хүртэл цагдан хорих шийдвэр гарсан байна. Мөн түүнийг хотын даргын албан тушаалаас нь түдгэлзүүлжээ.

Жагсаал цуглааныг хориглосон ч ард иргэд тав дахь өдрөө жагсч байна. Жагсаал эхэлснээс хойш 700 гаруй хүн баривчлагджээ.

Баривчлагдсан нь Имамоглуг ерөнхийлөгчөөр нэр дэвших, сонгогдоход саад болохгүй ч гэм буруутай нь тогтоогдвол сонгуульд оролцох боломжгүй болно. Ням гаригт болсон санал хураалтаар 15 сая орчим хүн Имамоглуд саналаа өгчээ. Тэдний 1.6 сая орчим нь Бүгд найрамдах ардын намын гишүүд байсан бол бусад нь Имамоглутай эв санааны нэгдлээ илэрхийлэхийг хүссэн хүмүүс байсан гэв.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

yuch xuixeesbytsgyi securiti 2025-03-24 172.59.228.155

galzyyguin+ virus upgun tolgoind URGUSUNi

Avatar

Нэргүй 2025-03-24 202.179.26.115

Эрдоган төр барихын тулд өчнөөн хүнийг шоронд хатааж байхымаа

Avatar

зочин 2025-03-24 66.181.160.102

Эрдоганд Путинээс сурулцах юм их байна дөөө !!.. Баривчилж маривчилж айлгүйтэж байхаар шууд л нухдаг байхгүй юу …

Avatar

Хотын уугуул 2025-03-24 202.126.89.7

Эрдоган өөрөө 20 жилийн өмнө сөрөг хүчний удирдагч байж, шоронд хоригдож байсныгаа мартсан бололтой. Нэг хүн төрийн тэргүүнээр олон жил ажиллаж, зөөлөн суудалдаа ёстой ялзарч хонь болдог бололтой.

Avatar

- ylcuinyocXT; 2025-03-24 50.147.160.114

Tyrkyyduin yygyyluig uurchilson, xsgyi keni6;

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж